Д.Түвдэн Манлайн нэрэмжит уралдаан болно

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 15 -нд

Монголын хурдан морины түүхэнд бичигдэх нэгэн шинж амжилтын эзэн, “Морин эрдэнэ” галыг үүсгэн байгуулагч Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дамдинхүүгийн Түвдэн агсны нэрэмжит уралдаан гурван жил тутам зохион байгууллагддаг билээ. Тэр уламжлалаараа 2015 оны тавдугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан хөтөлд их насны уралдаан болох юм байна.
Цар хүрээ нь жилээс жилд нэмэгдсээр байгаа Манлайн нэрэмжит тав дахь удаагийн наадмын түрүү морийг гурван сая, аман хүзүүдсэн морийг хоёр сая, айргийн гуравт хурдалсан морийг 1.5 сая, айргийн дөрөв, тавын морийг тус бүр сая төгрөгөөр байлах гэнэ.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9911-9870,  8909-5518 дугаарын утсаар лавлана уу.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна