Аймгийн Алдарт уяач Ц.Саранбаатар: 90 жилийн ойн наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртлээ
А.Тэлмэн
Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Саранбаатар сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн юм. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолон түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Нутгийнхаа 90 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртэн одтой сайхан наадлаа. Сэтгэл их өндөр байна. Сумын 90 жилийн ой, аймгийн төвийн бүсийн уралдаанд миний Сүмбэн хээр соёолон түрүүлж, хээр морь маань аман хүзүүдэн, хээр даага айргийн дөрвөөр давхилаа.
-Хээр адуугаар сайхан нааджээ дээ?
-Тэгсэн. Арван жилийн өмнө 80 жилийн ойгоор бас хээр морио айргийн таваар давхиулж байсан юм. Тэр хээр морь маань Баян-Овоогийн Гучингийн голын унага.
-Тэр голд тэнцсэн унага хурдан хүлэг болдог хэмээн бэлгэшээдэг юм билээ.
-Тиймээ, тэгж ярьдаг юм. Сая 90 жилийн ойд аман хүзүүдсэн хээр морь бол Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу. Би Баян-Овоо сумын харьяат найз Баяраагаасаа авсан юм. Уржнан Баянхонгор аймгийн өвлийн уралдаанд тавлаад, энэ жил түрүүлсэн. Жижиг наадмуудад хоёр, гурав ч айрагдчихаад байгаа.
Түрүүлсэн хээр соёолон нь болохоор Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатар гэж хүний адуу. Удам угшлыг нь нарийн хөөвөл Онгуу Манлайн адууны цустай гэнэ лээ. Би шүдлэн үрээ авч байсан юм.
-Танд ирснээсээ хойш ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Шүдлэндээ аймгийн наадамд аман хүзүүдээд, хязааландаа аймгийн баяр наадамд түрүүлсэн. Түүнээс гадна аймгийн чанартай бүсийн наадамд олон удаа айрагдсан. Одоогоор хорин айраг, түрүүтэй болоод байгаа.
-Уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг адуу юмаа даа?
-Тиймээ. Энэ жил гэхэд Ламын Гэгээний даншигт нэг хэсэг аман хүзүүнд явж байгаад үзүүр дээр сууж 17-оор давхисан. Тэрнийхээ дараа Говь-Алтай аймгийн Чандмань сумын 90 жилийн ойд очиж азарганд уралдаад аман хүзүүдсэн. Товчхондоо 2014 онд аймгийн чанартай наадамд зургаа түрүүлж, нэг аман хүзүүдсэн.
-Дөрвөөр давхисан хээр дааганы тухайд?
-Сумын ойгоос өмнө овооны наадамд хоёр түрүүлсэн. Тэгээд Ламын Гэгээний наадамд арав гаргаж давхилаа. Дээд удмыг нь хөөвөл Жаргалант угшилтай адуу байгаа юм.
-Гурван насны уралдаанаас нэг түрүү хоёр айраг хүртэж. Ер нь хэдэн насны морь мордуулсан юм бэ?
-Дөрвөн адуу сумандаа уралдсан. Хязаалан үрээ долоогоор давхилаа. Манай галынхан уяа мордоо хоёр хувааж, нэг хэсэг маань Заг сумын ойд очиж уралдсан. Тэнд соёолон түрүү, аман хүзүүнд хурдлуулж их морь хоёроор давхиулсан байна лээ. Галаараа өнгөрсөн оны аймгийн чанартай наадмаас 18, 19 айраг хүртээд байгаа.
-Галынхаа гишүүдийг танилцуулаач?
-Манай “Талын хүлэгч ” гал 2005 онд байгуулсан. Манай галын гишүүдээс Түвдэндорж, Жаргалсайхан, Хүрэлбаатар нар маань аймгийн Алдарт уяач болоод байна.
-Өөрөө хэдий үеэс хурдан морины уяа сойлго тааруулах болсон бэ?
-Багаасаа л моринд сонирхолтой, хурдан морь унадаг хүүхэд байсан. 17, 18 хүрч моринд томдоод уяа эвлүүлж эхэлсэн юм. 20 гаруй жил болчихож дээ.
-Уулзсан хүмүүсийн ихэнх нь авмал адуугаар давамгай нааддаг юм байна?
-Би 2004 оноос эхлээд Сүхбаатараас адуу зөөсөн. Нэг явахдаа дээд тал нь 40, доод тал нь 10 гаруй адуу авчирдаг байлаа.Тэрний хүчээр нутгийн адуу нэлээд сэлбэгдсэн шүү.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хонин жилийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №62
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
23 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна