Аймгийн Алдарт уяач Д.Зоригоо: Бор азарга давхар уяагаар "Хүрээ цам" даншигт аман хүзүүдсэн


Нутгийн дэвжээнээ амжилттай сайхан наадан адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн Дашинчилэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дашчирэвийн Зоригоотой ярилцсанаа хүргэж байна.
-Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн уралдаанд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэнд танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаан маань өргөн дэлгэр болсон. Айраг, адуугаараа алдартай Булган нутгийн зон олны минь заяа түшиж, байгал дэлхий хүртэл хур бороогоо хайрлан баяр наадам сайхан боллоо. Нутагтаа болсон энэхүү том уралдаанд бор азаргаа түрүүлгэсэндээ маш их баяртай байгаа.
-Бор азарга өнөө жил их хурдан байсан дуулдана лээ?
-Тиймээ. Булган аймгийн Могод сумын Мянгат малчдын баярт нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. 2015 он гарсаар хаврын уралдаанд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, зун долоо уралдлаа.
-Танай унаган адуу юу?
-Үгүй ээ, Төв аймгийн Эрдэнэ сумын адуу байгаа юм. Би Аскар гэдэг хүнээс соёолон үрээ авч байсан. Одоо есөн настай азарга.
-Танд ирэхээсээ өмнө уягдаж байсан юмуу?
-Шүдлэндээ нэг аман хүзүүдээд соёолондоо Багануур бага Хэнтий бүсийн хаврын уралдаанд бас хоёроор давхисан юм билээ. Тэгээд надад ирсэн хойноо Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн бүсийн уралдаануудад дөрөв аман хүзүүдсэн. Өнөө жилийн хувьд сумынхаа болон аймгийн баяр наадам, хангайн бүсийн уралдаанд тус тус түрүүлээд, Хүйн долоон худагт болсон “Хүрээ цам” даншигт аман хүзүүдсэн.
- Сайхан нааджээ. “Эрдэнэ” бор гэдэг юмаа даа?
-Төв аймгийн Эрдэнэ сумын гаралтай адуу гэдгээр нь хүмүүс тэгээд нэрлэчихсэн бололтой юм. Манай аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга сая хангайн бүсийн уралдааны үеэр “Эрдэнэ” бор гээд зарлаад байсан. Түүнээс яг ч оноогоод өгчихсөн нэр биш л дээ.
-Хангайн бүсийн уралдаандаа хэдэн насны морь мордуулсан бэ?
-Азарга, соёолон, хязаалан, шүдлэн мордуулж азаргаа түрүүлгэн соёолон 23, шүдлэн 47,48-р, хязаалан 32-оор давхиуллаа.
-2011 оны хаврын бүсийн уралдаанд оролцож байсан уу?
-Их нас, соёолон мордуулж, 20 гарган давхиулж байсан.
-Хурдан борын эзэн хэзээнээс морь уях төрийн хэрэгт оролцож байгаа билээ?
-Дөрөвдүгээр ангиасаа эхлээд морь уясан. Миний аав морь уядаг хүн байсан юм. Мөн хадам аав маань Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Нарантогтох гэж хүн бий. Хоёр сайхан буурлынхаа буянаар хурдан хүлэгтэй хувь заяагаа холбож явна даа.
-Уяач аавын хүү морь унадаг л байсан байлгүй?
-Ганц хоёр жил унасаан. Морь уяснаас хойш аймгийн статустай наадмаас 10 гаруй айраг, түрүү авчихсан байна лээ. Энэ жил л гэхэд аймгийн наадамд азарга түрүүлгэж, хязаалан айргийн гуравт хурдлуулаа. Миний бор азарга соёолондоо аймгийнхаа наадамд мөн айрагдаж байсан.
-Олон газрын наадамд оролцож байв уу?
-Явсаан, явсан. АХ-ын 90 жилийн ойгоор улсын наадамд очиж соёолонгоо 73-аар давхиулж байлаа. Түүнээс өмнө 1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон даншиг наадамд хязаалан үрээ 12-оор давхиулсан. 2013 онд монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаанд зургаан их насны морьтой очиж 100 гаргаж давхиулсан. Ер нь боломж гарвал гарч наадахыг хичээдэг юм.
-Адууныхаа чанрыг сайжруулахад нэлээд анхаардаг гэх юм билээ. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Манай өөрийн үндсэн адуу бол Төв аймгийн Заамар, Дорнод аймгийн Халхгол, Баяндун сумдын адуу. Түүн дээр Сүхбаатар аймгийн Уулбаян, Төв аймгийн хэд хэдэн сумдын адуу бий. Адууны чанрыг цус холдуулж сайжруулдаг гэдэг шүү дээ. Тэр утгаараа аль хурдтай гэсэн газраас үрээ, байдас ч гэсэн авахыг хичээдэг. Мөн бусдынхаа жишгийг дагаад азарга тавих санаатай шинэ цагийн үрээ авлаа. Цаашдаа ч адууныхаа чанарыг сайжруулах тал дээр анхаарах болно.
-Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Энэ дашрамд 2013 оны ММСУХ-ны шилдэг салбар холбоогоор шалгарсан Дашинчилэн сумын “Нутгийн хурд“ МСУХ-ны хамт олон болон аймгийнхаа МСУХ-ны хамт олонд баярлаж талархаж явдгаа илэрхийлэн, ажлын амжилт хүсье.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна