Говийн бүсэд түрүүлж, айрагдсан хурдан азарга, соёолон, хязаалангууд

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 25 -нд

“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдааны азарга, соёолон насны уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга-114
1. Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд.  Уралдаанч  9 настай Цэрэнтогтох
2. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Ж.Отгонбаярын цагаан. Уралдаанч  10 настай Э.Одбямба
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батмөнхийн  Дүүрэн хээр. Уралдаанч 13 настай  Өлзий
4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач С.Хишигийн хээр. Уралдаанч   12 настай  Л.Өсөхбаяр
5. Дундговь  аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Мөнхсайханы хонгор. Уралдаанч  11 настай  М.Төрбат
Соёолон-113
1.Дундговь  аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х. Пүрэвдоржийн зээрд. Зээрд үрээ АХ-ын 94 жилийн ой, улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалсан билээ.
2.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжавын бор.
3.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан. Халзан соёолон АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд айргийн гуравт хурдалсан юм.
4. Төв аймгийн Баянцагаан уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Салхин сарт буюу зээрд. Хоёр талын хурдны удамт зээрд үрээ АХ-ын 94 жилийн ойд зургаад хурдалсан юм.
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн цоохор будан.
Хязаалан-127
1.Дундговь  аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Сүхбаатарын хонгор халзан. Уралдаанч 10 настай С.Батхүү. Хонгор халзан үрээ АХ-ын 94 жилийн ой, улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан билээ.
2.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул Л.Элдэв-Очирын саарал. Уралдаанч  12 настай Д.Мөнхбат.
3.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Т.Чанцалын зээрд халзан. Уралдаанч 8 настай Э.Баасанхүү.
4.  Өмнөговь аймгийн Цогтцэций уугуул, Ч.Батжаргалын Монхор халтар. Уралдаанч 13 настай Э.Мягмарсүрэн
5. Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Л. Энхбатын хээр будан. Уралдаанч 12 настай Б.Сумъяабазар
Одоо шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдөлж байна. Хоёр дахь өдрийн уралдаан шүдлэн насны морьдын уралдаанаар өндөрлөнө.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна