Сумын Алдарт уяач Н.Гантулга: ЖОРОО ХЭЭР МОРЬ МААНЬ БАРУУН ГУРВАН СУМАНДАА АЛДАРТАЙ ХҮЛЭГ
А.Тэлмэн
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Гантулгатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс эхлэн морь уяж байна вэ?
-Миний аав сумын Алдарт уяач Ням гэж олон сайхан жороотой, морь их сайхан уядаг хүн байлаа. Тэр үед одооных шиг адуу малаа ачаад явах машин тэрэг байсангүй. Сум орондоо л нааддаг байсан. Өвөө маань бас олон сайхан жороо морьтой уяач явлаа. Тэгэхээр би чинь яахын л аргагүй удам дагасан уяач болж таарч байгаа юм. Хоёр ах маань ч бас морь уядаг. Ийнхүү өвөг дээдсээсээ хурдан тууртынхаа буянд хийморь сүлдээ даатган үе үеэрээ сайхан л амьдарч яваа улс даа, бид. 14 настайгаасаа аавыгаа даган, морь уяж эхэлсэн бол бие дааж уяад 50 гаруй айраг түрүүтэй болсон байна.
-Хаагуур хаагуур наадаж авсан бэ?
-Эдгээр 50 айраг түрүүний дийлэнхийг сум орон нутгаасаа авсан даа. Манай сум аймгийн төвөөсөө нэлээд зайтай болохоор хүссэн цагтаа аймаг орж уралдаж чадахгүй юм. Ойролцоох сумдаараа болон Баянхонгорын хэд хэдэн сумдаар л наадаж байна. Энэ жилийн хувьд тун одтой сайхан наадлаа. Сумынхаа хамгийн олон айраг түрүү хүртсэн уяачаар шалгарсан шүү. 10 гаруй айраг, түрүү хүртсэн болохоор сэтгэл тун өег байгаа.
-Мэдээж анхны наадам сэтгэлд хамгийн тод дурсамжуудын нэг байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. Олон сайхан дурсамжтай наадмууд байна. Уяач хүнд оролцсон наадам бүр л өөр өөрийн өнгөөр үлдсэн байдаг юм. Айраг түрүү хүртээд магнай хагартал баярлах үе байхад алдаа гаргаад сургамж дүүрэн буцах нь ч бий шүү дээ. Анх сумынхаа наадамд хоёр морь, хоёр даагаа уяад оролцож байлаа. Тэгэхэд амжилт гаргаагүй ч тэр анх уясан дааганыхаа үр удмаар алдар цолонд хүрсэндээ баярладаг юм. Харин 2008 оны сумынхаа наадмын гурван наснаас гурван түрүү, гурван айраг хүртэхэд аав минь хөл нь газар хүрэхгүй баярлаж, үнсэж байсан нь сэтгэлд тод үлджээ.
-Хаврын болон өвлийн уралдаануудад хэр оролцож байна вэ?
-Тийм шүү, сүүлийн үед хаврын болон өвлийн уралдаанууд их болж. Цаг үеэ дагаад морио тэжээж уралдуулах болоод байгаа. Энэ жилээс хаврын бүсийн уралдаанд оролцож үзлээ, дажгүй шүү.
Адууныхаа тарга тэвээрэг, хүч чадлыг тааруулж, хаврын болон зуны уралдаануудад амжилт үзүүлнэ гэдэг бол уяач хүний бусдаас ялгарах онцлог юмуу даа. Морь сайн байх л юм аль болох олон уралдуулж, байнгын бэлтгэлтэй байх нь зөв гэж боддог юм.
-Хоёр ах тань морь уядаг гэлээ. Хэрхэн наадаж байгаа вэ?
-Сайн байгаа шүү. Нэг ах маань сумын Алдарт уяачийн болзол хангаж байгаа. Манай сумын Алдартын босго бусад сумдынхыг бодвол өндөр л дөө. 10 түрүү, 10 айргаар болзол хангадаг юм. Мэдээж босго өндөр байх тусмаа чанар харагдана шүү дээ.
-Өвөө, аав тань олон сайхан жороо морьтой байлаа гэсэн. Мэдээж танд өвлөгдөж ирсэн байдаг байх даа?
-Тэд маань олон сайхан жороо морьтой байсан. Бас моринд явдал их сайн оруулна. Надад ааваас минь өвлөгдөж ирсэн баруун гурван сумандаа алдартай жороо хээр халзан азарганых нь төл жороо морьд бий бий.
-Ярилцах сайхан байлаа. Таныг морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна