Сумын Алдарт уяач Ч.Будаа: Оонон харын удмын азарганууд сайн давхисан
А.Тэлмэн
Галшар сумын уугуул, сумын Алдарт уяач Чоймболын Будаагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1954 онд Төдөгтэйн Хан уулын энгэр Ганга бууц хэмээх газар айлын отгон хүү болж мэндэлсэн тэрээр 2012 онд сумын Алдарт уяач цол хүртэн, 2013 онд малчны Алдар одон, 2014 онд сумын 90 жилийн ойн медалиар тус тус энгэрээ мялаажээ.
-Уулзсан ихэнх зочдын нэгэн адил удам дамжсан уяач болов уу хэмээн таамаглаж байна?
-Миний аав Чоймбол морь мал уядаггүй, лам хүн байсан юм шиг байгаа юм. Харин дүү Борын Жамба нь сумандаа айраг, түрүү алддаггүй мундаг уяач байлаа. Би долоон настайгаасаа эхлээд дөрвөн жил тэр хүний морийг унасан. Гавьяа цол өгдөг өнөө цагт морь уяж байсан бол аль хэдийнэ авчих байсан байх.
-Авга ах тань ямар хурдан хурц хүлгүүдтэй байв?
-Нэг халтар азарга 1970-аад оны үед их сайн давхисан. Мөн Маанагийн Баясгалангийн адууны угшилтай хурдан халиун морь, өөрийнх нь унаган хурдан хар морь байсан. Би тэр мэтийг нь унаж сумын наадамд давхиулдаг байсан юм. Нэгэн үе манай Галшар хэдэн хурдан хар адуутай байлаа.Халцгай Дамдинжавын хар, Аварга Гэндэнжамцын хар гээд. Тэднийг ид хурдан байхад манай ахын хар бас их сайн байсан. Гэхдээ түрүүлээгүй ээ, харин айрагдаж л байсан.
-Дөрвөн жил хурдан морь унасан гэсэн. Хэдий үеэс морь уясан юм бэ?
-1966 онд сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд, нутгийн ах нарыг дагаж адуу мал хариулдаг байсан. Тэгээд 16 хүрч нэгдэлд элсээд, 17-тойгоосоо эхлээд Борын Лувсандагва гэдэг хүнтэй хамтран нэгдлийн адуу малласан даа.Харин морь мал уяж, айраг түрүү хүртсэн тухайд 1978 онд Насан-Очир гэдэг хүний адууны угшилтай Шодон зээрд морийг уяж, Галшар, Түвшинширээгийнхний нийлсэн том наадамд гурваар давхиулж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл морины дэргэдээс холдсонгүй. Сум орон нутгийн чанартай наадмаас 30 гаруй түрүү, 40 гаруй айраг авсан байна лээ.
-Хурдан моринд дуртай эр хүн адуу аваагүй байх нь ховор. Таны хувьд?
-Намайг моринд хүнддээд хасагдах үед Жамба ах надад Дүгэржав гэдэг хүний адууны угшилтай хүрэн үрээ өгсөн юм. Тэр нь сайн азарга болж надад олон сайхан үр төл өгсөн. Мөн Халзан Дамбий гэдэг хүн надад Өвгөн ноёны Оонон харын удмын цагаан азарга өгсөн. Өвгөн ноёны адууг хариулж байсан хүн Дамбий гуайд бэлэглэсэн юм билээ. Тэгээд их догшин болохоор нь намайг адуунд дуртай гээд өгсөн юм. Тэр цагаан азарга надад ирээд их хурд тарьж, миний адууг сайжруулсан шүү.
-Бэлэгний азарганууд хурд тарьж. Өөрөө шинжиж авсан адуу хэр давхив?
-Түвшинширээ сумын харьяат Очирмөнх гэдэг хүнээс нэг харлаг даага авч, тэр жилээ суманд түрүүлгээд, Өвгөн ноёны нэрэмжит наадамд ахиад түрүүлгэсэн.
-Таны уяж байсан хурдан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу вэ?
-Нэг бор азаргыг дааганаас нь эхэлж уяад эхний жилээ ес уралдуулан зургаа айрагдуулж байсан. Хусран даага л даа. Дараа жил нь шүдлэн үрээ Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд очиж уралдаад бас айрагдаж байлаа. Тэр жил давхар уяагаар дөрөв уралдсан шүү. Хязааландаа Хужиртын даваанд болсон Өвгөн ноёны наадамд айрагдаад, соёолон өнжиж, бүдүүрсэн хойноо хаврын уралдаанд нэг түрүүлсэн. Тэр бор азарга эцэг талаасаа Өвгөн ноёны Оонон харын, эх талаасаа Одон улааны угшилтай. Уягдах хугацаандаа сумын наадамд дөрвөн жил дараалан зургаад хурдалсан. Даагандаа Мөнххаан сумын дунд сургуулийн 70 жилийн ойд айрагдаж, сонины нүүрэн дээр гарч байсан юм. Үр төлүүдийг нь хүүхдүүдэд өгсөн. Зарим нь ч уяж л байна. Хүргэний жаалд өгсөн нэг зээрд даага даагандаа хоёр түрүүлнэ лээ. Бороос гадна бас Оонон харын удмын хурдан ногоон азарга байсан. Тэр даагандаа хоёр түрүүлж, шүдлэндээ суманд аман хүзүүдээд, хязаалан дөрвөлж байсан. Соёолон болсон жилээ нэг сорилго наадамд түрүүлээд, өнгөрсөн жил хавчиг азарга сумын 90 жилийн ой болон Түвшинширээгийн наадамд аман хүзүүдсэн. Наадмын өмнөх сорилго уралдаанд бас түрүүлсэн юм байна. Дааганаасаа хойш энд тэндхийн наадмаас 18 медаль аваад байгаа, идэрхэн азарга. Өнгөрсөн жил бас нэг соёолон хоёр ч ойн наадамд айрагдлаа. Тэр бол суманд хоёр түрүүлсэн Цоожийн цагаан азарганы төл байгаа юм. Түүнээс өмнө хурдлуулж байсан Мөнххааны гаралтай шарга азаргаа хүүдээ өгсөн. Тэр шарга азарга соёолондоо суманд аман хүзүүдээд, “Зоригт трейд”-ийн наадамд дөрөвт орж байсан адуу.
-Таныг дааганы уяаг илүүтэй тааруулдаг гэх юм билээ?
-Би сумынхаа наадамд гурав, дөрвөн жил даага түрүүлгэсэн хүн. Тэгээд л тэгж байгаа юм байлгүй. Хар, харлаг даага суманд айрагдуулж, бор азаргаа дааганд нь гурав түрүүлгэсэн. Би даагыг нэг их хол зүтгүүлдэггүй. Ойрхон зайд хурд суулгаж чадвал даага амжилт үзүүлнэ. Ер нь хүүхэд шиг гэгээхэн амьтан шүү дээ. Надад хэдэн сайхан их морь заяасан ч сүүлгүй боохойнуудын гарт ороод алга болж, тэрнээс хойш надад их насны морь давхихаа байгаад байгаа юм. Даагандаа суманд түрүүлж, хязаалан аман хүзүүдээд, давхар уяагаар Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд болсон Манлай уяач Дамбын нэрэмжит наадамд түрүүлэн, дараа жил нь соёолондоо Баянхутаг суманд болсон Самдан аваргын 100 жилийн ойн наадамд аман хүзүүдсэн хурдан хар морио хавчигт нь өнжөөгөөд долоотой жил нь алдчихсан. Хулгайд алдсан 15 адуунаасаа тэрэнд л их харамсдаг юм.
-Уяаны эрдмийг тань залгамжилж буй залуус бий биз?
-Би хоёр хүү, таван охинтой хүн. Хоёр хүүгийн нэг нь малдаа дарагдчихаад морь уяхгүй.Нөгөөх нь хүүхдүүд нь нялх гээд бас уяхгүй байна. Уяж сүйд болохгүй ч гэсэн хэдэн адууг минь авч л таараа. Хүү нараас илүү манай хүргэн Лхажав моринд дуртай. Тэрэнд нь урамшаад ганц нэг адуу мал өгнөө.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна