Сумын Алдарт уяач П.Рагчаа: Цэндийн бор азарганы төл бор үрээг мянган цаас, нэг адуугаар авч байлаа


Төв аймгийн Лүн сумын харьяат, сумын Алдарт уяач Пэрэнлэйжамцын Рагчаагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Уг нь тэрээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1950 онд төрсөн аж.
-Таныг хурдан бор азаргаар тань нутаг орны морины хорхойтнууд анддаггүй юм билээ. Энэ нь таны унаган адуу юу?
-Дийлдэг Дамдин гэж хүнээс Төв аймгийн Баянхангай сумын Монхор Цэнд бор азарга авч Атарт ирсэн юм билээ. Удалгүй Атарт Цэндийн бор гэж яригдах болж, хүнд өгсөн төлүүд нь хурдлаад эхэлсэн. Тэгэхэд би мянган цаас, нэг адуугаар бор үрээ авснаар миний нэртэй олон борууд төрсөн түүхтэй.
-Эх нь ямар гүү байсан юм бол оо?
-Монхор Цэнд гуай эндхийн бөх Санжаа гуайгаас эхийг нь авсан юм байна лээ. Санжаа гуай олон халиун адуутай уяач байлаа. Тиймдээ манай зарим төлүүд халиун, саарал зүстэй ч төрдөг юм.
-Авсан үрээгээ дааганаас нь эхлэн уясан уу?
-Үгүй ээ, шүдлэн, хязаалан уясан ч амжилт гаргаагүй. Тэгэхэд цүндийсэн хөвөөтэй, би авч чаддаггүй. Ингээд Мянган гэж өвгөнөөр заалгаж, хөвөөг нь аваад соёолон үрээ хурдалж эхэлсэн дээ. Гэхдээ одоо шиг медаль байхгүй. Уралдаан ч тоотой байж. Харин төл залуу бор азарга нь хурдан байсан ч гадагш гаргаж уралдуулж чадаагүй юм. 1995 онд Есөн зүйлийн даншигт 300 гаруй азарга мордоход нэг зарлагдаад л байхгүй болчихсон. Тэгсэн хөл нь эвгүйтээд жаахан хазганасаар 22-оор ирж байлаа. Түүнээс хойш айхтар уралдаагүй. Тэр жилээ Түмэн адууны баяраар Намдагийн хул түрүүлж, минийх аман хүзүүдэн, Бямбачойжоогийн хүрэн дөрвөлж байсан.
-Борууд Лүнд хэр тарсан бэ?
-Тарсаан тарсан. Ямартаа ч хүнд өгсөн нь сайн хурдалж байгааг дуулаад баярладаг. Би ч бэлгэнд голдуу өгчихдөг юм. Бор азарганы төлүүдээс гадна манай хүүгийн Таван цагаан гэж халзан азарга бий. Цус хол болохоор энэ азарганд боруудын охиныг хураалгаад байгаа. Бас Баян-Өнжүүлээс нэг азарга авчирч тавиад байна.
-Боруудаас гадна ямар хурдан буянгууд байна вэ?
-Сүхбаатарын Асгат сумын Галаа гэж хүнээс авсан зээрд халзан морь бий. Одоо ч хөгширч байна даа, 14,15 хүрчихлээ. Сум орондоо өвөл хоёр ч айрагдсан. 2012 онд 11,12-тойд нь ахтайгаа морин тэрэгтэй Зүйлийн наадамд очиж байсан. Том дов ч сүрдмээр юм байна лээ.
Би чинь Өвөрхангайд төрсөн хүн байгаа юм. Гэхдээ найман настайдаа Пэрлэйжамц гэж хүнд өргүүлээд Шувуун фабрик, Баянцогтод ирсэн. Төрсөн аав Бадрах өөд болж, ээж намайг эгчдээ өгсөн юм. Ингээд Баянцогтод бага сургуульд суралцаж, хэсэг Шувууд ирж амьдарсан. Дараа нь цэрэгт явснаас хойш манайх Лүн суманд шилжиж ирж одоог хүртэл амьдарч байна. Аав Пэрлэйжамц маань Алтанбулаг, Шувуунд байхдаа морь уядаг байсан ч Лүнд ирээд уяагүй ээ.
-Аав тань ямар угшлын адуугаар нааддаг байв даа?
-Аав Баянцогтын Далий хүрэн толгойт гэж хурдан цагаан азаргатай. Анх хоёр мориор хязаалан үрээ худалдаж аваад, Алтанбулагт соёолон, Шувуу, Баянцогтод азарга тус тус айрагдуулж байсан юм. Гэхдээ намайг цэргээс ирэхэд тэр азарга байхгүй болчихсон. Харин үр алаг азаргыг нь би анх уяж моринд орсон доо. Тэр үед Лүнд Далайгийн өвөө Нямхүү, Мянган гуай нарын мундаг уяачдын адуу дээгүүр давхидаг байж билээ.
-Багадаа хурдан морь унаж байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Айдасын даваагаар нэлээн хэд даваад үзчихсэн шүү. Багадаа Баянцогтын Самдан жолоочийн халзан морийг унаж уралддаг байлаа. Хачин морь байсан л даа. Морь араас ирэхээр эргэж хараад зогсчихно. Тэгээд өнгөрөхөөр түрүүнд нь очоод бас л зогсчихдог. Тэр тоолонд өнөө өвгөн “өртгийг нь унжчихсан юм. Тэгээд л хутаг суучихаж дээ” гээд халаглана. Намайг унахаас өмнө Майн баяраар Лүнд уралдаж байсан юм гэнэ лээ. “Миний халзан морийг тушихгүй бол танай Лүн таахгүй” гэж өвгөн аархахгүй юу. Тэгээд дахиж уралдаад ахиад түрүүлж байсан гэж ярьдаг. Мөн Бороохой Готов гэж хүний саарал морийг унаж арав дотор давхиулж явлаа.
-Хэдэн оны сумын Алдарт уяач юм бэ. Сүүлийн жилүүдэд ямар амжилттай наадаж байна?
-1998 онд сумын Алдарт уяач болж байлаа. Өнгөрсөн 90 жилээр зээрд халзан морио хорин хэдээр давхиуллаа. Үнэндээ унах хүүхэд олдохгүйн зовлон байх юм. Дээр нь тэжээлийн учрыг нэг л сайн олохгүй байх шиг. Гэхдээ “Мөнхийн хурд” галын гишүүн болсон. Галынхаа нөхдөөсөө мэдэхгүй чадахгүйгээ асууж байгаад болно доо.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №63







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна