Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан даага дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  232 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Бадамгарав Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Магсарын Ариунбатын хээр ,  айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн, айргийн тавд  ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор тус тус хурдалжээ. Бид хэдхэн оромын дараа түрүүлж, айрагдсан хурдан дааганы дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна