Аймгийн алдарт уяач Ж.Тулга: Говийн адуу 3-4 хоногийн шуурганд зогсож л байдаг тэвчээртэй амьтан
А.Тэлмэн
Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Тулгатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Адуучин аавын адуучин хүү юм байна. Эр хүний жаргал мэдрүүлсэн эмээлт морьтой холбогдоод хэдэн жил болчихсон байна вэ?
-Манай эцэг Булган сумын Туяа нэгдлийн адуучин байсан юм. Би 1968 онд цэрэгт явж, 1971 онд халагдаж ирээд аавынхаа адууг өвлөн маллаж байгаад 1990 оны хувьчлалаар тараасан даа. Тэгэхээр 20-иод жил адуу хариулсан болж байна уу даа.
-Тийм байна. Говийн адуу ер нь ямар онцлогтой байдаг юм бэ?
- Говийн адуу тэсвэр тэвчээр сайтай, холч байдаг юм. Нөмөрлөх газар байхгүй учраас тал дээр л өвөлждөг, гурав хоногийн шуурганд зогсож л байдаг амьтан. Түүнээс олон хоног бол жаахан уруудах аястай. Манай энд чинь заримдаа долоо найм хоногоор ч шуурна шүү дээ. 1982 онд санагдаж байна. Хойшоо Өвөрхангай руу 500 гаруй адуу оторлосон юм. Тэгсэн 3-4 хоног цасаар шуураад говийг бодвол хангайдаа илүү хүйтэн болдог юм билээ. Тэгж байхад манай адуу уруудаагүй юмдаг. Тэгэхэд л говийн адуу үнэхээр тэвчээртэй юм байна гэж мэдгийг мэдсэн шүү.
-Олон адуу услах яггүй ажил биз?
-Задгайдуу устай газар биш бол бас л яггүй шүү . Аав бид хоёр хоёулахнаа 500 гаруй адуу маллана. Нэмэлт хүч энэ тэр гэж байхгүй. Дээрээс нь айраг, дэл сүүлний норм заагаад өгчихнө. Социализмын үед ер нь малчдад их ачаа үүрүүлдэг байж дээ.
-Нэгдлийн тэр олон мал дунд хурдан хурц адуу цөөнгүй байсан биз?
-Миний адуунд нэг хурдан буурал азарга байсан юм. Сумандаа хоёр түрүүлж, гурав айрагдсан. Мөн өөрийн амины харлаг азарга сумандаа бас 2-3 түрүүлж, айрагдсан. Түүний дараа зээрд халзан азарга аймагт дараалан хоёр түрүүлж байсан юм байна. Халзан азарга дааган цагаасаа уягдаж сумандаа айрагдан, шүдлэндээ Хонгор сумын 70 жилийн ойд түрүүлж байсан хурдан буян л даа.
-2000 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан юм байна. Алдарт улс бүсийн чанартай уралдаануудад оролцож байна уу?
-Аймагтаа болдог бүсийн наадмуудад бүгдэд нь оролцсон. Дээд тал нь арав, тэгээд түүнээс хойш давхидаг юм. Ер нь манай сумынхан сүүлийн үед л зүүн зүгийн адуугаар цус сэлбэж байгаа болохоос биш нутаг адуугаар л голдуу нааддаг хүмүүс. Уралдаан олширч, хаа газрын адуу сайжирч байгаа үед нутаг адуугаар наадах боломжгүй болж байх шиг байна. Тиймээс манайхан дор бүрнээ боломжоороо адуу зөөж цусыг нь сэлбэж байгаа. Түүнийхээ үр дүнг удахгүй үзэх байлгүй дээ.
-Тэгэлгүй яахав. Булганы уяачид хийморилог, адуу нь хурдан байхыг хүсэн ерөөе. Танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №36
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна