Морины амьд архив
А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 09 -нд
Мөнгөн үүрэгт овогт Цэдэнжавын Баатарыг Луус сумынхан тэр тусмаа морины хорхойтой нутгийн олон нь андахгүй. Ямар сайндаа л түүнийг “Морины амьд архив” хэмээж байхав дээ.
Хүүхэд байхдаа хурдан морь унаагүй ч хэвийх насандаа газар газрын наадмын сургийг сонсож Дундговь нутгийн нэрийг хэний адуу хаана хурдалж байгааг нутгийнхандаа хэл чимээ болгон дуулгасаар ирсэн болохоор хүмүүс намайг “морины Баатар”, “морины Баа” гэхэд уяач Баатар гэснээс ялгаагүй санагдаж заримдаа омогшиж л байдаг хэмээн бидний яриа эхэлсэн юм.
Би багадаа хурдан моринд их дуртай хүүхэд байсан ч өвөө маань “Энэ адгуу яаруу зантай, том толгойтой унасан морь нь давхихгүй” хэмээн хурдны морь унуулж байгаагүй ч наадам алгасалгүй үзүүлдэг байсан. Өвөө маань алаг, саарал зүсмийн хурдан адуутай.
Манай өвөө “үст” Өөдөсийн Норов хурдан адуутайгаас гадна уяа сойлго тааруулан хурд ирлэхдээ ч гаргуун байсан юм. Жишээ болгон хууч дэлгэхэд өвөө хуучин Дундговь аймгийн Буянт-Овоо одоогийн Өлзийт сумын хүргэн. 1940-өөд оны сүүлээр Буянт-Овоо сумын наадамд дөрвөн насны саарал морьтой очиж их морио түрүүлгэн, соёлонгоо аман хүзүүдүүлээд, хязаалангаа айргийн гуравт, саарал шүдлэнгээ долоогоор хурдлуулж. Тэр үед Буянт-Овоогийнхон “Луусын “үст хүргэн” наадамд ирэх мөрөөрөө ирэхгүй хамаг наадмын түрүү аваад явах шахлаа” гэж байсан гэдэг. Өвөө энэ талаар сүүлд бидэнд “Би чинь их додигор энэ нутгаас хүүхнийг нь авч болсон юм наадмыг нь авч болох байх гэж хөөрүү сэтгэлээр бодож” очсон гэж билээ. Тийм л хурдан адуутай, өөрөө адууныхаа ааш аягийг сайн мэдэж уяаг нь сайн тааруулдаг хүн байсан юм. Гэвч нэгдэлжих хөдөлгөөн эхэлж өвөө маань хурд ирлэн уяа тааруулах нь бага болсон доо. Хамгийн сүүлд өвөө 1972 онд манай дүү Ц.Бадрахыг унаач байхад сумынхаа наадамдаа хээр азарга, хонгор алаг морь, хүрэн хязаалангаа уяж очоод зодог тайлсан юм.
Тухайн үед өвөөгийн алаг адуунууд нь хурдан байсан хэмээн хууччуул ярьцгаадаг. Нэгдлийн үед сумын наадамд түрүүлсэн морьдыг нас насных нь адуугаар, мөн түрүү бөхөө даагаар байлдаг. Нөгөө “Ногт ганзагалж очно” гэдэг үг чинь эндээс улбаатай шүү дээ”. Нэг жилийн наадамд манай сумын аймгийн Алдарт уяач Н.Жигмид гуайн даага түрүүлж байнд нь нэгдэлийн сангаас өвөөгийн унаган хээр алаг даага очсон аж. Н.Жигмид гуай тэр даагаа Монгол улсын Манлай уяач Ж.Содномпилд өгсөн нь түүний хурдан хээр алаг морь юм билээ. Энэ мэтчилэн олон сайхан хурдан хурц адуутай байсан. Өвөөгийн минь энэ сайхан адуу, уяаны эрдэм хоёр намайг моринд дурлуулах болсон ч байж магад. Гэхдээ би адуу гэдэг хийморьтой амьтанд дурлаж судлахаас биш уяа сойлго тааруулж явах хувь тохиосонгүй дээ.
Гэхдээ манай сумын ахмад уяач “чёрт” Д.Самбуу гуай “Энэ Баатарыг морь уяулах юмсан. Адаглаад энэ хонхорынхоныг унтуулахгүй, эрт босгож уяа морьдтой нь холбох хүн дээ. Ер нь Баатар морь уяад түрүү айраг хүртвэл унтахгүй адуун дээрээ хоноод байх хүн дээ” гэж намайг цаашлуулж байсан юм. Моринд дуртай болохоор надтай холбоотой энэ мэт яриа олон доо.
Таньдаг бүхэн надаас “Баатар гуай та яагаад морь уядаггүй юм бэ” гэж асуудаг юм. Угтаа бол би 2008 оны сумынхаа наадам соёолон морь мордуулсан хүн шүү. Сумын Алдарт уяач хүргэн дүү Б.Баярсайхан миний цэгээн соёолонг уяж байгаа гэж дуулаад өөртөө шинэ агар хусуур хийгээд том амьтан сумынхаа наадамд очив оо. Миний сэтгэл хөөрсөн гэж жигтэйхэн. Шинэ хусуур бүсэндээ хавчуулчихсан соёолон мордуулж ёстой үзээгүйгээ үзэж “аймгийн начин болсон хүнд улс амьтан жоохон харагддаг” гэгчээр юм болдог байгаа даа. Соёолонгоо гараанаас гаргахад үүнээс өөр баяр баясгалан надад байхгүй юм шиг л бодогдож билээ. Нутгийнхан маань “Баатар олон жил морь, наадам гэж “хоббитож явсан хүн” энэ наадамд хүсэл нь биелж байна” гэцгээж байсан гэдэг. Тэгээд 34 соёолон уралдаж миний цэгээн үрээ 17-д ирэхэд наадамчин олны өмнө үрээнийхээ хөлсийг хусаж байхад хүмүүс “Баа үрээ хэдэд вэ” гэхэд “Арван долоод” гээд л өөрөө давхиад ирсэн юм шиг л амьсгаадчихсан хэрнээ бахдалтай байж билээ.
Би ер нь багын яаруу адгуу хүүхэд байсан тэр зан минь одоо болтол хэвээр. Нэг түүх сонирхуулахад 2010 оны Их хайрханы тахилга наадам болохоос хэд хоногийн өмнө Хулд сум руу утасдаад” Чамд бэлэн морь бий юу. Энд сайхан уралдаан гарах нь хүрээд ир” гэж найз аймгийн Алдарт уяач саятан Б.Баярсайхандаа хэл өглөө. Баяраа маань ч их нас, хязаалан хоёртой ирсэн. Морьдоо мордуулаарай гэхээр нь Баяраагаа яаруулж байгаад хээр морийг зодоглуулчихсан чинь морьд морддоггүй, их ч удлаа. Баяраа маань “Баа яарч байж хоол муутай морь эрт зодоглуулчихлаа” гэдэг байгаа. Би ч дотроо “найзынхаа морийг л хэтрүүлчих шиг байна” гэж бодоод л гэмшээд байлаа. Ингэж ингэж их нас гарлаа даа. Бид хоёр морь дагасан юм. Буган хээр морь үзүүр аваад л гарсан тэр чигээрээ л түрүүлээд ирэхийг хараад сэтгэл онгойсон. Соёолон мордох болоход найз маань зээрд хязаалан хадуураад байх болсон. Соёолонд мордуулахаа больдог ч юм уу гэж надаас асуухад нь “Юу гэсэн үг вэ мордуулна...Энэ Их хайрханд соёолонд нас өгсөж уралдсан хязаалан заавал айрагддаг юм, тэр ярихгүй. Луусын Сэргэлэнгийн хонгор хязаалан, Сайнцагааны Занаагийн хээр хязаалан айрагдаж байсан удаатай” гэж мэдэмхийрлээ. Миний хэлсэнээр ч соёолонд зээрд хязаалан айрагдаж байсан нь сайхан дурсамж болсон байна.
Энэ мэтчилэн дурдаад байвал сэтгэлд хоногшсон түүх их бий. Гэхдээ ах нь сонирхлынхоо дагуу Үндэсний их баяр наадмын морины цувааг 1921 оноос хойш, Монголын Шигшмэл хурдан морины уралдаан, Улс бүсийн уралдаанууд, Дундговь аймгийн баяр наадмын морины цувааг 1942 оноос хойш гар бичмэлээр бичиж хадгалж байдаг юм. Өөрөө бичгийн хэлбэр муу болохоор хүн үзэхэд гаргац сайтай, үзэмжтэй гэж хань Б.Бадамсүрэнгээр бичүүлж архивлаж байгаа.
Мөн аймаг орон нутгийнхаа уяачдын амжилт нь хэнийх дарагдаж орхигдож байна гэж үргэлж асууж сураглаж хөдөө хөхөрч гадаа гандаж ард олноо наадуулж цэнгүүлж яваа Дундговь нутгийнхаа хэдэн уяачдын амжилтыг үнэн зөвөөр олгуулах юмсан гэж бодож явдаг. Тиймдээ ч аймгийн Алдарт 30 гаруй, сумын Алдарт 70 гаруйг тодорхойлж алдар цолыг нь олгуулсан байна. Мөн аймгийн “Нарны хүлэг” Уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүүгийн хэлснээр Дундговь аймгийн Хурдан хүлэг морьдын “Алтан товчоон” ном гаргахад яруу найрагч А.Лхагваад тусалсан. Номоо “Их мандал-2012” говийн бүсийн уралдааны нээлтэн дээр төрийн түшээ болон аймгийн удирдлагад гардуулж өгсөн. Нутгийн ард олон наадамчин түмний өмнө сайн сайхны бэлгэдэл болсон сүүн цагаан хадган дээр “Алтан товчоон”-оо тавиад гардуулж байхад бахархалтай байсан.
Мөн луу жилдэээ олз омог үүгээр дуусахгүй ээ хэдэн жилийн өмнөөс Луус сумандаа “Уяачид, хурдан морины түүхэн танхим” нээх хүсэл өвөрлөн явсан биелсэн. Алдрын танхимаа байгуулаад сумынхаа наадмын үеэр нээлтийг нь хийсэн. Нутгийн минь ард олон гоё сайхан юм байгуулж гэлцэж байгаа дуулдана лээ. Нутгийн олноо баярлуулахаас илүү юм энэ хорвоод хаа байхав. Миний энэ “Уяач, хурдан морины түүхэн танхим” байгуулах их ажилд гүн туслалцаа үзүүлсэн Дундговь аймгийн “Нарны хүлэг” Уяачдын холбооны тэргүүлэгч, Луус сумын Уяачдын холбооны тэргүүн, аймгийн Алдарт уяач С.Шинэбаатартаа болон тусалж дэмжсэн эхнэр Б.Бадамсүрэн, охин Б.Мөнхжавхлан, хүү Б.Жавхлантөнс, Б.Жавхланбаяр, найз дүү нар болох сумын Алдарт уяач Д.Эрдэнэбаяр, залуу уяач Э.Мягмарсүрэн нарын гэр бүлд, бүх эд зүйлсийг хийсэн уран хэмээх Ө.Анхбаяр, танхимыг тохижуулах гүйцэтгэх ажилд гар бие оролцсон “каваа” хэмээх Ж.Мөнхбаяр, Соёлын төвдөө зориулалтын өрөө гаргах санал санаачилга гаргаж өгсөн Луус сумын ИТХ-ын дарга Д.Сампил, сумын Засаг дарга Ш.Ойнбор нарт нутгийн зон олны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.
Би чинь Дундговь аймаг дахь Луус сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Дундговь аймгийн “Нарны хүлэг” Уяачдын холбооны тэргүүлэгч, Луус сумын Уяачдын холбооны нарийн бичгийн даргын сонгуультай хүн. Энэ ажлын хажуугаар хийх юм их байгаа ч цаг бага гарах юм даа. Гэхдээ өөрийнхөө дуртай юмыг хийж байгаа болохоор сайхан байдаг юм хэмээн “Морины амьд архив” гуай хуучилсан юм.
"Тод магнай" сэтгүүл №40

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна