Сумын Алдарт уяач Ш.Нарандулам: Азаргыг тарган талд нь гамтай уях хэрэгтэй
А.Тэлмэн
"Лүнгийн хурд" МСУХ-ны дараагийн төлөөлөл бол сумын Алдарт уяач Шоовдорын Нарандулам. Тэрээр 2007 онд сумын цол хүртсэн бөгөөд нутгийнхан нь түүнийг азарганы уяаг сайн тааруулдаг гэлцдэг.
-Төв аймгийн Лүн сумын хурдан адуутай Авирмэдийн тухай мэдэх зүйлээсээ бидэнд ярьж өгөөч?
-Авирмэд гэж манай хадам аав байгаа юм. Нутаг орондоо нэртэй олон сайхан хурдан адуутай. Өвгөний нэрийг гаргасан Арвай ногоон, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас авчирсан Сэрвээ хээр, гүүрний Гарамын догшин шар хээр зэрэг азаргануудтай. Жаргалантын адуунаас эрлийз халзан азарга байсныг нэгдэлд өгсөн гэдэг. Ер нь цагаан имтэй шар хээр голдуу адуутай хүн байсан. Сэрвээ хээр нь сумандаа гурав түрүүлсэн байх шүү. Сүүлдээ Заамар руу зарагдаад, төлүүдээс нь Намхай хар гэж морь нэлээн хурдалсан байдаг. Ер нь адуунаас нь Заамар, Баяннуур, Дашинчилэнгээр их тархсан л даа.
-Авирмэд гуай морь уяхаас гадна ямар эрдэм чадалтай хүн байсан бэ?
-Адуу сайн танина. Угшил их хөөдөг хүн байсан. 1998-99 онд сумандаа нэг жил их нас, соёолон, азарга түрүүлгэж явсан аатай уяач л даа. 2004 онд өөд болов уу даа.
-Таны хувьд хэзээнээс уяа сойлго тааруулж байгаа вэ?
-Миний аав Шоовдор бас уяач хүн байлаа. Улсын 50 жилээр байхаа, соёолон үрээтэй очоод 100 хэдээр давхиулж байсан. Баян сумын шарга азарганы удмын адуунуудтай. Эрдэнэсантын 50 жилийн ойгоор нэг үрээгээ аман хүзүүдүүлж, соёолон түрүүлгэж байсан. Хоёр талын аав нар маань сайн уяачид л даа. Миний хувьд 1976 оноос бие даан уяа сойлго тааруулж, 2007 онд сумын Алдарт уяач боллоо. Сумандаа болон Дашинчилэн, Баяннуураар айраг, түрүүтэй сайхан л наадчихдаг байлаа. Эндээс миний хар морь ойр орчмын сумдын наадмаас арван хэдэн айраг, түрүү авсан буянтай амьтан бий.
-Дөч шахам жил уяа сойлго тааруулж байгаа юм байна. Том, жижиг наадмуудаас хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Намайг хүмүүс азарганы уяаг сайн тааруулдаг гэлцдэг юм. Азаргыг тарган талд нь гамтай уях хэрэгтэй. Зөөлөн аргаар уяхгүй бол харьчих гээд гэмтэй.
Миний бор, халтар, зээрд, хар азарганууд сайн хурдалсан л даа. Аймгийн 70 жилийн ойгоор хоёр азаргатай очоод арван хэдээр оруулсан ч будилаад хасагдчихсан. Буурал духтыг соёолон түрүүлж байхад миний буурал духтай зээрд соёолон 15-д давхиж, их нас 100 гаргаад л ирж байлаа. Ширээтийн 60 жилээр халтар азаргаа аман хүзүүдүүлж, Дашинчилэнд хар морио аман хүзүүнд хурдлууллаа. Мөн Сантад соёолон түрүүлгэж, шүдлэн аман хүзүүдүүлж байлаа. 1995 онд Есөн зүйлийн даншигт очиж, Буурал духтын угшилтай хар азарга 108-аар ирсэн. Содномпилийн хүрэн чинь Буурал духтын эцэг шүү дээ. Тэр хүрэнд би нэг гүү тавьж хар азаргатай болсон юм.
-Сүүлийн үед уяа эвлүүлэхгүй байгаа юмаа даа?
-Тийм ээ, унаач хүүхэдгүй болчихоод хоёр, гурван жил наадамд явсангүй. Би гурван хүү, таван охинтой. Хүүхдүүд том болж, тусдаа гарчихаар унаач хүүхдийн асуудал хүнд болдог юм байна.
Нөгөө талаар хөдөө морь уях хэцүү юмаа. Төвдөө давхилаа хийхээр мал хуйгаа орхиод явж болохгүй болохоор завсарлага маягтай болчихоод байна.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна