Морин жилд тодорсон Монгол Улсын Алдарт уяачид

2015 оны 3-р сарын 09 -нд

XVII жарны модон хонь жилийн сар шинийн босгон дээр төрийн хишиг хүртэж, Монгол Улсын Алдарт уяач хэмээн эрхэм цолны эзэд болсон уяачдын фото зургийг хүргэж байна.
Цэлхээгийн Бямбасүрэн
Монгол төрийн наадамд унаган хүрэн азаргаа хоёронтоо айрагдуулсан дөрвөн үеийн удамт уяач Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Цэлхээгийн Бямбасүрэн XVII жарны модон хонь жилийн сар шинийн босгон дээр аавынхаа цолонд хүрч МУ-ын Алдарт уяач хэмээн цоллогдохоор боллоо.
Бат-Очирын Цэрэнбалтав
АХ-ын 93 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд хул шүдлэнгээ түрүүлгэсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтав улсын цолтны эгнээнд эрэмбэлэгдсэн.Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй “Ажнай шарга” галын гишүүн улс бүсийн наадмаас хоёр түрүү, долоон айраг хүртэн МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж буй юм.
Дагвын Цогтбаяр
“Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд хүрэн азаргаа айргийн тавд хурдлуулсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дагвын Цогтбаяр сар шинийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон. 1981 оноос эхлэн хурдан морь уяж сойх үйлст шамдаж буй тэрээр өнгөрсөн хугацаанд бүсийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртжээ.
Рагчаагийн Баатархүү
Галдaн бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд хээр морио түрүүлгэж, дунд насны ангилалд хээр үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Рагчаагийн Баатархүү төрийн хишиг хүртлээ. Морь уях төрийн их хэрэгт шамдсан 25 жилийн хугацаандаа төрийн наадамд их морь түрүүлгэн улс, бүсийн наадмаас дөрвөн түрүү, долоон айраг хүртсэн тэрээр Ховд аймгийн улсын цолтнуудын тоог нэгээр нэмж, нутгийн түмнээ баясгах нь.
Төмөрбаатарын Галбадрах
Морин жилийн өнгө тольдох хаврын бүсийн “Дүнжингаравын хурд-2014” уралдаанд зээрд азаргаа айргийн таваар хурдлуулж, “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд хүрэн үрээ айрагдуулсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрах МУ-ын Алдарт уяач цол хүртсэн. “Дорнын унага” галыг үүсгэн байгуулагч тэрээр морь уясан цагаас хойш улс, бүсийн наадмаас хоёр түрүү, арван айраг хүртээд буй аж.
Лувсантарваагийн Бямбаноров
Алдарт хар морины эзэн Дундговь аймгийн Луус сумын уугуул Лувсантарваагийн Бямбаноров хонин жилийн сар шинийн босгон дээр улсын Алдарт уяач цолыг хүртлээ. “Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаан болон АХ-ын 87 жилийн ойн баяр наадмуудад хурдан хар морио түрүүлгэн түмэн эхээр цоллуулж байсан тэрээр төрийн зарлигт наадмаас гурван түрүү, хоёр айраг хүртжээ.
Даваахүүгийн Баянбат
20-р зууны Манлай уяач, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Данзаннямын Даваахүүгийн хүү Д.Баянбат улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон. АХ –ын 93 жилийн ой төрийн их баяр цэнгэл наадамд Наран хонгор азаргаа түрүүлгэж, Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн бахдам түүхийн эзэн болсон тэрээр улс, бүсийн наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртээд буй аж.
Пунцагбалжирын Энхмөнх
ММСУХ-г үүсгэн байгуулж, Монголын хурдан морины шинэ түүхийн эхлэлийг тавилцсан Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх улсын Алдартуудын тоог нэгээр нэмсэн.1994 оны улсын наадамд хар хязаалангаа түрүүлгэн амжилтын гараагаа эхэлж байсан тэрээр улс, бүсийн наадмаас долоон түрүү, арван айраг хүртсэн байна.
Дамбын Баяраа
Моринд хайртай монгол түмнээ цэнгүүлэн төрд адислагдаж буй дараагийн эрхэм бол Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул уяач Дамбын Баяраа юм. Хонгор нутгийн түмнийхээ хийморийг өргөн уясан хүлгэдээ хурдлуулдаг тэрээр шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд хонгор азаргаа айргийн дөрөвт давхиулж, төвийн бүсийн уралдаанд түрүүлгэж байсан билээ.
Бат-Очирын Цэндбаатар
2014 оны ММСУХ-ны шилдэг гал “Дорнын унага”-ын таван гишүүн нэг дор цол авсаныг зориуд тэмдэглэхийг хүсч байна.Тэдний нэг нь Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар юм. Тугал ухаа азаргаараа олонд танигдсан тэрээр монгол төрийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн Улс халзан азарганы уяа сойлгыг тааруулдаг билээ.
Түвдэнжаажидын Батзориг
Дорнодын уудам тал нутгаас нэг дор улсын Алдарт уяач цолтон хоёр төрж буйгийн нэг нь Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг юм. АХ-ын 93 жилийн ой улсын баяр наадамд хээр хязаалангаа түрүүлгэж, бор үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан тэрээр нутагтаа болсон зүүн бүсийн уралдаанаас хоёр түрүү,хоёр айраг хүртэн ММСУХ-ны оны шилдэг есөн уяачийн нэгээр шалгарсан билээ.
Сэрээгийн Шинэбаатар
Жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд хээр морио айргийн таваар хурдлуулж, морин жилийн өмөө нээсэн Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатар төвийн бүсийн уралдаанаас хоёр айраг хүртэн улсын Алдарт уяачийн болзол хангасан юм. Тэрээр морь уясан цагаас хойш улс, бүсийн чанартай наадмаас хоёр түрүү, зургаан айраг хүртээд буй юм.
Анандын Ариунсайхан
Хонь жилийн босгон дээр улсын Алдарт уяач цолны эзэн болсон дараагийн эрхэм бол Хөөрхөн зээрд азаргаа дөрвөн жил дараалуулан улсын наадамд түрүүлгэж буй Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Анандын Ариунсайхан юм. Говь-Алтай аймгийн Жаргалант сумаар овоглон цоллуулдаг тэрээр одоогийн байдлаар улс, бүсийн наадмаас зургаан түрүү, дөрвөн айраг хүртээд байгаа юм.
Искрагийн Золбоо
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд хүрэн соёолон аман хүзүүнд хурдлуулсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоот хонгор нутгаас төрөх дараагийн Алдарт уяач боллоо. 2006 оны баруун бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг хүртэн шуугиулж асан тэрээр төрийн зарлигт наадмаас гурван түрүү, гурван айраг хүртжээ.
Сумъяасүрэнгийн Ганбаатар
Тод манлай уяач олноо Бандгаа хэмээн алдаршсан С.Ганхуягийн хоёр дүү жил дараалан улсын цолонд хүрч байна. Өнгөрсөн жил “Их салхин” галын уяач С.Ганзориг МУ-ын Алдарт уяач цолны эзэн болсон бол өнөө жил “Дорнын унага” галын гишүүн С.Ганбаатар төрийн хишиг хүртэж, энэ бүлийн гурав дахь улсын цолтой уяач болж буй юм.
Сундуйн Лувсанбалдан
Улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртээд буй Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдан адуутай нөхөрлөсөн он жилүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж улсын Алдарт уяачийн малгай өмсөх эрхтэй болсон.Тэрээр 2014 оны улсын наадамд халтар морио айргийн гуравт хурдлуулж, давхар уяагаар “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхиулжээ.
Ширнэнбандийн Адьшаа
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаа хонь жилийн босгон МУ-ын Алдарт уяач цол хүртлээ. Түүний хонгор соёолон шүдлэндээ дөрвөн их түүхт ой давхацсан 2011 оны төрийн их баяр наадамд түрүүлэн түмэн эхээ дуудуулж байсан бол АХ-ын 92 жилийн ойн их баяр наадамд аргагүй хурдан буян болохоо дахин харуулсан билээ.
Фотог Ч.Ганболд

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Сүүт гүүний унагыг шүтсү...
-
23 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
23 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
3 цагийн өмнө Сүүт гүүний унагыг шүтсү...
Сэтгэгдэл бичигдээгүй байна