“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүнД.Даваасамбуу: Уралдаанч хүүхдийн хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлэхэд л их анхаарч байна даа


“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүн Доржийн Даваасамбуутай шинэ оны босгон дээр хэдэн хором хөөрөлдлөө.
-Юун түрүүнд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны хамт олонд баяр хүргэе. 20 жилийн ойн баярын арга хэмжээ нэлээд өргөн цар хүрээтэй байгаа бололтой.
-Баярлалаа. “Эрдэнэт хүлэг” МСҮХолбоо маань Монголын морин спорт уяачдын холбоотой нас чацуу. Хүнээр бол 20 нас гэдэг ид гялалзаж яваа идэр нас шүү дээ. Үнэхээр ч өнгөрсөн хорин жилийн түүхэнд манай холбооныхон олон сайхан амжилт гаргасан байна. Түүхт ойгоо угтаад бид цөөнгүй ажил зохион байгууллаа. Аймгийн хэмжээний долоон уралдаан зохион байгуулж, уралдаанч хүүхдүүдийн “Гийнгоо” зөвлөгөөнийг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан нь маш үр дүнтэй болсон. Энэ нь нэг талаас уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар болон нөгөө талаас уралдаанч хүүхдүүдээ алдаршуулах, тэднийг урамшуулах ямар арга замууд байгааг бид уяачидтайгаа тэдний эцэг эхтэй нь хамтран хэлэлцлээ. Мөн морины тухай дууны уралдаан зохион байгуулсан. Энэ мэтчилэн олон ажлыг хийж байна даа.
-Та тус холбооны тав дахь тэргүүн. Тэргүүнээр ажиллах саналыг хэзээ хэрхэн тавьсан юм бэ?
-2012 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдож ирсэний дараа санал тавьсан. Өмнө нь энэ албыг хашиж байсан З.Ганбаатар захирал “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүнээр олон жил ажиллаж байсан юм. Тэр ч утгаараа надад санал тавьсан байх. Үндсэн ажилтайгаа танилцах гээд ажлын ачаалал ихтэй байсан учраас тэр дороо саналыг нь хүлээн авах боломжгүй байлаа. Харин дараа нь 2013 оны 2-р сарын 7-ны өдөр буюу сар шинийн баярын өмнө энэ холбооныхоо тэргүүний албыг хүлээн авсан даа.
-Ажил авснаас хойш хийж хэрэгжүүлээд буй томоохон арга хэмжээнүүдээсээ багцлан дурдаач.
-Мэдээж хийсэн ажил бүхнээ ярьвал олон бий. “Эрдэнэт хүлэг” МСУХолбооны ажил гэхээр зөвхөн миний хийсэн ажил байдаггүй шүү дээ. Манай холбооныхон аливаа уралдааныг маш өндөр түвшинд зохион байгуулдаг уламжлалтай. Уралдааныг цагт нь эхлүүлэхээс эхлээд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, уралдааны замыг засч бэлтгэх гээд олон ажилд гар сэтгэл оролцжээ. Сүүлийн үед уралдаанч хүүхдийн хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлэхэд л их анхаарч байна даа.
-Ер нь уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд хүүхдээ хайрлах сэтгэл чухал. Хэдийгээр морин уралдаан Монгол түмний хамгийн их үзэх дуртай наадам мөн хэдий ч уралдаанч хүүхдийн аюулгүй байдал түүнээс ч илүү чухал шүү дээ. Хөрөнгө мөнгөний боломж бололцоондоо баригдалгүй замаа сайн бэлтгэх, хамгаалах хэрэгслийг нь бүрэн өмсүүлж дадуулах л чухал юм. Өвдгөвч, тохойвч, малгай, цээживч гээд чанарын шаардлага хангасан хамгаалах хэрэгслийг уяачид маань шахуулж шаардуулахгүй бэлдсэн байх нь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах эхний алхам юм даа.
-Бид хоёр оны зааг дээр ярилцаж байна. “Эрдэнэ хүлэг” МСУХ-ны өнгөрсөн 20 жилийн алдаа оноо, амжилт бүтээл хийгээд цаашдын зорилтоос танилцуулаач?
-Мэдээж амьдрал л юм чинь алдаа ч бий, оноо ч бий. Өнөөдөр “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны харьяанд есөн гал үйл ажиллагаа явуулж байна. Миний, чиний гэх аминч бодолгүй бид гэсэн нэгдмэл сэтгэлээр хандвал бидэнд тулгарах бэрхшээл гэж байхгүй. Орхон аймгийн уяачдын хурдан буянгууд, бүсийн чанартай уралдаануудад өндөр амжилт гаргасаар байна.Ер нь газар газрын шилмэл хурдан хүлгүүдийн цус сэлбэсэн шандаст хүлгүүдийг цуглуулж үүлдэр угсааг нь сайжруулахад маш их хүч зарцуулсан. Энэ ч үр дүнгээ өгч байгааг та бүхэн томоохон наадмуудаас хүртэж байгаа айраг түрүү, аман хүзүүнээс харж байгаа биз ээ. Манай холбоонд Монгол улсын Манлай уяач хоёр, Монгол улсын Алдарт уяач зургаа, аймгийн Алдарт уяач 70 гаруй хүн байна.
-Зөвхөн Орхон аймгийн гэлтгүй Монголын морин уралдааны хөгжилд нэмэрлэх таны санал. Өөрөөр хэлбэл өнөөгийн морин уралдаанд дутагдаж буй зүйл. Түүнийг хэрхэн шийдвэрлэвэл зохих вэ?
-Морин спортыг хөгжүүлэх, морин уралдааныг хөгжүүлэхэд үзэгчдийг уралдаан үзэх боломжоор хангах, уралдааны замыг аль ч улиралд тохиромжтой болгон засах явдал чухал. Цаашлаад гарааны төхөөрөмжийг улам боловсронгуй болгох, морь тайлбарлах, олон нийтэд уралдааныг шууд дамжуулах боломжийг илүү сайжруулах хэрэгтэй байна. Зөвхөн хэдэн уяачид морьдоо уралдуулаад зогсохгүй олон түмэнд уралдаанаа үзүүлэх, цаашлаад гадаадын жуулчдын үзэх боломжийг бүрдүүлэх зэрэг менежментийг сайжруулах л хэрэгтэй гэж боддог доо.
-Албан асуултаа түр хойш тавиад хувь хүний тань тухайд цухасхан ярилцъя. Та бол хурдны өлгий гол цөм болсон Хэнтий нутгийн хүү. Баг нас, хүүхэд ахуйн дурсамжаасаа хуваалцаач, морь мал унаж хурдлуулж байв уу?
-Би эхээсээ 7-уулаа, айлын хоёр дахь хүү. Ах бид хоёр ойрхон төрсөн. Харин миний дараагийн дүү долоон жилийн дараа төрсөн юм. Ахтайгаа хадлан тариа бэлтгэж, эмээгийнхээ гарын үзүүрт зарагдсан хүү байлаа. фото зураг угааж, тарвага зурам агнан өвчиж, арьсыг нь зарж, их л ажилтай хүү байсан байгаа юм. Харин хурдан морь бол унаж байгаагүй ээ.
-Таны өвөг дээдэс дунд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг уяачид хэр олон байв?
-... Манай аавыг нутгийнхан нь өндөр Дорж, дархан Дорж гэж авгайлдаг байсан юм. Их гарын дүйтэй уран хүн байсан. Аав минь Бэрхийн уурхайд ажилладаг байлаа. Би удам дагасан уурхайчин хүн. Миний хувьд өмнө нь монгол гэдэг утгаараа хурдан морь үзэх дуртайгаас бус уядаггүй байсан. Харин “Эрдэнэт хүлэг” МСУХолбоог тэргүүлж ажиллах болсоор энэ тогооны нэг эд эс болон буцалж явна даа. Моринд ч илүү их дуртай болж байна. Хүний хийморь лундааг тэтгэсэн ухаантай амьтан даа гэж боддог.
- Д.Даваасамбуу уяачийн нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ? Тэдгээрийн угшил амжилтын товчоог танилцуулаач.
-Бэлгэнд ирсэн хэд гурван буян бий. Гэхдээ уяж энэ тэр сүйд болоод байх нь ховор юм даа. Хээр үрээг маань Баярцогт уяач уяж уралдуулдаг. Аймгийн гурван түрүү, нэг аман хүзүү аваад байгаа. Нэг жил хээр үрээгээ уралдахад дагаж үзсэн. Маш сайхан байдаг юм билээ. Эрхгүй хамрын шамсаа шархирч байсан шүү. Ер нь гавьяаныхаа амралтыг аваад суухаараа морь уях шинжтэй шүү./инээв/
-Улиран одож буй 2015 он таны хувьд амжилт арвин сайхан жил байлаа.
-Тиймээ. Төр түмний минь буян тэтгэсэн сайхан он жил байлаа. Уул уурхайн салбарт 30 гаруй жил зүтгэсэн зүтгэлийг минь төр засаг үнэлж Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан цол тэмдгээр мялаасан нь намайг төдийгүй хамт олон, найз нөхөд, гэр бүл ахан дүүст минь маш том баяр баясгаланг өгсөн. Цаашид ч хийх зүйл их бий, ингээд санаа амарч хөлөө жийгээд суух цаг биш шүү гэсэн ташуур ч боллоо доо.
-Би андуураагүй бол Сүрэнхор агсны алдарт хээр азарганы хөшөөг барихад дэмжлэг үзүүлсэн санагдана. Ер нь морины холбогдолтой аливаа үйл хэрэгт аль болох ойроос оролцохыг хичээдэг бололтой.
- ... Би ер нь олонтойгоо л явах дуртай. Зөв явбал зөнгөөрөө бүтнэ гэж боддог. Ингэж хэлэх ч дуртай. Олондоо тус дэмтэй амьдарч, хүнийг баярлуулж явах шиг жаргал хаана байх билээ. Тийм ч болохоор найз нөхөд олонтой, намайг гэж хүндэлж хайрлах хүмүүс үргэлж дэргэд минь байдаг байлгүй. Төрж өссөн нутаг орон минь, өвгөд дээдэс минь намайг харж ивээж байдаг учраас ч тэр санасан сэдсэн бүхэн минь бүтэмжтэй байдаг гэж би боддог.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд мэдэрсэн хамгийн том баяр бахархал хэзээ байсан бэ? Тэр бахтай сайхан дурсамжаар бичил яриагаа өндөрлөе.
- Би их нутаг амьтай хүн. Тийм ч болохоор нутагтаа үзсэн наадам бүхэн минь надад илүү дотно сайхан санагддаг юм. Цаг зав гарахаараа би ач хөвгүүдтэйгээ байх их дуртай. Тэднийгээ морины уяан дээр дагуулж очоод хамтдаа өнгөрүүлэх цаг надад хамгийн их үнэ цэнэтэй санагддаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Маш их баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна