Аймгийн Алдарт уяач Х.Батжаргал: Хуушаан угшил манай адууны гол цөм болдог


Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Батжаргалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Уулзсан уяачдын маань ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Батжаргал Алдартыг уяачийн их замд хөтөлсөн нь хэн бэ?
-Миний хойд эцэг юм даа. Би ах л гэдэг юм. Тэр хүн 1970 онд Хуушаан угшилтай халзан азарга худалдаж авсан. Соёолон азарга авчирч, би түүнийг нь хөтөлж очоод өвөөгөөр уяулж, анх аман хүзүүдүүлж байлаа. Би зургаан настайгаасаа эхэлж морь унасан хүн. Багын моринд дуртай нэгэн явлаа. Тэр зангаа тавиагүй. Энэ насаараа адуунд дурласан хүн дээ. 1980 онд цэргээс халагдаж ирээд бие даан морь уяж, хязаалан түрүүлгэж байлаа. Тэрнээс хойш 1990 он хүртэл айхтар айрагдаагүй ээ. Гэхдээ эрхбиш арвын дотор бол давхиж л байсан. Хүнд нэг тийм үе байдаг юм билээ. Зарим нэг нь тийм үеийг нь давж чадахгүй шантардаг дуулдсан. Би харин тэгээгүй ээ. Хүүхэд морь мэнд сайхан наадлаа гээд л бэлгэшээж явсан. Түүний маань хэрэг ч гарч 1990 оноос морьд маань дажгүй давхисан. Ах нь айхтар том наадамд морь айрагдуулж чадаагүй хүн. 1999 оны Боржигоны хурдад 420 морь мордоход хонгор морио 16-д давхиулж байлаа. Миний хонгор морь хурдан адуу л даа. Сумынхаа наадамд хоёр түрүүлж, Их говийн зоригтнуудын ойд тавлан Бор-Өндөрийн ойд дөрвөөр давхисан. Богино наадамд гурван ч удаа айрагдсан адуу. Миний халзан азарга арав айрагдсан. Ах нь том наадамд тэр болгон явж чаддаггүй юм. Явснаас Өвгөн ноёны наадамд 51, аймгийн 70 жилийн ойд 41-ээр морьдоо давхиулсан. Улс руу бол явж байгаагүй ээ. Манайхны цагаан өвсний морь энд тэнд олон уралдаж чадахгүй юм билээ.
-Хонгор морь таны унаган адуу юу?
-Миний хонгор морины эх тал нь намын үүрийн дарга байсан Найдан гэдэг хүний адууных. Тэр хүний адууны зэгэл хонгор гүүнээс гарсан унага байгаа юм. Эцэг нь манай өөрийн адууны азарга.
-Таны адууны гол цөм болсон Хуушаан угшлынхаа талаар дэлгэрүүлээч?
-Хуушаан гэж манай сумын нэрт уяач. Ер нь бол Адилаатай ганц өрсөлддөг уяач л даа. Хуушаан адуу зээрд халзан, хээр голдуу зүстэй. Нэгэн үе их хурдалж байсан адуу. -Нэрт уяач Адилбиш агсны хүргэн нь юм байна. Их уяачийн хурдан хонгоруудын удам угшлаас мөн бий биз?
-Надад хонгор байдас, үрээ бэлгэнд өгч байсан. Охиндоо ч гэсэн хоёр, гурван гүү өгсөн. Ний нуугүй хэлэхэд өвгөний өгсөн адуунаас манайхны дээдчүүлийн Хуушаан адуу илүүтэй давхидаг. Сүүлийн үед бол миний авмал адуу илүү давхиж байна. Гэхдээ мэдээж тэр хүний адууны цус орсон байгаа. Эр хүн чинь өөрийнхөө талыг илүүтэй боддог. Тэгээд өөрийнхөө адууг жаахан өөд нь татчихсан юм байгаа биз дээ. /инээв/
-Таныг энэ айлын хүргэн болоход Адилбиш уяач хэд орчим насны хүн байсан бэ? Найр наадамд ханьсан явж байв уу?
-Би 1981 онд энэ айлын хүргэн болсон. Өвгөн 1984 оны хоёрдугаар сард сар шинийн өмнөхөн өөд болсон юм. 1981 онд өвгөн улсын наадамд явчихсан байсан учраас хамт уяж чадаагүй. Харин 1982,1983 онуудад нэг уяатай байсан. Бие нь нэлээд дордчихсон байсан учраас өөрөө гардан уядаггүй байлаа. Тэр үед хурдан халиун азаргатай байлаа. Халиун азарга нь мань мэтийг хажиглаад хүргэхгүй. Тэгсэн хэр нь өвгөн ганц зандрахад тушаал билээ. Тэр халиун азаргаа сүүлд Айрагийн Намжилсүрэнд өгсөн дөө. Намжилсүрэн ч /агсан/ сайн уяж, төл шарга азаргаар нь сайхан наадсан. Зөвхөн Дорноговь гэлтгүй хотын том уяачид ч гэсэн Адилаа угшилтай адуугаар наадаж байна. Хонгоруудын цустай адуу Даваахүү Тод манлайд ч гэсэн байдаг дуулдана лээ.
-Адилбиш агсан адуугаа цусанд оруулж хурдыг нь хадгалдаг байсан юм билээ. Харин та?
-Өвгөний барьж байсан тэр бодлого зөв байхаа. Гэхдээ би сүүлийн үед адууныхаа цусыг нэлээд сольж байгаа. Өөрийнхөө адууг үгүйсгэж байгаа юм биш, амьтан ах дүүс бүгд л цус сольж байхад бас хойргошоод байж боломгүй байна. Их хурдын түрүү Жинст хонгорын төлийн төл хүрэн азаргыг ноднин хавар Дархан сумын харьяат аймгийн Алдарт уяач Содномдаш гэдэг хүнээс авсан. Буяндэлгэр гэдэг хүний найз нь юм гэнэ лээ. Тэр утгаараа Буяндэлгэр Алдартаас зохих ёсны үнэ өртгийг нь өгөөд авсан гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө халзан азарганы төл хавчиг хүрэн азаргаар сольсон юм. Яваандаа юм дуулгах байх гээд горьдож л байгаа.
-Иххэтийнхэн бусад сумдаа бодвол адууны наймаа чамгүй хийдэг бололтой. Танай адуунаас гадагш гарч уралдаж байгаа ямар ямар хүлгэд байна?
- Ноднин дүүдээ нэг даага өгсөн. Хотын ойролцоо болсон наадмуудад гурав айрагдаад, улсын наадамд 50-д орсон гэж байна лээ. Бичиг баримтыг нь ч үзүүлсэн. Манай адуунаас анх хойшоо гарч уралдаж байгаа нь тэр. Уг нь ийш тийшээ бишгүй л гарсан. Явдаггүй юм уу, бүү мэд. Дуулдсан юмгүй л байна. Тэрнээс биш манай энэ хавийнхны очсон адуу их хурдалж байгаа дуулддаг юм. Манай дүүгийн адууны хонгор морь хүртэл ноднин Баян-Өлгийд болсон бүсийн наадамд түрүүлж байна лээ. Онцлог нь манай дүүгийн нэр гардаггүй юм билээ. Амгаланбаатарын хонгор морь гэж зарлагдаад л байна лээ. Амгаланбаатар гэж манай дүүгийн хүргэн л дээ. Адуу малыг нь авч яваа сайн залуу байгаа юм.
-Батжаргал Алдартын дурсамжит наадмуудаар яриагаа үргэлжлүүлье?
-2011 онд Айраг сумын сургуулийн 80 жилийн ой болж дөрвөн аймгийн 20 гаруй сумдынхан ирэхэд азарга, их морь түрүүлгэж, даага аман хүзүүдүүлсэн. Түрүүлдэг халзан азарга, хонгор морь, аман хүзүүддэг хүрэн даага цөм миний унаган адуунууд. Унаган адуу олноороо түрүүлж айрагдах үнэхээр сайхан юм билээ.
-Ингэхэд та чинь хэдэн оны Алдарт вэ?
-Өнгөрсөн цагаан сараар авсан. Сум орон нутгийн наадамд их морь 11, азарга 10 удаа айрагдуулсан байна гэнэ лээ. Айраг түрүү олонтой айхтар уяач биш ч гэлээ моринд дуртай, насаараа морь уясан гээд хүндэтгээд өгсөн юм байгаа биз дээ, бурхан өршөөг.
-Алдартыг залгамжлан уяа эвлүүлж байгаа залуус бий л биз дээ?
-Би дөрвөн хүү, нэг охинтой. Хоёр хүү хөдөө мал малладаг. Өнөрбаясгалан гэдэг хүү маань ноднин шүдлэн үрээ айрагдуулсан. Алсдаа сайхан давхиулах биз ээ.
-Ярилцсанд баярлалаа. Хүлгийн хийморь өргөж урамтай сайхан наадацгааж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна