Хонины бороо тав түрүүлгэсэн Ц.Жанж Алдарт
А.Тэлмэн
Нэрт уяач Ц.Занданбал агсны шийрийг хатааж, Манлай сумынхаа нэрийг дуурсган хурдан хүлгэдээ уяж хурдлуулсан нэгэн эрхэм бол Манлай сумын Жаргалант багийн уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Жанж юм. Төрийн наадмын торгон ногоон дэвжээг унаган хүлгэдээрээ чимж, олноо цэнгүүлж явсан тэрээр энэхүү эрхэм цолыг 1999 онд хүртжээ. Өөрөөр хэлбэл Ц.Жанж уяач Манлай сумаас төрсөн ууган улсын цолтон юм.
Нутаг орондоо “өндөр” хэмээн алдаршсан Цэдэвийн гэр бүлд төрсөн тэрээр, үеийнхнийхээ нэгэн адил зургаан наснаас эхлэн хурдан морь унаж сурчээ. Моринд томдон хасагдахын цагт дээдсийнхээ нэгэн адил өөрөө бие даан уяа эвлүүлж, 1964 оны сумынхаа наадамд хүрэн даагаа айргийн дөрвөөр хурдлуулан өм нээгдэж байсан гэдэг. Түүний дараа жил буюу 1965 онд ухаа азаргаа айргийн таваар хурдлуулан Цэдэвийн хүү шаггүй уяач гэдгээ харуулаад авчээ. Ц.Жанж Алдартын нэрийг дуурсган гойд хурдалсан хүлгүүдийн нэг нь энэхүү ухаа азарга бөгөөд 1966 онд сумынхаа наадамд аман хүзүүдэн, 1967 онд түрүүлж, 1968 онд дөрөвлөн, 1969 онд гурвалсан байдаг. Өөрөөр хэлбэл ухаа азарга таван жил дараалан сумынхаа наадамд завсаргүй түрүүлж, айрагдсан бөгөөд сумын наадмын 15 түрүү, 31 айргийн нэлээдийг нь гүйцэлдүүлсэн билээ.
Хүлэг эзэн хоёрын хийморь цогцолж байж түрүүлж, айрагддаг гэсэн буурлын мэргэн сургаал бий. Чухам тийм тавилан Ц.Жанж Алдартад тохиосон нь таван түрүү, дөрвөн айргийн эзэн хурдан бор морь нь юм. Нэг их цастай жил адуугаа хурааж явсан Алдарт уяач хонины бор морь нь сүүлээ хатгаад хамраа тачигнуулан давхиж ирчихээд ижлээ гурав тойрчихоод адуундаа орохыг харжээ. Чухам тэр үед л анх бор морио уяад үзье гэх бодол төрсөн гэдэг. Хурд таньдаг бол хонины адуу ч хурдалдагийг харуулсан бор морь нь 1984 онд Манлай сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдлан, түүнээс хойш таван жил дараалан түрүүлж нутаг усныхныгаа шуугиулж байсан хурдан хүлэг билээ. Ийнхүү суу алдар нь түгсэн бор морины эх тал нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын гаралтай адуу байсан гэгддэг бөгөөд Ц.Жанж уяач, түүний хүүхдүүдийн хайрлан дээдэлдэг шүтээн нь юм.
Хүсэлдээ хөтлөгдөн уяа эвлүүлж, хийморь нь цогцлон айраг хүртсэн тэртээ 1964-1996 оныг хүртэл Ц.Жанж аль ч наадмаас ганзага хоосон буцсан удаагүй бөгөөд 1997 онд аймгийн Алдарт уяач, 1999 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм.
Дашрамд сонирхуулахад буурал уяач улсын Алдартын малгай гардахдаа уясан хүлгэдээ 34 удаа түрүүлгэж, 17 удаа аман хүзүүдүүлэн, 18 удаа айргийн гуравт, 14 удаа айргийн дөрөвт, таван удаа айргийн тавд хурдлуулаад байсан гэдэг.
Тэрээр хурдан хүлгийн уяа эвлүүлсэн 40-өөд жилийн хугацаанд аймгийн наадмаас хоёр түрүү, дөрвөн айраг. Харин сумын наадмаас 15 түрүү, 31 айраг хүртсэн байдаг юм. Ц.Жанж Алдарт адууныхаа удам угшлыг сайжруулахаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Дагвын адууны угшилтай шарга азарга, Цогтцэций сумын уугуул Норовдоржийн бор азарганы угшилтай ухаа гүү, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгээс хурдан удмын байдас авсан гэдэг. Ийнхүү дээдсийн буян Сарман угшлын адуугаа цус сэлбэж тордсон Алдартын амжилтын буухиаг хүү Ж.Батжаргал нь залгуулж, аймгийн Алдарт уяач цолонд хүрээд байна.
"Тод магнай" сэтгүүл №36
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

66.181.161.182
Hudulmurch tuluv tuvshin deedsvvd mini saihan tvvh saihan baharhal omogshil bolson niitlel bn bayrlalaa
Reply66.181.161.182
Ygl manai ajaa shig haragdlaa ih adilhan hvmvvs yum
Reply