Ахмад сэтгүүлч Л.Сандуй: Дэндэв тайж, Галсан банди нарын унаачаас ярилцлага авч байлаа


Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, ахмад сэтгүүлч Л.Сандуй гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Аймгийнхаа шандаст хурдан морь, эрдэмт мэргэн уяачдын талаар олон бүтээл туурвисныг тань мэдэх юм байна. Хэзээнээс энэ чиглэлээр бичих болсон юм бэ?
-Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн. Хүүхэд байхдаа буюу 1950 хэдэн оны үед хурдан морь унаж явлаа. Хөдөө өсч, хурдан морь унаж явсан хүн моринд элэггүй байхын аргагүй юм билээ. Өөрөө энэ чиглэлээр сонирхдог учраас нэг мэдэхэд л энэ чиглэлээр бичдэг болсон байсан.
-Танай нутаг ч хурдны өлгий л дөө?
-Тэгэлгүй яахав. Төрсөн нутаг, өссөн орчин бас их нөлөөлсөн. Манай Дорноговь хурдантай газар. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр Дэндэв тайж, Галсан банди гэдэг хоёр том угшил бий. Энэ хоёр хүн хоёулаа Дэлгэрэх сумын нутагт төрж өссөн. Манай Дэлгэрэх сум зүүн хойд талаараа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, хойд талаараа Хэнтийн Галшартай залгадаг. Галшар сум бол хэзээнээсээ Монголын хурдан морины өлгий нутаг. Өвгөн ноён Пүрэвжавын бий болгосон угшлын адууны суурь энд бий. Дэлгэрэхийн адуу сайжрахад хоёр Тайжаас гадна газар зүйн энэхүү байрлал бас их нөлөөлсөн байх гэж боддог.
-Хэдий үеэс уран бүтээлийн ажлаа эхэлсэн юм бэ?
-Би Дорноговь аймгийнхаа “Ялалт” сонинд 30 хэдэн жил сэтгүүлчээр ажилласан хүн. Тэгээд 1992 онд тэтгэвэртээ гараад дуртай чиглэлээрээ бичиж эхэлсэн дээ. Ингээд морины тухай ном хийвэл яасан юм гэж бодоод анхныхаа номыг 1994 онд “Айргийн тав” нэртэйгээр гаргаж байлаа. Үүнээс хойш арван хэдэн ном, бас уяачдын холбооны хэд хэдэн сэтгүүл хийсэн.
-Тайж, Банди адуугаа сурталчлах, таниулах зорилгыг агуулжээ дээ?
-Мэдээж гол зорилго бол тийм. Гэхдээ Дорноговийн адуу гэж явцуурхалгүй Монголын 13 том угшлын талаар бичихийг зорьж байсан. Ямар нэг байдлаар тусгасан гэж бодож байгаа.
-Та ном бүтээх явцдаа мундаг уяачидтай уулзан, сонирхолтой хууч өрнүүлж явсан болов уу хэмээн бодож байна?
-Сайхан асуулт байна. Олон сайхан хүмүүстэй уулзаж, ярилцаж байлаа. Дэндэв тайжийн морийг унаж явсан Адъяа өвгөн гэдэгтэй уулзаж ярилцлага авч байлаа. Мөн Галсан бандийн морийг унаж явсан Хуяг гэдэг өвгөнөөс ярилцлага авч байлаа. Мөн Дэлгэрэхээс төрсөн улсын цолтнууд болох Дамба Манлай , Дашням, Нямбуу нарын Алдартуудтай биечлэн уулзаж ярилцаж байсан нь их завшаан юм даа. Иххэтийн Нарангэрэл, Өргөний Жамбал зэрэг Алдарт уяачидтай мөн уулзсан. Харин Оригийн Адилбиш гэдэг хүнтэй л уулзаж чадаагүй дээ. Ер нь морь бичнэ гэдэг яггүй ажил шүү. Ялангуяа адууны удам угшлын талаар судална гэхэд нэг хүний байтугай, нэг хэсэг хүний ч нас хүрэхээргүй хүнд ажил юм билээ. Жишээ нь, хурдан адууны эцэг эхийг яг таг тогтооход хүндрэлтэй. Бэлчээрт байгаа мал адгуус өөр хоорондоо бидний мэдэхгүйгээр харилцаж байдаг. Жишээ нь, азарганууд биенийхээ гүүг булааж хураана. Эсвэл гүү нь өөр айлын адуу руу орно. Энэ мэтчилэн маш олон үйл явдал өрнөж байдаг. Тиймээс хурдан адууны удам угшлын талаар бичихэд олон талын судалгаа хийх хэрэгтэй болдог.
-Аймгийнхаа сум бүрийн уяачид, хурдан морины тухай ном гаргаж байсан юм билээ. Хэдэн сумыг хийж амжаад байгаа вэ?
-Анхны “Айргийн тав” гарснаас хойш манай Иххэт сумын дарга байсан Рагчаа гэдэг хүн сумынхаа хэдэн уяачтай уулзаад ном хийгээдэх гэсэн даалгавар өгөөд “Зул хонгорын удам” гэсэн товхимол гаргасан. Дараа нь Алтанширээ сумын Засаг дарга байсан Гочоо сумынхаа ойд зориулан “Манай сумын наадам” гэсэн ном бичүүлсэн. Үүнээс гадна Дэлгэрэх сумынхаа ойгоор “Дэлгэрэхийн ажнай хүлгүүд”, Улаанбадрах сумын уяачдын тухай “Нэрэн вангийн хошуунаас тодорсон морины их мэргэд” гэсэн номыг гаргасан.
-Цаашид энэ цувралаа үргэлжлүүлье гэсэн бодол бий юу?
-Бий, бий. Өмнөх үеийн үүх түүхээс сайн оруулах нь зүйтэй гэж боддог. Тиймээс судалж тодруулах зүйл их бий.
-Санал нэг байна. Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна