Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат: Төвийн бүсийн уралдаантай давхацсан учраас өргөн дэлгэр боллоо


Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болов уу?
-Баянхонгор аймгийн Баацагаан сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам 2014 оны долдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд болж өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн. Ойтойгоо хамтатган аймгийн төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулсан учраас нэлээд хөл ихтэй л байлаа. -Ойн бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-2014 он дөнгөж гараад сумын ИТХ-ын 27 тэргүүлэгчээс бүрдсэн баяр наадам зохион байгуулах ажлын хэсэг томилогдон нэн тэргүүнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа зэрэг томоохон суурингуудад байгаа нутаг орныхонтойгоо уулзахаас эхэлсэн дээ. Түүний дараа сумынхаа нийт ард иргэд, айл өрхүүдэд 90 жилийн ойн баяр наадмын урилга тарааж, дурсгалын аяга бэлэглэн хийгдэх ажлуудаа сурталчлан таниулахын зэрэгцээ тодорхой хэмжээний хандив цуглуулсан.
-Зарим сумын удирдлагууд бүтээн байгуулалтын тал дээр илүүтэй анхаарсан бол зарим нь түүх дурсгал, өв соёл талдаа илүүтэй ач холбогдол өгсөн байна лээ. Танай сумын хувьд...?
-Бид аль ч талыг нь орхигдуулаагүй ээ. Манай сум БНМАУ-ын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1973 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 54 дүгээр зарлигаар Алтан гадас одон хүртсэн. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд байдаг хоёрхон Алтангадас одонт сумын нэг. Тэр утгаараа Алтангадас одонгоо залах хүндэтгэлийн баганыг нэн тэргүүнд босголоо. Дээр нь хойч үе, хүүхэд багачуудынхаа хоёрдогч гэр болсон дотуур байрыг тохижуулахад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 107 сая төгрөг зарцуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн өөр нэг ажил бол нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, баяр наадмын талбайн засвар юм. Энэхүү ажилд 10 сая төгрөг зарцуулсан. Харин ахуйн үйлчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулахад 128 сая, “Жаргалант” цэцэрлэгийг засварлахад 75.8 сая, хоёр халуун усны барилгын засварт 24.8 сая төгрөгийг зарцуулсан. Соёлын төв өргөөний барилга хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хараахан ашиглалтанд орж амжаагүй. Энэ онд орчих байх. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт Бөөн цагаан нуураа түшиглэн нутгийн бизнесмен Хоролдуламын Баянмөнхтэй хамтран аялал жуулчлалын томоохон бааз байгууллаа. Манай Баацагаан суманд түүх соёлын үнэт дурсгалт нэлээдгүй бий. Тэднийгээ алдаршуулах, хамгаалах талаар бас нэлээдгүй ажлууд хийгдсэн.
-Нэлээд томоохон талбайд мод тарьсан байна лээ?
-Тиймээ. Сумынхаа төвийг бүрэн гэрэлтүүлж, ойр орчмын хоёр га газрыг ногоон байгууламж болгон тохижуулсан. Мөн сумынхаа хойд хэсгийн 1.2 га талбайд элсний нүүдлээс сэргийлэн чацаргана, улиас зэргийг тариаллаа.Тохижилтын ажлын хүрээнд аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 30 иргэнийг түр ажлын байраар ханган цэвэрлэгээ хийлгэсэн бол жишиг гудамж, хороолол хөтөлбөрийн хүрээнд найман залууг түр ажлын байраар ханган сумын төвийн бүх хашаа хороог засч янзлах хаалганууд дээр хээ тавих ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн сумын албан хаагчид ажлын байр,хүрээлэн байгаа орчиноо цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон.
-Дор бүрнээ л идэвх зүтгэл гаргажээ дээ?
-Тэгэлгүй яахав. Уул уурхайн бизнес эрхлэгч Содномын Баянмөнх гэхэд л 3.0 сая төгрөгөөр есөн хөлт цагаан туг хийлгэж өглөө. Энэ мэтчилэн нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүний дэмжлэгтэйгээр баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад ойн арга хэмжээнд хандив өргөсөн нийт хандивлагчдадаа дахин талархал илэрхийлж, гарч буй хонин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзий бэлгэтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
-Таны мэндчилгээ хаягласан эздэдээ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь нэлээд хэмжээний зардал гараа биз?
-Нийт 110 сая орчим төгрөгийн зардал гарсан. Үүнээс таван сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, үлдснийг нь нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн дэмжлэг туслалтайгаар босгосон. Нэг кг ноолуураас эхлээд хамгийн дээд тал нь гурван сая төгрөгийн хандив өргөсөн.
- Монгол хүний тэр тусмаа эр хүн бүрийн зүрхэнд адуу байдаг гэдэг. Ойн баяр наадамдаа өөрийн нэртэй хүлгээ мордуулав уу?
-Монгол эр хүн байна. Морь мал сонирхолгүй яахав ээ. Гэхдээ ажил төрөл ихтэй болохоор тэр бүр гардан уяж чадахгүй байна. Өөрийн нэртэй цөөн тооны адуутай. Тэднийхээ цусыг сэлбэж, хурдлах чадварыг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас хоёр гүү авсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа. Хийморилог Монголын ард түмэндээ, тэр дундаа тэнгэрлиг заяат хонгор нутгийн түмэн, мөн Баацагаанчууддаа ирж буй хонин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо, улсын, аймгийн наадмаас айраг, түрүү олныг хүртэхийг ерөөе.
-Ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүл №62

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна