Дөрвөн үеийн эрдэмт уяачид
А.Тэлмэн 2015 оны 10-р сарын 23 -нд
Монгол төрийн наадмыг үе дамжин чимж буй эрдэмт уяачдын тухай хүргэдэг “Удам” булангийн энэ удаагийн зочноор дөрвөн үеийн уяачид С.Далантайн үр садыг сонголоо. Хурд, хийморийн өлгий Сүхбаатар нутагтаа үе дамжин амьдарч буй С.Далантайн үр садын үүсгэн бий болгож цогцлоосон шандаст хурдан хүлгэд өдгөө улс бүсийн наадмын дэвжээнээ цахиур хагалан хурдалж буй юм.
Сономын Далантай
Монгол улсын Манлай уяач Ухна агсан морь ярьж хууч дэлгэх бүртээ Сономын Далантай гэх нэрийг ёс юм шиг дуудаж, нутгийн тулхтай буурлуудын үлгэр жишээ болгон ярьдаг байжээ. Манлайн сэтгэлд тийнхүү монгол эр хүний тэр тусмаа монгол уяачийн сонгодог хөргөөр мөнхөрсөн С.Далантай гэгч ямархан хүн байсныг хамтдаа сонирхоцгооё.
1890-1970- аад оны үед амьдарч байсан Сономын Далантай гэгч Дарьгангын хошууны нэртэй сайн уяач байсан бөгөөд Буйлаа хээр, Гуулин, хурдан хүрэн зэрэг морьдоор сайхан нааддаг хийморьтой нэгэн байжээ. Тухайн үед Дарьганга хошууныхан гадагшаа гарч уралддаггүй байсан тул С.Далантайн хэдэн морьд тэр хавьдаа дархан айрагдаж, даалуу адуунууд хэмээгдэж байв. С.Далантай аль ч насны морьдыг уях ч уяачийн жинхэнэ чадварыг таниулдаг их мориор түлхүү нааддаг нэгэн байсан гэдэг. Түүний хурдан хүрэн морь Алтан-Овооны тахилга наадмуудад олон түрүүлсэн нь ямархан чансааны уяач байсныг бэлхнээ илтгэх бизээ.
С.Далантай сайн уяачаас гадна эх нутаг, элгэн түмнээ өмгөөлсөн хувьсгалч нэгэн байж. Манлай Ван Дамдинсүрэнгийн цэрэгт орж, 1911 оны чөлөөлөх дайнд оролцоод 1915 онд гурван улсын автомат хэлэлцээрийн дараа эх орондоо иржээ. С.Далантай сайн уяачаас гадна сум тоолж бууддаг ан авд гаргуун нэгэн байсан хэмээдэг. 70 гарсан хойноо ч морины толгой алдалгүй уургалчихдаг ясны адууч хүн байсан хэмээн Ухна Манлай бахархан дурсдаг байжээ.
Хурдан халтрын эзэн Далантайн Цэвэгсүрэн
Халзан сумын баяр наадмын цувааг үзэж суухад Д.Цэвэгсүрэн гэсэн нэр олонтаа давтагддаг. Энэ хүн бол С.Далантай уяачийн голомтыг залгасан ганц хүү нь юм. /С.Далантайнх олон охин, голомт залгах ганц хүүтэй байжээ./ Бага насаа тэр үеийн хүүхдүүдийн адил малын захад өнгөрүүлсэн Цэвэгсүрэн эцгийн нэгэн адил эх орноо хамгаалах эр цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж 1939, 1945 оны дайнд оролцож явсан партизан. Дайны дараа цэргээс халагдаж ирээд төрөлх сумандаа амьдарч, “Хөдөлмөр” нэгдэлд нярав, нягтлан бодогчоор олон жил ажилласан тэрээр буурлын буянг дээдэлж, хүлэг морио уяж сойх ажлаа давхар амжуулдаг байв. Эцгээс өвлөгдсөн хурд байх ч цусыг нь холдуулж сайжруулъя гэх бодол өвөртлөн нэг нутаг усны Цэндсүрэн /Онгуу Манлайн аав/ гэгчээс халтар шүдлэн үрээ авсан нь хожмоо Цэвэгсүрэнгийн хурдан халтар гэх цуут азарга болсон юм. Халтар азарга 1977-1988 оны хооронд уралдахдаа Халзан сумынхаа баяр наадамд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэн, гурав айрагдсан амжилтаараа долоо түрүүлсэн дуулга Балдангийн хар азарганы дараа бичигдэж байв. Цэвэгсүрэнгийн нэртэй өөр нэгэн хурдан адуу бол хурдан хээр морь нь. Нэг жилийн /1983 оны /сумын баяр наадамд хээр морь, халтар азаргаа түрүүлгэчихээд ханхайж суусан үе Цэвэгсүрэн уяачид бий. Хэдийгээр морьд нь хурдан, уяач нь эрдэмтэй байсан ч тэр үеийн хатуу бодлогот хавчигдан аймаг, улсын наадмын дэвжээнээ уралдаж чадаагүй хэмээдэг. Ийнхүү хурдан халтраараа овоглуулж Халзангийн хурдан морины түүхнээ мөнхөрсөн Цэвэгсүрэн уяач 1992 онд бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одож, ганц хүү нь удам залган уяа эвлүүлж үлдсэн юм.
Сайн эцгийн буян шандаст хүлгэдийн хийморь Цэвэгсүрэнгийн Эрдэнэдалай
Хурдан халтрын эзэн голомт залгах ганц хүү Эрдэнэдалайдаа өөрийн бий болгосон удамт хурдан хүлгэдээ өвлүүлэн үлдээжээ. Цэвэгсүрэн уяач нас өндөр болсон тул 1980-аад оны дунд үеэс халтар азарганы уяаг хүү Эрдэнэдалай нь тааруулан сумандаа хэд хэдэн удаа түрүүлгэж айрагдуулжээ. Гэсэн хэдий ч ахас ихэсээ хүндэтгэх жудаг ёсоор аавынхаа нэр дээр уралдуулан цоллуулдаг байж. 16 жил багийн даргаар ажилласан Эрдэнэдалай уяач аав, өвөөгийн нэгэн адил сум орон нутагтаа наадахыг илүүд үздэг нэгэн бөгөөд халтар азарга түүний үр төлийг уяж хурдлуулан сумынхаа баяр наадмаас хүртэн 2008 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ.
Дээдсийн буянг дээдэлж Ц.Эрдэнэдалай Алдартын хөвгүүд цөм морь уяж хурд ирлэдэг бөгөөд дөрөв дэх үеийн уяачдаас Эрдэнэхуяг, Бадарч нар нь аймгийн Алдарт уяач цол хүртээд байна.
АМЖИЛТЫН ЦУВАА:
-1989 онд-хүрэн хязаалан-аман хүзүү
-1993 онд-Бага хээр азарга-түрүү
-1997 онд-хүрэн хязаалан-аман хүзүү
-1997 онд-хүрэн азарга-айргийн тав
-1997 онд-хар даага-аман хүзүү
-1998 онд-шүдлэн-түрүү
-2003 онд-хээр соёолон-айргийн дөрөв
-2003 онд-халиун шүдлэн-түрүү
-2004 онд-халтар азарга-түрүү
-2004 онд-хүрэн даага-аман хүзүү
-2005 онд-хээр морь-айргийн гурав
-2005 онд-хээр шүдлэн-айргийн гурав
-2005 онд-хээр даага-тав
"Тод магнай" сэтгүүл №42

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна