Шандаст хурдан Шанхат хээрээ дурсмой...
А.Тэлмэн
Увс аймгийн Завхан сумаар овоглосон хийморилог эрхмүүдийн нэг нь Гунгаагийн Мөөг агсан юм.Тэрээр 1944 онд Цагаанхайрхан сумнаа эцэг Гунгаагийн хоёр дахь хүү болон мэндэлсэн бөгөөд нийгэмчилгээний үеэр Завхан сумнаа шилжин суурьшжээ.
Нутгийн олноо Даян хэмээн алдаршсан Гунгаа мал олонтой. Тэр дундаа тэмээ сайтай нэгэн байв. Нэг сайн атыг нь хэвтэж байхад доогуур нь хаврын борлон гараад явчихаж байсан тухай одоо хэр нь нутгийнхан дурсан ярьдаг.
Г.Мөөг Завхан сумын нэгдлийн анхны гишүүдийн нэг агаад, 32 жил адуу хариулахдаа сайн адууч, шаггүй уяач хэмээн хүндлэгдэж явжээ. Г.Мөөг нэгдлийн адуу маллаад V, VI, VII таван жилийн гавшгайчаар тодорч, ойн медалиудаар энгэрээ мялааж байжээ.
Тэрээр 1970-аад оны үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болж Хөөрхөн халтар, Буурал сүүлт, Шанхат хэмээх хурдан хүлгүүдээрээ өөрийн болоод нутаг усны нэрийг өргөн урамтай сайхан наадсан билээ.
Хөөрхөн халтар нь даагандаа Өмнөговь сумын ойд 14-өөр давхиж амжилтынхаа гарааг эхэлсэн бол, Буурал сүүлт нь дааган цагаас эхлэн соёолон хүртлээ завсаргүй түрүүлж, айрагдан бүдүүрсэн хойноо ч хэдэнтээ цулбуур өргүүлжээ. Гэсэн хэдий ч Г.Мөөг уяачийн нэрийг хамгийн олон дуудуулж, овог нь болтлоо нэршигдсэн хурдан хүлэг бол Шанхат хээр нь юм. Шанхат хээр дааганаасаа эхлээд соёолон хүртлээ сумынхаа баяр наадамд дөрвөн жил завсаргүй түрүүлж, хавчигтаа өнжөөд, долоон настай морь дөрвөөр давхиж байжээ. Ид уралдах найм, есөн насандаа хөлний эмгэгээс болоод уралдалгүй өнжиж, 10 настай морь сумынхаа наадамд аман хүзүүдэж байжээ. Шанхат хээр 17 хүртлээ уралдахдаа дөрвөн түрүү, долоон айраг хүртсэн агаад 20 насандаа зодог тайлж байжээ. Ийнхүү Шанхат хээрийнхээ буянаар хол, ойрын сумдад нэр алдар нь түгсэн Г.Мөөг Наранбулаг сумын 40 жилийн ойд таван хээр морьтой очоод, таван түрүүг нь хүртэн таван алаг адуу хөтлөөд ирж байсан тухай Завханчууд бахархан ярьдаг юм билээ.
Уяачийн хийморийг өргөж, урмыг тэтгэсэн дээрх хурдан хээрүүд нь нэгдлийн Хөөрхөн хэмээх хээр азарганы төлүүд агаад тэднийгээ Соотон хээр, Шанхат, Бууралт сүүлт хэмээн өхөөрдөн нэрлэдэг байжээ.
Г.Мөөг уяач Цэдэн хэмээх бүсгүйтэй ханилж, 11 хүүхдийн ижий, аав болсон агаад зургаан хүүгийнх нь хоёр нь морь уях төрийн хэрэгт шимтэж байна.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна