Ш.Ганбат: Ханхын адуу цус сайн сэлбэсэн
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул, “Баясгалант хурд” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Ш.Ганбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ганбат тэргүүн хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулж байгаа вэ?
-1987 онд цэргийн албаа хааж ирээд, гурван жил хэртэй Хилийн цэргийн дугаар заставын адуучин хийсэн юм. Тэр үеэс л адуутай холбогдож өдгөө хорь гаруй жил өнгөрчээ. Анх хилийн цэргийн адууны намхан эмнэг хар азаргыг сургаж унаад, уяж уралдуулж байлаа. Хар азарга бид хоёр олон ч удаа одтой наадсан даа. Хар азаргаа нэг түрүүлгэж, гурван удаа айрагдуулсан. Түүнээс хойш уясан морьдоо олон удаа айраг түрүүнд хурдлуулж явлаа. Миний амжилтанд бага насны түрүү айраг нэлээн жин дардаг юм. Би ч сумандаа л голдуу нааддаг хүн. Анхны “Дархадын хурд 1”, ерээд оны дундуур Цагаан-Үүр суманд болсон аваргуудын баярт очсон нь холын наадмууд болох байх даа.
-Хэдэн оны сумын Алдарт вэ?
-Морь уяад удаагүй байхдаа сумын Алдарт уяач болсон. Тэр бол 1992 он байгаа юм. Тэр үед жилдээ гурван айраг, нэг түрүү аваад, тэр амжилтаа гурван жил давтсан тохиолдолд сумын Алдарт цолыг олгодог болзолтой байсан. Би тэр болзлыг 1990-1992 оныхоо амжилтаар хангаж сумын Алдарт болж байлаа.
-Адууны наймаа хийж байна уу?
-Хийнээ хийнэ. Хөрш зэргэлдээ Буриадаас нэг азарга оруулж ирсэн. Хатирч удмын азарга байгаа юм. Бас хурдны өлгий Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас нэг азарга авчирлаа. Одоо энэ хоёр азарганыхаа төлүүдээр наадаж байна. Монгол адууны цусыг Буриад адуутай сэлгээд үр төлүүд нь гараад эхэлчихсэн. Яваандаа жинхэнэ Ханх нутгийн хүйтэн сэрүүн уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай, хурдтай адуутай болно гэж бодож байна. Ер нь манай нутаг чинь Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнээрээ алдартай шүү дээ.
-Ханх сумын уяачдын холбооны тэргүүн болоод удаагүй ч хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргачихсан уу?
-Манай Ханх сумын уяачдын холбоо 1991 онд Баасан зааны санаачлагаар байгуулагдаж байлаа. Харин саяхны болсон сумын уяачдын хурлаар Баасан заан тэргүүний ажлаа надад хүлээлгэн өгсөн юм. Тавдугаар сарын 31-нд болсон тус хурлаар нарийн бичгийн даргаар Пүрэв-Очирыг, тэргүүлэгчдээр Эрдэнэ, Ренчин, Ням-Очир нарын хүмүүсийг сонгосон. Мөн Ханх сумынхаа тахилгат уул Баясгалантынхаа нэрээр холбоондоо “Баясгалант хурд” нэрийг өглөө. Энэ уулыг төрийн тахилгат Бүрэнхан уулын ширээ нь гэдэг юм. Энд сонирхуулахад Баясгалант уулын тахилга нь наадмаас өмнө буюу зургаадугаар сарын 20-н хэднээр болдог уламжлалтай. Бас энэ хурлаар бид холбооныхоо тугны загварыг гаргаж, гурван багтаа гал уяаг байгуулж, ахлагч нарыг нь товлолоо. Цаашдаа галуудынхаа хооронд бооцоотой уралдааныг зохион байгуулах, уяачдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, морьдынхоо угшлыг сайжруулах гээд хийх ажлынхаа жагсаалтыг гаргаад авчихсан. Одоо ажилдаа орно доо.
-Эндээс ойрын үед хийх ямар ямар ажлууд байна вэ?
-Буриад улсын Түнхэн, Ахын аймгууд, манай Хөвсгөл аймгийн Ханх сумынхан “Эв модны наадам”-аа хийдэг уламжлалтай. Гурван жилд нэг удаа болдог тус наадмын хонины ээлж энэ удаад Ханхад долоон сард хийхээр болсон. Наадмын үеэр эрийн гурван наадам, спорт урлагийн арга хэмжээ зохиогддог. Бид энэ наадамдаа морьдоо уралдуулна даа. Мөн энэ жил Адууны яам байгуулагдсны 750 жилийн ой тохиож байгаа. Монгол орны өнцөг булан бүрт уяа эвлүүлж суугаа уяачид маань эрвийх дэрвийхээр оролцох болно. Энэ үеэр 3000 морины уралдааныг явуулж Гиннесийн номонд бүртгүүлэх болсон шүү дээ. Энд сумынхаа уяачдын төлөөлөл, хурдан морьдоо явуулна. За тэгээд ирэх жил “Хотгойдын хурд-3” болно. Энд сумаасаа дор хаяж 10 морь авчирч уралдуулах санаа байна.
-“Баясгалант хурд” холбоо хичнээн уяач гишүүдтэй вэ?
-Холбоо 60 гаруй уяач гишүүдтэй. Үүнээс аймгийн Алдарт уяач зургаа, сумын Алдарт уяач 13 байдаг юм. Эндээс “Хөвсгөлийн долгио” нэгдлийн адуучин явсан Дуламын Чулуунбат гуай сумандаа хамгийн анхны цолтон байгаа юм. Дөчөөд жил морь уясан тэрээр өдгөө 70 гарсан ануухан буурай бий. Дээр үед алдарт биш аймгийн аварга уяач гэж цолыг өгдөг байхад авсан юм билээ. Түүнчлэн хилийн цэргийн адуучин явсан Даваадоржийн Ганхуяг гэж аймгийн Алдарт уяач байна. Сумандаа тав зургаан түрүүтэй тэрээр аймгийн 70 жилээр хүрэн морио долоогоор давхиулж байсан. Бас Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ суманд болсон бүсийн чанартай наадамд хүрэн морио түрүүлгэж явсан хүн. Сумын анхны аймгийн Алдарт уяач юм. Энэ мэтчилэн нутаг орондоо одтой сайхан наадаж буй алдартууд бий. Мөнхийн Хишгээ, Дэлгэрийн Пүрэв, Самбуугийн Магван гээд л. Одоо дал гарсан буурал уяачид байгаа. Манай Магван гуайн морь 70, 80-аад оны үед ид хурдан байлаа. Ханхдаа алдартай Самбуугийн хар мориор нь үеийнхэн нь болон морины хорхойтнууд анддаггүй юм. Ер нь Ханхын наадам чансаатай болно л доо. Хилийн залгаа нутаг болохоор Завхан, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын мал Ханхаар дамжин гардаг байж л дээ. Энэ нь зургаадугаар сарын хорьдоор эхэлдэг болохоор эдгээр аймгийн малчид Ханхад нааддаг байсан юм билээ. Тэр утгаараа олон аймгийн уяачид уясан морьдоо уралдуулдаг чансаатай наадам болдог байсан гэж хөгшчүүл одоо ч ярьдаг.
-Сумынхаа адууны цусыг сэлбэх ажлыг хийж байна уу?
-Сая ярилаа. Таван аймгийн мал манайхаар дамжиж хил гардаг гэж. Тийм болохоор хурдан удмын сайхан сайхан адуунууд өөрөө л ороод ирдэг байсан. Манайхан ч аваад сурчихсан болохоор энд тэндээс адуу зөөдөггүй байлаа. Түүнчлэн “Хөвсгөлийн долгио” гэж 700 адуутай нэгдэл байсан. Ер нь таван аймгийн адуугаар цус сэлбэчихсэн болохоор Ханхын адуунууд хурдан л даа. Даанч газар хол, зам муу болохоор гадагшаа гарч уралдахгүй юм. Зэргэлдээх сумдаараа л наадацгаадаг. Эндээс “Дархадын хурд”-даа манайхан хоёр ч удаа яваад ирсэн. Эхнийхэд нь долоо найман хүн, 20-иод адуутай очсон. Айраг авч чадаагүй ч нүд тайлсан гэж болно. Дараа нь Ренчинлхүмбэ суманд болоход 10 гаруй хүн, 30-аад морьтой очоод сумын Алдарт уяач, талийгч Батмөнхийн нэг шүдлэн нь түрүүлж, нөгөө шүдлэн нь аман хүзүүдсэн сайхан наадам болсон түүх бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Шинэ ажилд тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №45, 2013 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна