Сумын Алдарт уяач Б.Цэрэнбаасан: Сайн уяхгүй бол уяач гэдэг мал тамлаж, амьтан зовоохын нэр
А.Тэлмэн
Монгол эрчүүдийн хийморийг өргөж байдаг эрийн гурван наадмын хоёроор нааддаг энэ эрхмийг Банзрагчийн Цэрэнбаасан гэдэг. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Онц багийн Бурхүү хэмээх газар 1961 онд төрсөн тэрээр сумын Алдарт уяач, сумын Заан цолтой хийморилог нэгэн юм.
-Хурдан хүлгийн уяа тааруулах болсон үеийн түүхээс л яриагаа эхэлье дээ?
-Манай нагац ах Нүрзэд гэдэг хүн 1969 онд “Төлөө” бригадын адуу маллах болж тэр цагаас хойш би ахыгаа даган адуу малтай ойр байх болсон. Яг өөрийн уяж сойж эхэлсэн хугацаа гэвэл 1976 он болох байх. Нагац ахынхаа эзгүй тэр жил би хоёр үрээ уяж, соёолонг нь 10 хэдээр, нөгөө нэгдлийн хурдан хээр гэдэг үрээ дөрвөөр ирж байсан юм.
-Нагац нь ирээд магтаалын үгээр урамшуулсан биз?
-Өө, тэгэлгүй яахав. Ах маань баярлаад магтаад л байсан. Түүнээс хойш ер хурдан морь сонирхож эхэлсэн дээ. Өнөөдрийг хүртэл адуу гэдэг амьтнаас холдож үзсэнгүй. Нэгдэл нийгмийн адуу ч маллаж л байлаа.
-Хурдан борлог морь тань Хомын борлогуудын угшилтай юу? Энэ нутагт хурдалж байгаа хүлгүүд ихэнх нь тэр угшлын адуунууд гэлцэх юм?
-Тиймээ. Миний унаган борлог морь Хомын борлогуудын угшилтай. Тэсийн голын унага Тэрхийн голын хүүхэн гэдэг шиг манай Завханд Завхан голын унага, Хомын борлогуудын угшил л гэж яригдана. Бор морины эх нь Ойдов гэж хүний борлогуудын угшилтай бол эцэг нь Сампил гээч хүний адууных. Эх эцэг хоёрыг нь манайд ирсний дараа төрсөн унага болохоор би борлог морио миний унаган адуу гээд байгаа юм. Уясан миний урмыг сэргээдэг бас нэгэн сайхан хүлэг бол хээр азарга маань юм. Угшил гарвалыг нь хөөвөл Ховд аймгийн Мянгад сумын Чонон саарлуудын угшилтай. 1995 онд Сархайрханд баруун бүсийн даншиг наадам болоход Ховд аймгийн Мянгад сумаас бэлгэнд ирж байсан адуу. Би тэр үед Засаг даргын Тамгын газрын адуучин хийж байлаа. Хээр азарга ирснээсээ хойш суманд хоёр айрагдсан. Гарсан төлүүдийг нутгийн түмэнд их тараасан. Гайгүй давхиж байгаа ч адуу байнаа, бүр ширгээд алга болчихсон нь ч байна.
-Алдартыг урмаар тэтгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна?
-Хөдөлмөрийн баатар Доржсамбуу гэдэг хүн 1983 онд манай сум нэгдлийн даргаар ирээд үхрээ Алдархаанд өгч, оронд нь Отгоноос мянган адуу авчирсан юм. Тэгэхэд нэгдлийн орлогч дарга байсан Нямбаа гээд манай нэг ах жаахан халтар даага авчирч байлаа. Түүнийг би уяад их сайн давхиулсаан. Тэгээд бүдүүрсэн хойноо 1995, 1996 онуудад дараалан сумын наадамд түрүүлж байлаа. Сүүлд түрүүлэхэд /1996 онд /би сумын заан болж байсан юм.
-Сумын Алдарт уяач цолоо хэдэн онд авсан бэ?
-За байз, 2006 онд авсан юм байна. Сумын заан цолоо авснаас хойш яг арван жилийн дараа сумын Алдарт болж байсан юм байна шүү.
-Удам дагаж бөх болдог гэдэг.Танайханд барилдаж ноцолддог хүмүүс байв уу?
-Миний ээжийн хамгийн том ах нь бөх Чимидцэрэн гэж их булиа биетэй хүн байлаа. Улсын начин Цогбаярын өвөө нь гэсэн үг байхгүй юу.
-Цогбаяр начин чинь Ховд аймгийн Чандмань сумын харьяат гэж явдаггүй билүү?
-Мөөн, мөн. Цогбаярын аав бид хоёр яг төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Цогбаярын аав Чулуунбат миний ээжийн төрсөн ахын хүү нь байгаа юм. Ховдын Чандмань манай Завханы Дөрвөлжин хоёр чинь Хар нуур, Дөргөн нуураар тусгаарлагддаг сумд. Өөрөөр хэлбэл залгаа нутаг. Манайхнаас улсын цолтой нэг л бөх төрсөн нь Цогбаяр. Харин аймгийн цолтой бөхчүүд бий бий. Би эдэн дундаа цолоор хамгийн бага нь байгаа юм. Бидний үеийнхэн чинь бөхийг одоогийнх шиг ажил мэргэжил болгож байсангүй. Адуутайгаа ноцолдож байгаад хааяа эв нь таарвал барилдчихдаг байлаа шүү дээ. Тэгж л явж сумын заан болсон хүн. Бөх өтлөхөөрөө засуул дээр, бух өтлөхөөрөө пүүн дээр гэгчээр сүүлийн үед барилдахаа байсаан.
-Ингэхэд та бөх барилдах, морь уях хоёрын алинаас нь илүүтэй таашаал авдаг вэ?
-Сайн уяхгүй бол уяач гэдэг мал тамлаж, амьтан зовоохын нэр. Тиймээс хүн мал хоёрыг багахан шиг зовоох юмсан гэсэндээ бага идэж, бага унтан мориндоо л илүү анхаарч байна даа. Зовлогоо зовоож байгаа юм болохоор энэнэсээ илүү таашаал авдаг байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлгэд тань хурдан байж, урам зориг нэмж байх болтугай. Амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ч гэсэн ажил үйлс бүтэж яваг.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна