“Босоо хүлэг” галын гишүүн З.Мэндсайхан: Улсын наадмын гурав дахь айргаа хүртлээ


-АХ-ын 94 жилийн ойн баяр наадамдаа азарга айрагдуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-За баярлалаа. Төрийнхөө их баяр цэнгэл наадамд азарга айрагдуулсандаа баяртай байна. Байгаль, цаг уурын нөхцөл хүндхэн байсан ч төрийн наадам сайхан боллоо. Уяачид маань ч дор бүрнээ хичээж морь малаа их сайхан уяж.
- Өнөө жил хэдэн насны морь мордуулж, азарганаас бусад нь ямархан амжилт үзүүлэв?
-Хоёр шүдлэн, нэг азарга мордуулсан. Хүрэн шүдлэн маань таваар давхиж, нөгөө нь 11-ээр ирлээ. Морьд маань сайхан өнгөтэй, сэтгэл өндөр байнаа.
-Өмнө нь улсын наадамд шүдлэн айрагдуулж байсан. Азарга айрагдуулах арай өөр мэдрэмж төрүүлэх юмуу?
-Төрийн наадмын хишиг их багын ялгаа юу байхав. Аль алинд нь баярлана шүү дээ. Наадмын эхний өдөр шүдлэн маань айргийн таваар давхилаа. Доороос сонсогдохгүй явсаар гэнэт л барианы өмнөхөн тав руу ороод ирсэн. Тэрэн дээр маш их баярласан. Хамгийн гол нь хүрэн үрээ маань миний өөрийн унаган адуу байгаа юм. Уяачид унаган адуугаа айрагдуулах шиг сайхан баяр бахдал хаа байхав. Хоёр жилийн өмнө унаган саарал үрээгээ улсад айрагдуулж анхны айргаа авч байсан бол өнөө жил хүрэн үрээ, хээр азаргаа айрагдууллаа. Мэдээж адуун сүргийн манлай азарга гэдгээрээ илүү баяртай байлгүй яахав. Энэ дашрамд хурдан хүлгийн маань уяа сойлгыг тааруулж өгсөн Мөнхбат ахдаа баярласнаа илэрхийлж, олон жил хамтдаа сайхан наадахын ерөөлийг дэвшүүлье.
-Бүсийн наадмын хичнээн айраг, түрүүтэй билээ?
-Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадамд саарал шүдлэнгээ түрүүлгэж, Дүнжингаравын хурдад халтар морио айрагдуулсан.
-Ингэхэд хэзээнээс хурдан моринд шимтэж байгаа билээ?
-2011 оноос.
-Чонон саарлын нутгийн хүүгийн дээдчүүл хурдан хүлгийн сүүл шуудаг байв уу?
-Манай өвөг дээдэс, нагац аав бүгдээрээ л морины сүүл шуусан уяачид. Сайхан адуутай, сум орондоо сайхан нааддаг байсан улс. Манай аав бол бүр хүүхэд байхын өөрөө морио сургаж уяад, уралдуулдаг байсан гэдэг. Тийм хүмүүсийн дэргэд өссөн учраас өв соёлоо дээдэлж, морь уяж явна.
Ер нь манай Мянгад нутаг чинь баруун Монголдоо хурдан хүлгүүдээрээ эртнээсээ алдартай. Ховд аймгийнхаа наадамд, ойр хавийн сумдын ойд гол төлөв Мянгадын морьд л өнгөлдөг. Тийм сайхан нутгийнхаа нэрийг гаргаж, уул усаараа цоллуулж яваадаа баяртай байдаг юм.
-Мянгадын адуу бий юу?
-Найз нөхөд, ах дүү нарын бэлэглэсэн адуу бий.
-Ярилцсанд баярлалаа. Залуу хийморилог уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна