Аймгийн Алдарт уяач О.Ганболд: Монгол хүн, морь хоёр хувь заяагаараа холбоотойг аавыгаа харж мэдэрсэн
А.Тэлмэн
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Ганболдын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам дамжсан уяачдын нэг юм байна. Буян хишгээ хайрласан дээдсийнхээ талаар ярих нь зүйтэй байх?
-Миний аав сайн уяач байсан. Хурдан хээр морь нь суманд хоёр түрүүлчихээд байхад нь тэнгэр ниргэчихсэн юм билээ. Тэр цагаас хойш манай морьд их сайн давхих болж аав маань “Баян тэнгэр гэж байдаг гэсэн. Тэр нь ниргэсэн байх” гэдэг байсан. Тэр хээр морь 1972 онд шүдлэндээ түрүүлж, хязааландаа аман хүзүүдээд, соёолондоо дахиад түрүүлсэн юм билээ. Би 1980 онд цэргээс халагдаж ирэхэд аав маань бие нь нэлээд муудчихсан байсан болохоор би хээр морь, улаан морь хоёроо уяж хэвтэрт байгаа аавыгаа өндийлгөж харуулдаг байлаа. Тэгсэн хоёр морь маань сумынхаа наадамд дараагаараа ирж аав түрүүлсэн морио харчихаад “би үхэхгүй нь” гэж хэлээд хэвтрээсээ босч гурван жил сайхан насалсан. Монгол хүн, морь хоёр хувь заяагаараа холбоотойг би тэгэхэд мэдэрсэн юм. Хойтон жил нь хоёр морио дахиад түрүү, аман хүзүүнд давхиулчихаад хээрийг нь 4000 төгрөгөөр Дэмбэрэлдодовт зарчихсан. Тэр хүнд очоод гурав түрүүлж, хоёр айрагдан аймгийн Алдарт уяач болгосон доо, хээр морь минь. Сүүлдээ адуундаа гүйж ирээд байхаар нь би буцаагаад авсан. Миний хээр морийг харсан хүн “таван цул тэгш адуу” гэлцдэг байсан. Олон жил хүний өөрийн улсыг баярлуулсан буянт хүлэгтээ зориулан Хайрханы өвөрт хөшөө босгосон.
-Харин улаан морь нь яаж давхисан бэ?
-Улаан морио мөн Их-Уул сум руу 3500 төгрөгөөр зарчихсан юм. Гэхдээ би аавынхаа уяаг эзгүйрүүлээгүй ээ. Батбаяр ахаас халтар үрээ авч соёолон сумандаа түрүүлгээд, Тэлмэн сумын түмэн адууны баярт дахиад түрүү магнай болгож байлаа. Халтар үрээ маань нас нийлээд Тосонцэнгэл сумандаа түрүүлж, Хөвсгөлийн гурван түмэн адууны баярт тавласан. Түүний дараа хоёр ч удаа сумын баярт айрагдаад Хөвсгөлийн Жаргалант сумын Идэрбааяа гэдэг хүнд зарагдсан.
-Зүүн зүгийн адуугаар сайхан нааддаг уяачдын нэг хэмээн таныг тодотгож байсан. Тэр талаараа яриач?
-2010 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат цагдаа Энхбаатар гэдэг хүнээс хонгор даага авч тэр жилээ найм уралдуулан долоо түрүүлгэж байлаа. Тэлмэн сумын 80 жил, цагдаагийн хэлтсийн ой, Хөвсгөл аймгийн Жаргалан сумын 80 жил, Тосонцэнгэл сумын баяр наадам, Гончигдамба гарьдын цолны мялаалга болон гурван ч овооны тахилга наадам гээд нийт долоо түрүүлсэн. Ганцхан Идэрт л айрагдаж чадаагүй юм. Дараа жил нь шүдлэндээ арван гурван овооны тахилгад дөрөвлөж, Яруу сумын Бугатад болсон уралдаанд түрүүлэн, Эрдэнэхайрхан сумын 90 жилийн ойгоор наймлаад, Алдархаан сумын 90 жилийн ойд аман хүзүүдэн, Идэр сумын Цахир хайрханы тахилгад түрүүлж мотоцикль авсан.
-Бас их олон уралдсан юм байна?
-Тэгсээн. Бас Баян-Улаан багийн өдөрлөг, Эрдэнэ уулын тахилгад түрүүлсэн. Хязааландаа болохоор Нөмрөг сумын 90, Тосонцэнгэл сумын 90 жилийн ойд тус тус аман хүзүүдээд Булан болон Булгийн овооны тахилгад түрүүлсэн. Энэ хавар соёолондоо бүсийн болон бооцоот уралдаанд хоёуланд нь гуравласан. 2009 онд Сүхбаатар аймгаас авчирсан бор, саарал хоёр даага ирэнгүүтээ сумын наадамд уралдаж бор нь гуравлан, саарал нь тавласан. Дараа нь бор даага Жаргалант сумын сургуулийн 80 жилийн ойд түрүүлж, сумынхаа сургуулийн ойгоор тавласан.Саарал даагыг нь харамсалтай нь тэр өвөл чоно идчихсэн юм. Бор нь шүдлэндээ Тосонцэнгэлийн наадамд уралдсан ч хадуураад гарчихсан. Тэгээд Жаргалант сумын 80 жилийн ой, Гунзны болон Булгийн овоонд түрүүлсэн. Хязааландаа Эрдэнэхайрхан сумын наадамд зургаалаад Бугатад түрүүлж, Тэгшийн голын ургийн баярт гурвалж, Баян-Улаан багийн өдөрлөгт түрүүлсэн. Мөн Эрдэнэ болон Булан, Булгын овооны тахилгат түрүүлсэн юм байна. Соёолондоо болохоор Булан болон Булгын овооны тахилга, Цэцүүхийн ургийн баярт түрүүлж, Тосонцэнгэл сумын 90 жилийн ойд гурвалсан. Харин дүү бор үрээ нь даагандаа Тосонцэнгэл суманд тавлаж Хайрханы өврийн овооны тахилгат аман хүзүүдэн, шүдлэндээ Яруугийн Бугатын уралдаанд аман хүзүүдэж Эрдэнэхайрхан сумын 90 жилийн ойд зургаалсан. Аан бас Баян-Улаан болон Эрдэнэ уулын тахилгад хонгорынхоо ард орж аман хүзүүдсэн юм байна.
-Нэг адуугаар нэг жил их олон уралддаг юм байна. Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан бэ?
-1998 онд гурван түрүү, зургаан айргийн амжилтаар Тосонцэнгэл сумаас төрсөн анхны аймгийн Алдарт уяач болж байлаа. Одоо манай сум 20 гаруй Алдарт уяачтай болсон. Би саяхан айраг, түрүүгээ тоолж үзэхэд том бага наадмын 70 гаруй юм болсон байна лээ.
-Нутгийн морь сонирхогч залуучууд заавар зөвлөгөө хүснэ биз?
-Сүүлийн үед залуучууд их морь сонирхож байгаа нь сайн зүйл. Гэхдээ хурдан адуу төрүүлж, өсгөж үржүүлдэг сайн малчид илүү хэрэгтэй байна. Яг үнэндээ хөдөө мал маллаж байгаа хүмүүсийг харахад хөгшчүүд л байна. Би ойрын хэдэн жил “тэдний хүү хөдөө гэр бариад гарч гэнэ” гэж дуулсангүй. Харин “тэднийх төв рүү нүүж байгаа гэнэ. Хүүхдүүд нь сургуульд сууж байгаа гэнэ. Малаа зарах гэнэ” гэсэн яриаг дуулж байна. Гадны их соёлын довтолгоонд монгол ахуйгаа тээж, монгол гэсэн нэрийг хадгалж яваа зулын гэрэл шиг хэдэн малчнаа төр нь хайрлаж яваасай гэж бодож явдгаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан дуулгах байна.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна