О.Энхболд: Уяач л өөрийнхөө морийг мэдэхээс өөр хүн мэдэрдэггүй юм билээ
А.Тэлмэн
Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, сумын Алдарт уяач О.Энхболдын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Танай аав нутаг орондоо нэртэй сайн шинжээч, сайн хүлэгч байсан гэх юм билээ. Аавынхаа талаар дурсамж хүүрнээч?
-Манай аав Отгонсүрэн гэж адуу сайн таньдаг, шинждэг. Авсан болгон нь хурдалдаг буянтай буурал байлаа. Хүмүүс холоос адуу авдаггүй байхад аав Тэсээс хүрэн азарга авчирч Тэлмэн сумандаа тав түрүүлгэн, тав айрагдуулсан. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас саарал азарга авчирч их сайн давхиулсан. Тэр нь их хадуурдаг болохоор томхон ташууртай морддог байсан юмдаг. Нөмрөгийн 40 жилийн ойгоор аман хүзүүдсэн хүрэн халзан, тавласан бор морь, Тэлмэнд хоёр аман хүзүүдэж, хоёр айрагдсан цагаан азарга зэргийг аав маань битүү байхад нь шинжиж аваад уяж хурдлуулсан нь тэр.
-Өөрийн унаган адуунаас нь хэр давхихав?
-Унаган адуунаас хүрэн азарганы төл хүрэн халзан даага Тэлмэн, Идэр сумдад айрагдаж зургаан багийн өдөрлөгт түрүүлсэн. 1994 онд Сэлбийн голоос Оодон хул нэртэй даага аваад Тэлмэн, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг суманд түрүүлгээд өвөл өөрөө бурхан болсон доо, хөөрхий.
-Тэгээд л аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн үү?
-Тийм ээ. Намайг цэрэгт байхад аав маань бурхан болж. Би халагдаж ирээд л үйл хэргийг нь үргэлжлүүлж морио уяж эхэлсэн. Оодон хулыг нь шүдлэн уяж Идэр, Тэлмэн, Нөмрөг, Тосонцэнгэл сум, Тосонцэнгэлийн сургуулийн ойд тус тус түрүүлгэж байлаа. Оодон маань тэр намраа гэхэд 21 медальтай дархан адуу болчихсон байсан. Тэр үед тэжээлгүй адуугаар тэгж тойрч наадаад тав түрүүлгэнэ гэдэг бас ховорхон шүү. Харамсалтай нь дөнгөж ирэнгүүт цоллох болоод хөлөнд нь цус бууж дахиад тийм сайн давхиагүй. Хязааландаа Буур Жамъяа аваргын 100 насны ойд зориулсан уралдаанд 11-ээр давхиж, Тэсийн голын даншигт 21-лээд, хавчигтаа Идэр, Тэсийн голын наадамд түрүүлсэн.
-Оодон хулаас гадна урам тэтгэж хурдалсан хүлгүүд цөөнгүй байгаа байлгүй дээ?
-Шар хээр үрээ байна. 2000 онд даагандаа сумандаа айрагдаад, шүдлэн Тэлмэн, Тосонцэнгэлд түрүүлсэн. Хязаалан үрээ сумандаа түрүүлээд, Идэр, Тэсийн голын хурдад соёолонд уралдаж дахин түрүүлж байлаа. Соёолон жилээ сумандаа түрүүлээд нас нийлээд гурван ч удаа айрагдсан. Тэлмэн суманд хоёр айрагдсан бор азарга байснаа Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн Алдарт уяач Намширт өгч оронд нь хүрэн азарга аваад төлөөр нь хэсэг сайхан наадсан. Хүрэн үрээ хязаалан, соёолондоо Тэлмэн суманд айрагдсан. Миний бор азарга ч гэсэн тэр хавиараа их сайн давхисан дуулдана лээ.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Адуу хэр шинжиж байна?
-Адуу болгон өөр өөрийн гэсэн шинжтэй. Түүгээрээ ямар адууг хаана хэзээ ямар хоолтой уралдуулах вэ гэдгээ зааж өгч байдаг. Манай өвөө Няс гэж хурдан хээр морьтой сайн уяач байсан гэдэг. Аав морь уях эрдмийг өвөөгөөс, харин би ааваасаа өвлөсөн гэж хэлж болно. Аавынхаа дайнд хүрэхгүй ч өөрийнхөө хэмжээд адуу шинжинээ. Би чинь багадаа аавынхаа уясан морийг унадаг. Үгнээс нь гардаггүй сайн унаач гэгдэж явсан хүн шүү. Хоёрдугаар ангид байхдаа сөнгө хүрэн халзан даага сумандаа түрүүлгэж байлаа. Тэгэхэд аав “эсгэлтэй даага олон байна. Миний хүү дарж байгаад үзүүр дээр нь цочоогоод дайраарай” гэж захисан юм. Яг хэлснээр нь дайруулаад түрүүлгэж байлаа. Мөн тэр наадамд Сандаг гуайн их догшин бор үрээг унаж км хол түрүүлгэн сумын наадмын хоёр түрүүг нэг дор хүртэж байсан юм. Бас манай ээжийн хамаатан Борцоожийн Туулай хээр морь хүүхдээ тогтоохоо болчихоод байхад нь унаад гурван жил аман хүзүүдүүлсэн. Эргээд бодоход морь унаж байхдаа багагүй зүйл сурдаг юм билээ шүү.
-Янз нь аавтайгаа үзсэн бахдалт наадам олон бололтой. Зарим нэгээс нь хуваалцаач?
-Гурван сум нийлсэн бүсийн чанартай уралдаан Идэр голын ай савд болж, Эрдэнэ уулыг тахихад бор морь айрагдан, хээр халзан даага түрүүлж ирээд хүүхдээс үргээд аман хүзүүдэж, хээр хязаалан айрагдсан. Тэгэхэд аав маань намайг өргөөд “хүү минь унасан бүгдээ унаж айрагдууллаа” гээд үнсэж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байдаг. Аавтайгаа наадсан наадам болгон сайхан. Тэр дундаа аавдаа магтуулсан наадам бүр сайхан байдаг юм билээ. Зарим үед аавыгаа үгүйлдэг юмаа. Жишээлбэл, уяаны алдаа гаргачихаад аав минь байсан болоосой гэж бодно. Хул үрээгээ ид сайн байхад Тэсийн даншигт авч яваад замдаа сунгасан, их хол ирсэн. Хүмүүс одоо болчихож гэхээр нь хадгалчихсан чинь уралдааны үеэр ажил дутаад хөлийг нь эвгүйтүүлчихсэн. Тэгэхэд уяач л өөрийнхөө морийг мэдэхээс өөр хүн мэддэггүй юм байна гэдгийг мэдэрсэн дээ.
-Тэр мэдээж, уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна