Зурхайч Р.Энхээ: Гэгээрлээр амьсгалсан он жилүүд байлаа


Энэ эмэгтэйг уншигчид эчнээ таних байх. Өөрийн мэдсэн сурсанаараа бусдад тусалж, олон хүний магнайг тэнийлгэсэн түүний тухай хэдэн жилийн өмнө хэвлэлээр нэлээд гардаг байсан. Бид сар шинийн босгон дээр түүнтэй уулзаж, цөөн асуултанд хариулт авч ярилцсан юм.
-Өөрийг тань хэвлэлийн хуудаснаас бол эчнээ таних юм байна. Ер нь хэдий үеэс бусдын жаргал зовлонг хуваалцдаг болсон юм бэ?
-Хүүхэд байхаасаа л бусдын бодлыг мэдрэх, ямар нэг совин татлаа гэхэд тэр нь биелэх зэргээр өөрт мэдрэгддэг байсан. Гэхдээ хаалттай цаг үед амьдарч байсан болохоор түүнийгээ тэр бүр ил гаргадаггүй байлаа. Ер нь тэр үеийн ном эрдэмтэй хөгшчүүл хаалга үүдээ түгжиж байж нууцаар уншлагаа уншдаг байсан шүү дээ. Миний ээжийн аав Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн. Би өвөө дээрээ өссөн өвөөгийн хүүхэд. Өвөө маань бас ном уншлагатай. Нутаг орондоо хүндлэгдсэн тийм хүн л дээ. Тэгээд намайг бага байхаас эхлэн мэнгэний зохилдолгоо, засал гээд ойр зуурын зүйлсийг заадаг болсон. Одоо эргээд бодоход хүүхэд байсан болохоор зарим нэгийг нь ойлгохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байсан байна лээ. Тэгээд яахав, 1990 онд ардчилал ялж, бүх юм чөлөөтэй болсон үеэс эргэн тойрны хүмүүсийнхээ барцадыг үргээж, ажил төрлийг бүтээх зэргээр тусалдаг болсон. Хөдөөнөөс ирсэн хүмүүсийн ажил бүтэхгүй байна гэхээр нь ойр зуурын засал хийгээд өгдөг. Тэгэхээр ажил төрөл нь бүтчихнэ. Тэр тухайгаа очоод хүмүүст ярьдаг. Ингэсээр байгаад сүүлдээ гэрт хөл тасрахаа байсан. Байнга гэртээ олон хүн шавуулаад байх хэцүү байсан учраас тусдаа ажлын байртай болж, бусдад өөрийнхөө чадахаар тусалж байна. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ. Нэг мэдсэн 12 жил болсон байна шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд танд хандаж байгаа хүмүүсийг ажиглаж байхад ямар асуудал илүүтэй тохиолддог вэ. Тэр нь юутай холбоотой байхав?
-Нийгмийн чиг хандлагаас хамаараад жил ирэх тусам хүмүүсийн ханддаг асуудал өөр болж байгаа. Арваад жилийн өмнө бол ажил үйлс бүтэхээ байлаа гэсэн улс их ирдэг байсан. Тэр нь голдуу хар цагаан хэл ам, атаа жөтөөнөөс үүдэлтэй байдаг. Харин сүүлийн үед бол хань ижлийн заяа дуудуулж, үр хүүхэдтэй болох гэсэн хүмүүс их ирж байна. Ажил төрөл гэж явсаар хувийн амьдралаа гаргуунд гаргасан хүмүүс хань ижилтэй болох гэж ирдэг болж. Мөн эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүс үрийн заяа дуудуулах гэж ирж байна.
-Хар цагаан хэл ам туслаа гэхэд хувь хүнд яаж мэдрэгдэх вэ?
-Хамгийн энгийнээр ажил төрөл бүтэхээ болино.Цаашлаад өвчин зовлон тусах зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Засал ном хийлгэхгүй удвал амь насанд нь цөв суух магадлалтай.Энгийнээр тайлбарлавал ажил төрөл бүтэхгүй байснаас стресстэж, бухимдаж ядарна.Энэ нь ямар нэг өвчний шалтаг шалтгаан болно гэсэн үг юм л даа.Тэгэхээр дээрх ярьсан шиг зүйлүүд байнга давтагдаад байвал шалтаг шалтгааныг нь арилгуулах хэрэгтэй.
-Хараал хариулга хийнэ гэсэн зар цөөнгүй байдаг. Хэн нэгэн нь санаатай бусдад хараал хийлгээд, түүнийх нь эсрэг дахин хараал хийнэ гэсэн үг үү?
-Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Хараасаа илүү цагаан хэл ам ихсэхээрээ хараал болчих гээд байдаг талтай. Цагаан хэл гэдэг чинь ер нь атаа жөтөө шүү дээ. Тийм ч учраас бидний өвөг дээдэс хүнийг тэгтэл нь магтдаггүй байж. Хэл ам хараал болдог тухайд бол сэтгэл муутай, атгагдуу хүмүүс байдаг шүү дээ.Тийм хүмүүсийн хэлсэн үг, үйлдэл сөрөг үр дагаврыг бий болгох нь элбэг. Өөр өнцгөөс тайлбарлавал хүмүүсийн хэл ам таны гэрлэн бүрхүүлийг гэмтээж, муу муухайгаас хамгаалах чадваргүй болгоно гэсэн шг л дээ. Хамгаалалтгүй учраас өвчин зовлонд өртөмхий болдог. Ажиглаад байхад хар, цагаан хэл ам туссан хүмүүс ходоод, элэгний хорт хавдраар өвчлөх их байх шиг санагддаг шүү.
-Удахгүй шинэ жил гарах гэж байна. Шинийн 15-ны дотор заслаа хийлгэчихвэл жилээ даадаг гэдэг юм билээ. Үнэн болов уу?
-Ер нь жилийн заслыг хийлгэх шаардлагатай. Ялангуяа жил нь орж байгаа, мэнгэ нь голлосон, суудал хазгайдсан хүмүүс гарцаагүй хийлгэх хэрэгтэй. Эмч нар эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг шаарддаг шүү дээ. Тэрэн шиг ер нь болж жилдээ нэг удаа зурхайчид хандаад, засал номоо хийлгээд хэвшчих хэрэгтэй л дээ.Яагаад гэвэл хүн байгаль,оршихуй, одод ртөнцтэй салшгүй холбоо хамааралтай. Дангаар оршдог нэгээхэн ч зүйл үгүй.
-Уучлаарай, бид шинжлэх ухаан техник технологийн эрин зуунд амьдарч байна. Хүний хувь заяаг тарни унших төдийгөөр өөрчилнө гэдэг үнэмшилтэй багатай санагддаг?
-Шинжлэх ухаан чинь өөрөө далдын хүчийг хүлээн зөвшөөрдөг болсон шүү дээ.Би цөөхөн шавьтай. Тэд маань гэгээрэлд тун ойртсон хүмүүс байдаг. Хүн төрөлхтөн өдөр тутмын аар саархан бодолдоо умбан мөнхийн амьдралын агуу зүйлсийг анхаарах цаг завгүй л байна. Хүмүүс нас нөгчихөөрөө нөгөө ертөнц рүү сохор зоос ч авч явж чадахгүй. Гагцхүү энэ насандаа хуримтлуулсан бүхий л мэдлэг туршлага дараагийн төрөлд дамждаг гэдгийг хатуу санах хэрэгтэй. Хүмүүс үргэлж л завгүй байх юм даа.
-Тэгээд хань ижил, үр хүүхэдтэй болох уу?
-Бололгүй яахав дээ. "Баярлалаа" гээд ирж байгаа хүмүүс олон байна. Зарим нь бүр би танаар засал хийлгээд хүүхэдтэй болсон. Одоо манай найзад туслаач гээд дагуулаад ирдэг юм. Олон жилийн турш жаргал зовлонг нь сонсч байгаад бүр ах дүү болчихсон улс ч байна. Хааяа утасдаад “би нэг тийм юм хийх гэж байгаа. Танд дуулгачихаар бүтчихээд байдаг юм. Тэгж байгаад нэг очно оо” гэнэ шүү дээ./инээв/ Сүүлийн үед үздэг хардаг гэсэн улс олон болж. Гэхдээ ний нуугүй хэлэхэд зарим нь хүнд тус болох гэхээсээ илүүтэй өөртөө л ашиг олох гэж эрмэлзээд байх шиг. Уг нь тэгэх ёсгүй л юм байгаа юм. Түүнд л жаахан эмзэглэж явдаг даа.
-Санал нэг байна.Бидний урилгыг авч ярилцсан танд баярлалаа. Танаас тусламж хүссэн уншигчид маань ямар утсаар холбогдож болох вэ?
-9999-3289 дугаарын утсаар холбогдож болно оо.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна