Батноровын хурд
Сэцэн хан аймгийн Дайчин Бэйс, Сүжигт Бэйс, Сэргэлэн Гүн гэгч чандмалсан гурван хошуу нутаг буюу одоогийн Хэнтий аймгийн Батноров /Бэрх VI баг, V баг хуучин Идэрмэг сум/сум нь хэзээнээсээ олон түмэн адуун сүрэг, хурдан шандаст хүлэг морьд, морин эрдэнийн эдлэл хэрэглэлээрээ Монгол даяар цууд гарсан нутаг билээ.
Чингис хааны дотны анд, өрлөг жанжин, хүлэг баатар Боорчийн төрсөн нутаг Батноров сум нь адуун сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлж, улсад хоёрдугаар байрт /Булган аймгийн Сайхан сумын дараа/ ордог сум билээ. Домог ярианд Боорчи баатрын эцэг Наху баяныг Хөхүүрийнхээ талыг дүүргэн адуун сүргээ бүртгэдэг байсан ч гэх нь бий. Тиймээс энэхүү сайхан талд хэдэн зууны тэртээгээс түм түмэн адуун сүрэг идээшин байсан нь илхэн. Үүний нэгэн томоохон жишээ нь 1951,1953 оны мал тооллогоор 15000 гаруй адуу тоолуулж байсан бол өдгөө хоёр түм гаруй /23000/адуутай болжээ.
1938 оноос Дайчин бэйс Дашдондовын хурдан морьд даншиг наадмын түрүү, айрагт түрэн орж ирсэн байдаг. Энэ хошуу нь одоогийн Хэнтий аймгийн Батноров сум юм. Дайчин засаг Гонгоржав 1824 оны үед морь уяж байсан нь цуваанд нэлээн доохнуур тэмдэглэгдсэн бий. Харин 1832 оны даншиг наадмын их морины цувааны айргийн дөрөвт түүний засаг залгамжилсан хүү Дашдондовын бор морь хурдалжээ. Дашдондов ноён долоон хошуу даншиг наадмын гурван насны түрүүг дангаараа шахуу авч байсан ч түүх бий.
1827 оны даншиг наадамд Дайчин бэйс Гонгоржавын их насны саарал морь есөд давхисан бол 1832 оны намар Түшээт хан аймагт болсон даншиг наадамд Гонгоржавын бор морь айргийн дөрөвт хурдалж, хээр алаг соёолон нь айргийн тавд давхижээ. Улмаар 1837 онд засаг ноён Дашдондовын хээр соёолон, хээр хязаалангууд түрүүлж, их насны бор морь дөрөв, алаг хязаалан айргийн тавд, улаан хязаалан долоод хурдалж Дайчин засгийн адуу гоц хурдан гэдгийг харуулжээ. Гурван жилийн дараа 1840 онд бор соёолон, зээрд хязаалан мөн түрүүлж, улаан хязаалан айргийн гуравт хурдалжээ.
1843 онд Богд гэгээнтний шинэ дүрийг тодруулж, даншиг наадам хийхэд Дайчин бэйс Гонгоржавын их насны бор морь гуравт, улаан морь зургаа, саарал морь нь долоод хурдалжээ. Мөн хээр соёолон айрагдаж, хязаалан бор үрээ аравт давхисан байдаг. 1852-1886 оны хооронд 13 удаа даншиг наадам зохиогдоход засаг Дашдондовын 45 морь барианд орсны тав нь түрүүлж, 18 нь айрагдсан байдаг.
Харин 1897 онд Засаг Дашцэрэнгийн их насны хүрэн морь даншиг наадамд түрүүлж, 1901 онд буюу азарга уралдаж эхэлсний гурав дахь удаагийн даншиг наадамд Дашцэрэнгийн бор азарга түрүүлж, бор морь айргийн дөрөвт хурдалсан байна. 1902, 1904, 1908 оны наадмуудаас нэг морь айрагдаж, дөрвөн морь арвын дотор давхисан нь түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Үүнээс хойш Дайчин засгийн хурд даншиг болон томоохон наадмуудад ирж уралдах нь ховордож, тэр хэрээр амжилт нь буурсан байна.
1909-1914 оны хоорондох хурдан морины цувааны тухай түүх, баримт, мэдээ олддоггүй учир Батноров сумын морь уралдаж айраг, түрүүнд хурдалж байсан эсэхийг хэлэхэд хэцүү юм.
Харин 1925 он буюу Ардын хувьсгал ялснаас хойш олдсон хамгийн анхны цуваанд Идэрмэгийн харьяат Даржаагийн улаан саарал шүдлэн түрүүлсэн байна. Энэ үед Идэрмэгийн уяачид нийлж улсын наадмыг зорьдог байжээ.
1935 онд Идэрмэгээс Цэнгэний Равдангийн бор соёолон айргийн тавд хурдалж, Д.Санжаагийн зээрд халзан шүдлэн айргийн гуравт хурдалсан байдаг.
Харин 1936 онд Идэрмэг сумын харьяат Ч.Содов улсын наадмыг зорьж хүрэн соёолон, хонгор шүдлэн хоёроо түрүүлгэсэн байна. Ч.Содов гуайг хэдэн морьтой Хүй мандлын торгон ногоон дэвжээг зорьсныг өдгөө мэдэх хүн цөөн ч зургаан насны морин уралдааны хоёр түрүүг ганцаараа аваад буцаж байжээ.
1937 онд Хэнтий аймгийн Идэрмэг сумын харьяат Б.Шадавын хул хязаалан түрүүлсэн байна. 1944 онд Идэрмэг сумын харьяат Дагдангийн хээр даага түрүүлэн ирж нутаг орныхоо нэрийг алдаршуулжээ.
Энэхүү наадмаас хойш 20-иод жилийн хугацаанд Идэрмэг, Батноровоос морь айрагдсангүй. Үүний учир гэвэл Монгол Улсад тогтсон төр засаг эрийн гурван наадам буюу ард түмний үндэсний их баярыг өөр өөрийн зорилгод нийцүүлэн зарим үед ч дэлгэрүүлж, заримдаа хавчин хяхаж иржээ. Ардын хувьсгалын дараахнаас наадмын нийтлэг чанарыг ихэд эрхэмлэн, харц ард ихээр морь уяж, зургаан насны морьдын уралдаан зохиох болсон байна. Тэгснээ 1930-аад оны үед хавчин хяхаж азарга, соёолон хоёрыг хүртэл цуг уралдуулж байжээ. Тун удалгүй их хэлмэгдүүлэлтийн дараахнаас буюу 1940-өөд оны эхэн үед наадмыг маш ихээр тэмдэглүүлж байгаад 1950-иад оны үед хумих хандлага ихэсчээ. Түүний тодорхой нэг жишээ нь 1955 оны наадам юм. Тэр жил улсын баяр наадмаар гурван насны морь л уралдсан байдаг.
1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадамд Идэрмэгээс Совоосэдэдийн улаан бор соёолон түрүүлсэн байна. Үүнээс хойш улсын наадамд ганц хоёр уяач хурдан морьдоо уяж очсон боловч айраг, түрүүнд хурдалсангүй.
1990-ээд он гарснаас хойш Батноровчууд хурдан хүлгүүдээ уяж улсын наадмыг зорьсон нь ховорхон ч энэ нутгийн унаган хурд монгол наадамд хурдалсан түүх олон бий.
2002 онд Чингис хааны түмэн өлзий гийсний 840 жилийн ойд зориулж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэнгийн Хөдөө аралд зохиогдсон Төрийн Их Тахилгат наадамд Батноров хуучин Идэрмэг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Жүмпэрэлийн унаган адуу, түүний хүү МУСГЗ, урлаг судлалын ухааны доктор, зураач, зохиолч Ж.Саруулбуянгийн улаан морь түрүүлжээ.
2011 онд Батноров сумын I бригадын ахмад уяач Д.Саранчимэгийн хээр морь Багахангай дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Дашдоржид очоод “Нийслэлийн хурд-2011” наадамд түрүүлсэн.
Мөн П.Намсрайжавын хээр үрээ 2011 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод зохиогдсон хаврын бүсийн уралдаанд түрүүлээд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат ММСУХ-ны нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” ХХК-ийн захирал, нийслэлийн Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэнд очсон хавартаа “Булганхангай” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан.
С.Батжаргалын дархан хул. 2013 онд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, зүүн бүсийн хурдан хүлэг шалгаруулах уралдааны их насны морьдын уралдаанд 340 гаруй алтан тууртаас магнайдаа тоосгүй хол тасархай түрүүлсэн юм.
Э.Цэдэнжавын хүрэн буудай. 2013 онд Монгол Улсад Адууны яам үүсч хөгжсөний 750 жилийн ойн хүрээнд зохиогдсон “Монгол морь- 3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 4249 морины уралдаанд айргийн гуравт хурдалсан билээ.
Энэхүү “Норовын хурд” хэмээх номонд тус сумаас төрөн гарсан улс, аймаг, сумын Алдарт уяачид болон нутаг хошуундаа төдийгүй улс, аймгийн аварга адуучид, гарамгай сайн уургачид, төрөлх нутгийнхаа нэр алдрыг орон даяар цуурайтуулж, улс, бүсийн наадмаас айраг түрүү хүртсэн хурдан шандаст хүлэг морьд, ухаант мэргэн өвгөдийнхөө үе удмыг залган, хурдан мориныхоо гөхөл сүүлийг боож яваа залуу сайн уяачдыг оруулснаас гадна тэдэнд хэрэг болох үүднээс хурдан морины шинж, Алдарт, Манлай уяачдын зөвлөгөө хийгээд Монгол даяар нэр нь түгсэн хурдан хүлгүүдийн домог түүхээс түүвэрлэн оруулав. Энэ л сайхан нутгийн малчин түмний ариун цагаан сэтгэлийн хойморт мөнхөд гэрэлтэх морин шүтээний шастир ийнхүү орших авай.
"Тод магнай" сэтгүүл №64,65
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна