Уралдаанч С.Батхүү: Морио унаад олон газрын наадамд явах сайхан шүү дээ
А.Тэлмэн
Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн төрийн их баяр цэнгэлд газар газрын 209 хурдан хязаалан тоосоо өргөж, айргийн тавд хурдалсан хонгор халзан үрээг Сүхбаатар Алдартын хүү 10 настай Батхүү унасан юм.Тэрээр хонгор халзан үрээгээ хоёр дахиа төрийн наадамд айрагдуулж байгаа бөгөөд бидний асуултанд ийн хариулсан юм.
- Хонгор халзан үрээгээ хоёр дахь удаагаа төрийн баяр наадамд айрагдууллаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Хонгор халзан үрээгээ өнгөрсөн жилийн баяр наадамд айргийн дөрөвт, энэ жил айргийн тавд хурдлууллаа.Төрийн наадамд үрээгээ дахин айрагдуулсандаа баяртай байна.
- Аав нь өнөөдөр мордоход нь юу гэж захисан бэ?
- Салхиныхаа дээд талд яваарай шороонд булагдчихна гэсэн.
- Өнгөрсөн жил улсын наадамд морио айрагдуулж байсан болохоор энэ жил багагүй туршлагажсан байх.
-Ноднин улсын наадамд анх удаа морь унахдаа айж байсан. Энэ жил харин туршлагатай, хаанаас морио хэрхэн давхиулахаа мэддэг болсон байна.
- Анхны амжилт хаанахын наадамд хүртсэн бэ?
- Би зургаан настайгаасаа хурдан морь унасан. Салхит овооны наадамд халзан үрээгээ дааганд нь түрүүлгэн анх хишиг хүртсэн. Одоо нийт зургаа, долоон айраг түрүү аваад байна.
- Морь унах гоё уу?
- Морио унаад давхих, бас энд тэндэхийн наадамд явах гоё ш дээ. Олон газар очиж уралдана.
- Аав хүү хоёр энэ жил төрийн баяр наадамдаа хэдэн морьтой ирсэн бэ?
- Хязаалан шүдлэн хоёртой ирсэн.
- Миний дүү аль сургуульд сурдаг бэ?
-Дундговь аймгийн гуравдугаар сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг.
- Өмнө нь ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
-Аймагт гурав түрүүлсэн. Энэ жил халзан үрээтэйгээ улсын наадмаас гадна Өндөршилд арван хэдээр давхиад мөн овооны наадамд түрүүлсэн. Өнгөрсөн жил халзан үрээтэйгээ зургаа, долоо уралдсан. Улсын баярт дөрөв, Хулд суманд түрүү, Дэлгэрхангайд аман хүзүү, аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн.
- Ярилцсанд баярлалаа. Унасан хүлгээ дандаа айраг, түрүүнд хурдлуулж байгаарай.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна