Б.Цоггэрэл: Анхны айргаа хүртээд "эр хүний бахархал" гэж энэ юм гэж бодсон
А.Тэлмэн
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Цоггэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Бие даан морь уях болоод хэр удаж байна вэ? Энэ хугацаанд ямар ямар амжилт гаргав?
- Манайхан удмаараа адууны хийморьт сүслэн амьдарч яваа улс. Ээжийн маань талд нутаг орондоо нэртэй уяачид явсан гэдэг юм билээ. Харин аав маань морь уяж байгаагүй ч хурдан морь их сайн таньдаг хүн байсан. Ах нар маань ч адуунд дуртай хүмүүс л дээ. Тийм болохоор нөлөө байлгүй яахав. Би хожмоо сумын Алдарт уяач Цэрэнпилийнд хүргэн орсон юм. Манай хадам талд Нонио Дэндэв, аймгийн Алдарт уяач Буяннэмэх нарын хурдтай хүмүүс байсан. Ийнхүү буянтай буурлуудаас ирсэн адуунуудаа Бүрэнтөгс, Бадрал, Зоригоо, Жуурайдорж гуай нартай адууны наймаа хийж, солилцон цусыг нь сайжруулсан. Тэр жил Сэлэнгээс эр, охин хоёр адуу авчирсан. Тэдний үр сад одоо их сайхан давхиж байна. Бас манай Иргэдийн хурлын дарга зохион байгуулж, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймгууд руу 2, 3 удаа явж хоёр ч сайхан азарга авчирсан, сайхан давхиж байна. Анх 1994 онд сумынхаа ойгоор анх удаа морь уяж, бор соёолонгоо дөрөвт давхиулж байлаа. Түүнээс хойш адууны дэргэдээс холдсонгүй.
- Одоогоор хэчнээн айраг түрүү хүртээд байна?
- Арав гаруй түрүү, гучаад айрагтай болоод байна.
- Манай зочид сэтгэлд дотно наадмын дурсамжаасаа хуваалцдаг. Таны хувьд дурсамж задалбал ямар наадмын тухай яриа өрнүүлэх болоо?
- Мэдээж анхны наадам сайхан шүү. Тэгэхэд 25-тай байлаа. Ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үе гэдэг дээ. Бор соёолонгоо айрагдахад эр хүний бахархал гэж энэ юм байна гэдгийг өөрийн эрхгүй мэдэрсэн. Багшдаа их баярласан. Миний уяаны эрдмийн багш сумын Алдарт уяач Бүрэнтөгс байгаа юм. Одоо бодохнээ тэр үед би давхих, давхихгүй олон морь хөтлөөд л очдог байж. Багш маань “олон морь авчирчээ” гээд л хөхөрдөг байж билээ. Гэсэн ч тун уйгагүй зааж зөвлөдөг байсан. Тэр үед миний найз Сүхбаатар миний адууг малладаг байсан юм.
Миний бөгтөр хүрэн гэж хурдан морь байлаа, Цогтцэцийн унаган адуу. Би найзаасаа нэг охин даагаар сольж аваад ирэхэд аав маань харчихаад “миний хүү энийг битгий үрж, зараарай” гэж захиж байсан. Тэр хавар нь аав маань бурхан болсон. Аав минь захьсан болохоор зарж үрээгүй л дээ. Миний аав морь уядаггүй ч морь их таньдаг хүн байсан. Хүрэн морио багад нь уяагүй юм. Ингээд анх соёолонд нь мордуулсан ч бороо ороод газар чийгтэй байсан болохоор сайн давхиагүй. Харин бүдүүн морь болоод уясан болгондоо айраг, түрүү алдаагүй шүү. Дөрөв түрүүлж, таван айрагдсан сайхан хурдан амьтан бий, одоо 21 настай. Сумаасаа гадна Цогтцэцийд Трансын Амгалангийн ээж Наранцэцэгийн “1000-н малын баяр”-т гуравласан. Газар газраас хурсан 90 гаруй бүдүүн мориноос айргийн гуравт ирэхэд нь үнэхээр их баярласан шүү. Энэ мэт олон сайхан наадамд од хийморио сорьж явна.
- Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №36
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна