Манлайн зээрд халзан

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 22 -нд

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд халзан үрээ АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалсан. Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй Манлай одоогийн байдлаар улс бүсийн наадмаас таван түрүү, 18 айраг хүртээд буй юм. Ингээд Манлайн мялаалга болсон хурдан халзанг нь танилцуулъя.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд даага:
- АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд зургаа
- “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2015 онд шүдлэн:
- АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү
- “Булганхангай-2015” хангайн бүсийн уралдаанд түрүү

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна