Тод манлай уяач Д.Дагвадорж: 20 жил төрийн наадамд морь мордуулж байна
-Төр, түмнийхээ их цэнгэлд их насны морь аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд миний өсгий цагаан зээрд морь аман хүзүүнд хурдалж, гал уяаныхан маань сайхан наадлаа.
-Тод манлай өнөө жил хэдэн насны морь мордуулсан бэ?
-Би зургаан насны 30-аад морь уясан. Азарга 40-өөдөөр, соёолон 10-т ирсэн. Шүдлэн хасагдаад уралдуулсангүй. Хязаалан бас арваадаар ирлээ.
-Даага...?
-Даага мордуулаагүй ээ. Монгол даага мордуулаад нэмэргүй болж дээ. Би ММСУХ-ны дэд тэргүүний сонгуульт албатай. Холбооноос гаргасан аливаа дүрэм, журмаа мөрдөж, зохих ангилалд нь морьдоо уралдуулдаг. Нэгэнт тэр ангилалдаа амжилт гаргахгүй боломжгүй байхад мордуулаад яахав.
-Байгаль, цаг агаарын байдал хүндхэн наадам боллоо?
-Тэглээ. Энэ жил хот тойроод их гандуу байна. Энэ хавийн адуу тэжээлтэй тулдаа л уралдсан байх. Зуншлага сайтай Дундговь чигийн уяачид их сайхан наадлаа. Наадам өгөө, аваатай даа.
-Морьдыг ялгах асуудал нэлээдгүй маргаан дагууллаа. Энэ асуудлыг эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй яаж шийдвэрлэвэл зохилтой вэ?
-ММСУХ бол 60 гаруй мянган уяачийнхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Нийт уяачдын дийлэнх нь буюу 70, 80 хувь нь “уралдах морьдыг ялгах нь зүйтэй” хэмээн үзсэн учраас түүнийг үндэслэн ялгах арга хэлбэрийг гаргасан. Түүнийгээ баяр наадмын хурдан морины салбар комисст хүргүүлсэн. Хамгийн гол нь морины комисст байгаа зарим нэг нөхдүүд түүнийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж, уяачдыг хохироож байна. Та бүхэн мэдэх байх, манайх холбооноос баяр наадмын комисст хүн ордоггүй шүү дээ. Төрийн наадам гэдэг утгаар нь морь мэдэхгүй баахан дарга нар ордог. Тэгээд л будилаан гаргаж, уяачдыг талцуулж байна шүү дээ. Энэ нь монгол наадмын нэр хүндийг унагааж, олон уяачийн эрх ашгийг зөрчиж, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байгаа учраас цаашдаа төр засаг, наадмын комиссын нөхдүүд анхааралдаа авч хариуцлагатай хандах хэрэгтэй. Ёс, зүй, сахилга батын алдаа гаргасан бөхчүүдтэй хариуцлага тооцдог шүү дээ. Түүн шиг уяачдын холбоо ч гэсэн зохих ангилалд нь морио уралдуулалгүй санаатайгаар наадам будилуулсан уяачдад хариуцлага тооцдог механизмыг боловсруулах хэрэгтэй. Энэ бол ганц миний бус нийт уяачдын хүсэл шүү.
-Шүдлэнгийн уралдааны үеэр цөөнгүй монгол үрээ хасагдсан байна лээ.
-Тэр холоос төрийн наадмаа зорьж ирсэн уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж дахин ингэж хохироодог асуудалд цэг тавих хэрэгтэй. Дараа жилийн наадмаар үүн дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгж байж монгол түмний наадам гэдэг гол агуулгаа хадгална шүү. Ер нь хэл, ам хэрүүл тэмцэлтэй наадам юу нь сайхан байхав дээ.
-Ингэхэд та төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-1996 оноос хойш гэхээр яг 20 жил болж байгаа юм байна. 1998 оны улсын наадамд зээрд соёолон аман хүзүүнд хурдлуулснаас хойш төрийн наадмаас олон айраг, түрүү авсаан. Улс, бүсийн наадмаас гурван түрүү, арав гаруй айраг авсан байх шүү.
-Тод манлайн дараагийн наадам “Говьшанхын хурд-5” уу?
-Тэгэлгүй яахав. Манай “Ажнай” корпорациас зохион байгуулдаг уралдаан шүү дээ. Энэ жил орон нутгийн удирлагуудтайгаа ярилцаад аймгийнхаа наадамтай цуг хийхээр болсон.
-Сайхан наадаарай, амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №68
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна