Сүлд цэнгэх наадам


Чингисийн цагаан тугийг тахигч харуулын буюу Элжгэн халхчуул баруун хойд хил хязгаарыг төвшитгөн тохинуулахдаа сүр хүчийг үзүүлэн сүлд хийморио сэргээж, “Сүлд цэнгэх” тахилга наадам хийдэг уламжлалтай байжээ. Чингис хааны цагаан сүлдийг тахиж жил бүр “Сүлд цэнгэх” наадам хийдэг уламжлал нь олон шилдэг уяачид, сайн морь төрүүлэн гаргах эх уурхай болж иржээ. Элжгэний ноёд Чингис хаанаа цагаан сүлдийг жилд нэг удаа ил гаргаж ард олондоо үзүүлж хийморь золбоог сэргээн шамдагтайхан наадмаа үе үедээ тасалдуулалгүй зохиосоор иржээ. Ханхөхийн нуруунаас сайн бөх, морь төрөх учиртай хэмэээн үзэж “Сүлд цэнгэх” наадамд түрүүлсэн морийг 60 хургаар үнэлэн хошуу ноёнд өргүүлж, харц ядуусаа хөхүүлдэг байжээ. Энэ уламжлалыг хоёр талтай тайлбарлах боловч ардынхаа амжиргааг дээшлүүлэх, сайн хүлэгч, хүлэг морьдыг олноор төрүүлж, найр наадмаа хөгжөөх арга болж байжээ. Нэгэн жилийн сүлд цэнгэх наадмаар морь таниач хэмээн алдаршисан зайсан Барханаг уяж засан байсан хүрэн морийг шинжээд:
- Энэ жил таны морь түрүүлж, минийх аман хүзүүдэх юм байна гэхэд морио өргүүлж алдахаас айсан Буянжаргал:
- Тэгвэл уралдуулахаа больё гэхэд
- За яамай даа, би 60 хургатай болох нь аштай юу даа гэсэн гэдэг. Тэр жилийн сүлд цэнгэх
наадамд үнэхээр зайсан Барханагийн морь түрүүлсэн гэдэг. Чингис хааны цагаан сүлдийг олон үе дамжин “Тугчийнхан” хадгалж, Ханхөхий овоо, Цагаан нуурын овоо, Чандманий овоо тахиж, төгсгөлд нь “Сайвар халтар” дууг дуулж байжээ. Бадаргуулт төрийн 28-оны намрын дунд сарын шинийн зургаанд Цагаан нуурын овоог байгуулж, 64 бөх барилдуулж, гурван насны морь уралдуулж, хошуу хотлоор хуран цугларч найрлан цэнгэлдэх дор Лу жанжин гүн овоондоо зориулан “Хан сайхан” хэмээх дуу үүсгэж ая барин, билэг ерөөлөөр магнай, дугшаа морины цол зохиожээ.
Магнай их морины цол
Төв их төрийн билэг
Түвшин дэлгэрэнгүй наадам цэнгэлийн дундаас
Түмэн олон агтны дотроос
Төгс шинж бүрдсэн
Түгээмэл өлзийт жавхлант хүлэг
Гийгүүлэгч шажин төрдөө чимэг болсон
Хишиг буяныг дэлгэрүүлэгч
Хийморь цогийг бадруулагч
Хүслийг хангагч хийн хүлэг
Арвин хүч бүрдсэн
Арслан, барсын идээр довтлогч
Уудам их талыг
Удалгүй туулагч ачийн хүлэг
Гал цахилгаан мэт довтлогч
Гайхамшигт заль төгссөн
Гарьд, луугийн өд дэвлэгээр
Газрын холоос тасархай түрүүлэгч
Галиваан дуут сонин баясгалант
Идэр өлзийт хүлэг
Олон түмэн эх ээ
Энэ цолноос Ханхөхийн магнай хурдан хүлгийг хийморь дуу буюу “хүслийг хангагч хийн хүлэг” хэмээн өргөмжилжээ. Мөн хурдан хүлгийн далд шинж болжморын жиргээ мэт янцгаалтыг “галиваан дуут сонин баясгалант” хэмээн онцгой оноож цололжээ.
Магнай соёолонгийн цол
Хаан эзэн Чингисийн тогтоосон
Халх монголын нийтийн наадам цэнгэлийн дундаас
Халин дэвэн нисэгч хангарьд мэт эрдэнийн хүлэг
Дэлгэрсэн төрдөө чимэг болсон
Дэлхий даяр гийгүүлэгч
Тэнгэр, дэлхийн эзнийг дэгжүүлэн баясгуулагч
Дэллэн дуурсгагч луу мэт хийн хүлэг
Өндөр сайхан Ханхөхийдээ тахил болсон
Өлзийт өнөр баян буян хишгийг бадруулагч
Үсрэн довтлогч барс адил үлэмж баатар
Үүрдийн жаргал өлзийт хүлэг
Арвин хүч бүрдсэн арслангийн шинжтэй
Аварга их чадалтай асар идэр өлзийт хүлэг
Олон түмэн эх ээ
Ер нь Лу жанжин гүн магнай хүлгсийн цолыг цэцлэхдээ шашны сургааль хийморийн магтаалд тулгуурлан гарьд, луу, арслан, барстай хурдан хүлэгсээ жишин магтан дуулсан байна.
Магнай хязаалан, шүдлэнгийн цол
Түвшин төрдөө чимэг болсон
Төгс дэлгэрэнгүй наадамдаа
Дүүгүүлэн түрүүлдэг
Түмний тэргүүн
Мянганы эх
Ширүүн сум
Дуут мөндөр
Ид шонхор
Жавхлан хүлэг
Дугшаа их морины цол
Хас их төрийн билэг
Хамагт алдаршсан эрхэм баяртаа
Хан хөхийдөө чимэг болсон
Хамаг олондоо өлзий болсон
Хан харц даярт ивээлтэй ханашгүй мэндийн баяртаа
Өсөх жаргал өлзийт айзмаа
Дугшаа соёолонгийн цол
Энэ өдрийн тахилгын
Их баяр наадамдаа
Ирсэн хурсан олны өмнө
Эрхэм шинж бүрдсэн
Эрдэнийн айзам аа
"Монголын хурдан морины домог, түүх" ном
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна