Аймгийн Алдарт уяач Б.Буянхүү: Адууг их зөөлөн эдэлж, сэтгэлээ зориул гэж захидаг


Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Буянхүүгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр удамт уяачдын нэг.
-Удам залгасан Алдарт сайхан намаржиж байна уу. Таны өвөг дээдэс уяач хүмүүс явсан гэдэг. Эндээс яриагаа эхэлье?
-Тийм ээ, би чинь удам дамжсан уяач хүн шүү дээ. Миний өвөг дээдэс насаараа адууны төлөө сэтгэлээ зориулсан улс. Манай өвөө Ноосон Дамдин, миний аав Өртөө Гомбо гээд их олон адуутай уяачид байлаа. Ээжийн тал ч ялгаагүй дээ. Баян Наваан, Аюуш, Чойжилням гээд л нутаг орондоо нэр хүндтэй, их ажилсаг хүмүүс явсан юм. Энд сонирхуулахад Наваан ах маань дэлхийн хоёрдугаар дайнд 103 морио бэлэглэж, Гиннесийн номонд нэрээ бичүүлж байсан түүхтэй. Дэлхийн түүхэнд 100 адуу бэлэглэсэн хүн байдаггүй юм гэнэ лээ. Тэр өгсөн адууны гурвыг нь Сталин, Жуков, Чойбалсан нарт өгсөн гэдэг. Миний үед сургууль соёл гэж байсан биш. Таван настайгаасаа эхлэн морь мал унаж, дөрөвдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарчихсан. Надад хурдан морь уях сойхоос гадна нэг том зорилго бий. Энэ бол Монголын морин спортод бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл маань юм даа.
-Хүсэл мөрөөдөл биеллээ олж л яваа байх даа?
-Тэгэлгүй яахав. Нэгэн үе манай Өмнөговьд адууны бодлого нэг хэсэг алдагдсан. Харин сүүлийн жилүүдэд адуу малд сэтгэл зүрхээ зориулсан залуус олширч байгаа нь өвгөн намайг баярлуулаад байгаа. Яг үнэндээ дэлхийн адуу Монголоос, Монголын адуу говиос гаралтай гэж үздэг дээ. Адууны өвөг эцэг гэгдээд байгаа хулан тахь чинь манай говиос л гаралтай. “Эрдэнэсийн 5000 жилийн түүх” гэдэг номонд энэ тухай тодорхой гардаг юм. Үнэндээ манай “Говь шанх” угшил хожигдож илэрснээс биш, Хэнтийн Галшар, Увсын Тэсийн адуутай нас чацуу юм шүү дээ. Тийм болохоор сүүлийн хэдэн жил хурдны чиглэлээр илүү их хөгжиж байна. Анх гадна дотны наадмаас айраг түрүү авах нь битгий хэл “Говьшанх-2”-тоо айраг, түрүүгүй хоцордог байлаа. Одоо байдал эсрэгээрээ болсон байна. Үүнийг ноднингийн аймгийн 80 жилийн ой, “Говьшанх”-аас төвөггүй харж болно. Энэ жилийн улсын баяр наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртлээ, сайхан байна шүү.
Уран уургач бугуйлчийн тэмцээнийг Монголын үндэсний спорт болгон, улмаар хөгжүүлэх зорилго өвөрлөж явна даа. Энэ бол хамгийн хүнд спорт юм шүү дээ. Энэ тухайгаа Монголын уяачдын 1991, 1995 онуудын их хурал дээр санал болгон тавьж, үндэсний спорт болгосон. Тийм болохоор өөрийгөө бэлтгэхээс гадна энэ олон шавь нараа бэлтгэх гээд ажил их байна.
-Шавь нар олон болж байна уу?
-Шавь нарынхаа амжилтанд сэтгэл хангалуун явдаг. Дуулгахад миний ууган шавь Д.Шаравдорж Монголын анхны хүлэгч байгаа юм. Спортын мастер, улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Мөн миний хүү Ууганбаяр спортын мастер цолтой. Монголын нэг, хоёрдугаар наадмын хошой алтан медаль, улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Бас нэг шавь маань морь булгиулаачийн мөнгөн медальтай. Энэ мэтийг дурьдахад бахархалтай байна шүү.
-Та шавь нараа яаж бэлтгэдэг вэ?
-Багаас нь л бэлдэнэ. Гэхдээ мэдээж юу юугүй жаахан хүүхдүүдийг нас бие гүйцсэн адуутай ноцолдуулаад байж болохгүй шүү дээ. Тийм болохоор багад нь хурга уургалуулна, жаахан томроод ирэхийн үест унага гэхчилэн дараалалтай. Том хүүгээ бол адууны хүн болгоё гэж багаас нь л бэлтгэсэн. Хүү маань багаасаа л моринд их хайртай, их зөөлөн элгэмсүү хүүхэд байлаа. Ингээд 16 настайдаа анх удаа Хэнтий аймагт болсон тэмцээнд амжилттай оролцсон.
-Харин та хэдэн наснаасаа хичээллэж эхэлсэн бэ?
-Одооны хүүхдүүдтэй харьцуулахад хөгшин талдаа гэх үү дээ. Тэгэхэд 24,25-тай л байлаа. Анх Булганы Могодод болсон тэмцээнд оролцож байсан маань тодхон үлдэж дээ. Олон ч тэмцээнд оролцож явлаа. Эндээс Өвөрхангай аймагт болсон тэмцээнд Увс аймгийн Аюуш гэж тухайн үедээ гайхагдсан мундаг эртэй алтын төлөө өрсөлддөг юм байна. Тэгсэн хоёулаа оноо тэнцээд дахин бугуйл шидэж, би алт авч байлаа. Энэ ч бас л сэтгэл догдлуулсан дурсамжуудын нэг дээ. Сүүлд нь Монголын үндэсний нэгдүгээр их наадамд Шаравдорж, Ууганбаяр хоёрыгоо явуулчихаад сэтгэл гэгэлзээд сууж чаддаггүй. Тэр үед одоогийнх шиг гар утас гэж байсан биш. Зөн совин цаанаа л түрүүлчих юм шиг санагдаад болдоггүй. Тэгсэн мэдсэн юм шиг орой хэрд сургуулийн захирал УАЗ-469 машинтайгаа сайхан мэдээ дуулгах юм гэсээр хүрээд ирлээ. Энд Ууганбаяр алт, Шаравдорж маань хүрэл медаль авч, Өмнөговь аймаг багаараа түрүүлсэн.
-Хэдэн онд спортын мастер болсон билээ?
-Нэлээд сүүлд авсан ш дээ. Шавь нараас маань олон спортын мастер төрсний дараа би авсан. Адууны төлөө явсан хүний аз хийморь, ажил амьдрал муудна гэж байдаггүй болохоор амжилт бүтээлээр дүүрэн явдаг даа.
-Тэгвэл аймгийн Алдарт уяач цолыг хэзээ авч байв. Одоогоор хэчнээн айраг, түрүү хүртсэн байна вэ?
-Анхны аймгийн Алдартуудын нэг дээ. Айраг түрүүний тухайд нарийн тоолж байгаагүй юм байна. Хүүхдүүд л тоолсон 200 гаруй медаль байна гэж байна лээ. Ихэнх нь сум орон нутгийн наадмаас авсан медаль байгаа юм. Медаль өгч эхлэхээс өмнө авсан айраг, түрүүний батламж баярын бичиг ч олон бий. Үүнээс аймагтаа дөрвөн түрүү, 10 гаруй айраг авсан.
Миний залууд дан бэлчээрээр адуу малаа маллаж, жилдээ ганц хоёрхон л нааддаг байлаа. Сайн ч уяачид олон байв. Сүүлийн үед наадам уралдаан олшрох болсон нь сайн юм шүү. Энэ нь адууны хөгжилд эерэгээр нөлөөлж байгаа бөгөөд хурд ч их төрж байна. Уяачид ч олноороо төрөн гарч байгаа нь зөв гэж боддог.
-Анхны айраг, түрүүгээ ямар наадмаас авч байсан бэ?
-Тэр чинь 1971 он шүү дээ. 16 настайдаа Хүрмэн сумынхаа наадмаар азарга, даага түрүүлгэж байлаа. Түүнээс хойш 1990-ээд оноос эхэлж аймагтаа тасралтгүй уралдаж байна. Тэрнээс өмнө алдаг оног аймагт наадаад л явдаг байлаа. Ямар сайндаа Ханхонгор сумын харьяат улсын Алдарт уяач Шоовдор гэж хүн “баруун талаас эвгүй яхир хүү ирдэг боллоо” гэж байсан гэдэг. Энэ нь учиртай л даа. 1995 онд Шоовдор гуайн ухаа азарга ид хурдалж байхад миний шинэ хүрэн азарга суулгаж байсан юм.
-Тийм үү. Шинэ хүрэн хаанахын ямар угшилтай адуу вэ. Ямар ямар амжилт гаргаж байв?
-Ханхонгор угшлын адуу байсан юм. Аймагт хоёр удаа ирэхдээ хоёуланд нь айрагдаж байсан. Бас миний Гэгээн ухаа үрээ нэг түрүү, нэг айрагтай. Мөн Бага хээр маань шүдлэндээ түрүүлж, соёолондоо аман хүзүүдэж явлаа. Энэ мэт олон сайхан хурдан буянгуудынхаа ачаар сайн сайхан л явна. Нэг юм нэмж хэлэхэд ер нь манай говийн адуу амьдрах чадвар сайтай, туулах чадвар өндөр юм шүү дээ.
Манай Баяндалай суманд Дамбарэгзэнгийн хурдан хар гэж сайхан хурдан амьтан байлаа. Сумандаа долоо, хязаалан, соёолондоо аймгийн наадамд түрүүлсэн. Тэр адууг уралдааны замд тасраад ирэхэд доогуур нь зэрэглээ татдаг байсан гэдэг. Ямартаа л хязааландаа түрүүлэхэд нь “энэ бол адуу биш, машин” гэж байсан юм билээ. Энэ мэтчилэн олон сайхан хурдан хүлгүүд байсан даа.
-Тэр үед танай аймгийн аль сум дийлж уралддаг байв даа?
-Дээхэндээ энэ Цогтцэций их хурдтай байсан. Цэцийн ногоон өвгөчүүл гэж адууныхаа фондыг их сайн хадгалж ирсэн хашир нөхөд байлаа шүү дээ. Тэр үед Цэцийгээс адуу зөөж л явлаа.
-Сүүлийн үед адууныхаа цусыг сайжруулах тал дээр хэр анхаарч байна?
-Тод манлай уяач Д.Онон хэлж байсан юм. Хэрэв цэвэр цусны адуу авчирч нутагшуулах гэж байгаа бол говь нутагтаа идээшлүүлээрэй гэж байсан. Яагаад гэвэл өндөр өвс идээд л байх юм бол эрлийз адууны толгой нь өөдөө л яваад байна шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш Араб, Орос адууг их зөөлөө. Одоохондоо жижигхэн байгаа болохоор уяж эхлээгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд баярлалаа. Монголын нийт ард түмнийг адууны босоо цагаан хийморь үргэлж ивээж яваг.
"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна