Сумын Алдарт уяач Б.Машбат: Ногоон толгойн наадмын таван түрүүг авч байлаа
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Машбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Машбат уяачийн наадмын өм нээгдсэн тэр он жилүүдээс яриагаа эхэлье?
-Хурдан тууртын тоосонд хийморь сүлдээ даатгаад 23,24 жил өнгөрсөн байна. Ерээд оны эхээр 15,16-тай жаахан хүү аймгийн Алдарт уяач Жаргалд шавь орж уяаны эрдмийнхээ шанг татаж байлаа. Түүнээс хойш жижиг наадмуудад болон сумын баяр наадмаас 60 гаруй айраг түрүүтэй болсон байна.
-Унаган адуугаараа наадаж байна уу?
-Миний аав морь уяж байгаагүй л дээ. Гэхдээ би ааваасаа өвлөсөн унаган адуунаасаа авч, анх морь уяж сурсан. Өөрийнхөө ах дүү хоёр морийг олон удаа айраг түрүүнд хурдлуулж байлаа. Нэг гүүний төлүүд байгаа юм. Энэ гүү дөрвөн эр унага, нэг охин төрүүлсэн. Дөрвөн эр унага нь дөрвүүлээ хурдалж, надад уяач хүний баяр жаргалыг олонтаа мэдрүүлсэн буянтай амьтад даа. Хөөрхий гүү маань одоо хөгшрөөд, энэ жилээс тэжээж байгаа.
-Энэ хугацаанд гаргасан амжилтуудаасаа сонирхуулаач?
-Би өөрийнхөө суманд болон зэргэлдээх сумдаараа л нааддаг юм. Сумаасаа гарч Улаан-Уул, Баянзүрх, Түнэл, Хатгал, Арбулаг, Мөрөнгөөр наадаж байлаа. Манай аймгийн томоохон наадмууд болох 2007 оны анхны “Хотгойдын хурд”-д хязаалан үрээтэйгээ очоод 15-аар оруулж, “Дархадын хурд”-д зургаагаар хурдлуулсан. Ер нь жил бүрийн наадмаас гурван түрүү, мөн тооны айргийг тогтмол хүртээд л яваа юм. Шөвөг алдсан жил бараг байхгүй дээ. Өнгөрсөн жил л нэг үрээ шөвгөрсөн байгаа. Эндээс 2007 онд Баянзүрх суманд болсон Ногоон толгойн бүсийн наадамд таван морьтой очоод, тавууланг нь түрүүлгэж байлаа. Бас л сайхан наадмуудын нэг дээ. Уяач, унаач, морь гурвын аз од гийсэн өдөр байсан юм.
-Ямар насны морьдын уяа илүү тааруулж байна вэ?
-Сумынхаа баяр наадамд нас болгонд морьдоо уядаг юм. Эндээс бага насны морьдын уяаг илүү тааруулдаг гэж боддог. Бага насны адууны уяа амаргүй шүү дээ. Газрын гарц муу үед бүр хэцүү л дээ. Ноднин гайгүй байсан. Энэ жаахан тааруу л байна. Би чинь адуугаа цагаан өвсөөр нь л уячихдаг юм. Манай Алаг-Эрдэнэ чинь хангайдуу, тайгалаг газар. Тийм болохоор үүндээ дасан зохицоод адуу маань бяртай. Урд тал руугаар болохоор бяр муутай, хурд сайн байдаг шүү дээ.
-Аймагт уралдах болоогүй юу?
-Арай л цаг нь болоогүй гэж бодоод байгаа юм. Би чинь адуугаа тэжээдэггүй. Аймгийн наадмыг харж байхнээ урдаас ирсэн, тэжээсэн морьд л айраг түрүүнд хурдлах юм байна шүү дээ. Энэ жилээс адууныхаа цусыг сэлбэж зүүн зүгээс адуу авч, тэжээнэ гэж бодож байна. Манай сумаас Давхарбаяр, Мөнхбат нар зүүн зүгээс адуу авчирсан. Тэднийг харахад манай эндэхийн адуунаас илүү байгаа нь анзаарагддаг. Жоохон “парк шинэчлэл” хийж байгаад аймагт үзнэ дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №45
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна