Соён хээр


Зүүнтурууны уяач, морь таниач Сундуй шинжин байж , “Сан адуу”-наас шилэн бариулсан хязаалан үрээгээ бүдүүн морины хөлнөөс толгойгоор нь аргамжиж байгаад ороооцолдуулан унагаж, буруу ташааг цөмөлж татанхай болгосон аж. Энэ гэмтлээс шалтгаалан баруун хойд хөлөө гадагшаа даялан давхих болсноор “соён” буюу доголон хээр гэдэг нэрийг авжээ. Гэмтэл нь эдгэрсэн Соён хээр соёолонгийн хурд нь хариагүй болохыг мэдэрч уяж засан Зүүнговийн наадамд уралдуулан айрагдуулжээ. Ийнхүү хүч тэнхээтэй, хурдан хурц, их насны сайн морь гарч ирж байгааг магтацгааж, “дөрвөн хөлтэй байсан бол юунд ч гүйцэгдэхгүй хурдлах хүлэг аж” гэцгээн олон даяар ам сайтай, ихэд бэлэгшээн өхөөрдөж мялаасан гэдэг. 1990-ээд онуудад “Соён хээр” морь их насанд нийлээд Увс аймгийн Зүүнговь, Баруунтуруун, Хяргас, Завхан аймгийн Сонгино, Яруу сумдын их ойнуудад дарааллан түрүүлжээ. Яруугийн баяраар доголон хээр морь тариг дундуур зам товчилсон 300-аад морьдыг нэвтлэн, “Сар хайрханы морин эрдэнийн баторшил наадмын түрүү” Завханы Дөрвөлжин сумын Туяагийн халиун, Тэлмэнгийн бор зэрэг цуутай хурдуудыг нэхэн дийлж, тасархай хол тасран түрүүлж алдраа цуурайтуулан, баруун хойд бүсдээ гүйцэгдэшгүй хурдан хүлэг гэгдэх болоод байсан юм. 1998 онд Хархоринд болсон “Их хурд” уралдаанд 12 настай Соён хээр морийг 1000 гаруй км замыг хөлөөр туулан авчирсан байлаа. Тэгээд их сунгааг газар дээр нь хийхэд тэр уралдаанд хожим айрагдсан нутаг нэгт “Гангаа улаан” бор мориныхоо өмнө гишгээд байсан гэдэг. Их хурд уралдааны гарааны зурхайд хүрээд, морьдыг эргүүлэх явцад доголсон хээр морь хий гишгэн таварцаглаж унаад босоход хүүхэд нь оочин үлджээ. Соён хээр морь олон морьдын тоосноос дайжин гараанаас цааш хульжсан байна. Ингээд бүх зүйл дуусчээ. Хэрэв тэгш сайхан гишигдэгсэн байсан бол нутгийн бор мориныхоо хамт айрагдах боломжтой байсан гэдэг. Баруун монголын цуут хурдан хүлэг “Соён хээр” морь бол хандгай мэт дүүлэн давхидаг ховорхон тохиох ухнан шинжтэй, толгойгоо хоёр тийш мөрлөн, хазаар даран сайварладаг, сайхан шар хээр зүстэй, дэл сүүл өтгөвтөр, ширхэг нарийн, сагаг босоо, толгой том, хамар монхор, доод уруул их дордгор, туурай агуу, тураг биетэй, олон яс уулзахад голын бяртай, мундаа өндөр, сэрвээний урдуур хотгор, гурван овоо тэгш, цээж болоод бөгсний бяр тэнцүүхэн хүлэг эрдэнэ хэмээжүхэй.
"Монголын хурдан морины домог, түүх" номноос

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна