Сумын Алдарт уяач Н.Энх-Амгалан: Би удам дагасан уяач
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Энх-Амгалангийн ярилцлагыг таалан болгооно уу.
-Бие даан морь уяад удаж байна уу?
-Би удам дагасан уяач хүн. Миний өвөө Сэдэд гэж малчин хүн. Гэхдээ нэг их айхтар морь уяж байгаагүй юм билээ. Харин аав Нууц нэгдлийн адуучин, аймгийн Алдарт уяач байлаа. Аавын нэгдлийн адуунаас гарсан хонгоруудад нэг талаасаа Адилаа адууны цус орсон гэдэг юм. Аавын нэртэй хурдан хүлгүүдээс сонирхуулахад Адилаагийн адууны угшилтай хонгор морь нь 1999 онд Равжаагийн наадамд түрүүлж байсан. Сумынхаа ойнуудад хоёр, гурван удаа түрүүлж, Хажуу-Улааны наадамд 2001 он санагдана хавчиг морь бас түрүүлж байлаа. Мөн Адилын хонгорын угшилтай зээрд морь байна. Энэ хонгорын угшлын Түмэнбаярын адууны хонгор азарганы төл надад бий. Сумандаа хоёр айрагдаж, Айрагийн 70 жилд дөрвөлсөн хурдан буян байгаа. Аймгийн Алдарт уяач, аавын найз Цагааны Бямбацогт миний уяаны багш байгаа юм. Аав, аавын найз хоёроор уяаны эрдмийн А үсгийг заалгаж байснаас хойш яг 13 жил болж байна.
-Тэгвэл уяачийн баяр жаргалыг мэдрүүлсэн анхны айраг түрүүгээ хэзээ авч байв?
-Морь уяж эхэлсэн анхны жилээ мэр сэр сумандаа наадаад айраг амсчихдаг байлаа. Энэ мэт олон наадмаас 2009 онд сумандаа азарга, их морь айрагдуулсанаа дурсах дуртай. Түүний дараа жил сумын Алдарт уяач болж, 2012 онд сумын шилдэг уяач боллоо. Тухайн үед 11, 12 айргийн амжилтаараа сумын Алдартыг хүртэж байсан. 2010 онд хоёр азаргаа хоёр, гурваар оруулж, хязаалан дөрөвлүүлэн, 2011 онд сумынхаа наадамд их морь аман хүзүүдүүлж, дараа жил нь түрүүлгэсэн. Мөн 2012 онд соёолон дөрөвлүүлж, өмнө жил нь соёолон, хязаалан дөрөв, таваар оруулсан. Манай Иххэт чинь Хэнтий, Сүхбаатар, Дундговийн хил залгаа нутаг гэдэг утгаараа наадам их өтгөн болно. Түрүү жил Иххэт, Дархан сумд, Хэнтийгээс 60 гаруй их морь мордсоноос манай сумын Лхасүрэнгийн их морь аман хүзүүдэж, минийх түрүүлсэн. Энэ мэт адуутай нөхөрлөсөн эр хүний баяр жаргалыг олонтаа мэдэрч явна.
-Эндээс аавтайгаа үзсэн наадмууд бас их сайхан дурсамж үлдээсэн байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. Ноднин бор морийг түрүүлэхэд надад бас нэг хавчиг хонгор будан их морь байсан юм. Хоёулаа л давхил сайн л даа. Тэгсэн аав “миний хүү, хавчиг морь нас нь бага, уяад яах вэ. Бор морио уяж бай” гэхэд нь өөрийнхөөрөө зөрөөд хоёуланг нь оруулчих санаатай уячихсан. Ингээд уралдааны өглөө сумаасаа 12 км-т хонгор азаргаа, бор морь, хонгор будан морьтойгоо ачаад гарлаа. Тэгэхэд аав, “будан морио хэрэггүй ээ, миний хүү. Бор морио аваад явчих” гэж байсан. Би ч өөрийнхөө зүтгэсээр очоод будан морь нь долоолж, бор морь нь түрүүлж байлаа. Тэр үед аавынхаа үгэнд орохгүй яав дээ гэж өөртөө хэлж байж билээ. Аав бүдүүн моринд сүвлэж болохгүй, зүрх нь үхчихнэ, ирэх жилээс уя гэж хэлж байсан юм. Аав маань энэ зун бурхан болж, би морь уялгүй өнжсөн.
-Гадагшаа гарч наадаж байна уу?
-Нэг их хол явж чадахгүй л юм. Холдоо аймагтаа л наадаж, арвын дотор л адуугаа оруулсан. Манайхан чинь цагаан өвсөөр голдуу адуугаа тэжээдэг болохоор арай том довонд очихоор айраг түрүүнээс хойхно орчихоод байна уу гэж боддог юм. Тэгэхээр сумаасаа гарч наадахын тулд тэжээлийн уяанд л шилжих цаг болжээ гэж харж байгаа. Гэхдээ манай ийшээ халуун чанартай болохоор тэжээнэ гэхэд хэцүү л дээ.
-Адууны наймаа хийж байна уу?
-Өвөрхангайн Хархорин руу ганц нэг адуу гарсан байна. Чих тавихнээ айрагдлаа, түрүүллээ л гэдэг юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна