Аймгийн Алдарт уяач Ж.Раяа: Нэг жилийн наадамд миний цагаан азарганы төл зургаан азарга мордож байсан

2016 оны 1-р сарын 14 -нд

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяа, аймгийн Алдарт уяач Ж.Раяа гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Арьяагийн цагаан азарганы угшил манай сумаар их тарсан гэж танай дэд тэргүүн ярьсан. Тэр цагаан азарганы талаар яриагаа эхэлье. Хаанахын ямар гаралтай адуу вэ?
-Миний цагаан азарга Галшарын угшилтай. Эх нь Бэрхийн уурхайн малын эмч Бадрахын Лувсанжамц гэдэг хүний хул гүү, эцэг нь Янтай гээд хүргэнийх нь Галшараас авчирсан шарга азарганы төл юм гэнэ лээ.
-Галшараас хэн гэдэг хүнээс авсан юм бол?
-Галшараас ямар хүнээс авсныг би сайн мэддэггүй юм. Даага, шүдлэндээ уягдаж байгаагүй хязаалан үрээ аваад л манай суманд хэд хэд орсон. Аман хүзүүдэж, гуравлаж байсан. Арай түрүүлж байгаагүй. Манай суманд түүний төл нэлээн олон азарга мордож байсан. Алагаагийн цагаан, Арьяагийн саарал, Найдангийн улаан, Мягмарын улаан, Бүүвэйгийн улаан, Болдын хул гээд нэг жилийн наадамд мордсон зургаан азарга байдаг юм.
-Дээхнэ үед Галшарын адуу үнэтэй л гэж яригддаг байсан. Цагаан азаргаа та хэдээр авч байсан бэ?
-Тэр үед гайгүй ээ, 2-3 адуугаар л худалдаж авч байсан.
-Төл сайтай азарга байж, та ч бас харамгүй өгсөн юм шиг байна?
-Тийм. Миний цагаан азарганы үр удам сумын наад талын бригадаар их тарсан л даа. Гүрцэдэн гэж Жигээ адууны угшилтай өвгөнд би охин цагаан даага өгөөд, түүнээс хурдан ягаан азарга гарч тэр нь манай суманд дөрөв түрүүлээд, Хөлөнбуйр, Батноровт түрүүлж байсан.
-Цагаан азарга өөрөө олон жил уралдаагүй юмаа даа?
-Цагаан азаргыг би 10-аад жил уяад, өвгөрөөд өнгөрсөн дөө. Одоо цагаан азарганы удам угшлаараа азарга тавьсан байгаа. Гүүний тухайд Баян-Овоо, урагшаа Мөнххаан, Түмэнцогт, Уулбаяны гүүнүүд бий.
-Таны төрсөн газар Сүхбаатар аймгийн Баянтэрэм, одоогийн Мөнххаан сум гэсэн. Мөнххаан сум бол 1940-өөд оны үед хурдан хурц адуугаараа гайхагдаж, улсын наадамд дөрвөн хязаалан дараагаараа орж байсан түүхтэй.
-Мөнххаан, Баянтэрэм, Хэнтий бол бүгд л нэг нутаг хошуу. Манай өвөг дээдэс Баянтэрэм суманд Ханхарын Совд гэдэг хүн байсан. Гэхдээ морь мал уяж байгаагүй. Би л арван хэдтэйгээсээ морь уясан. Сүхбаатарын 20 жилд Баянтэрэмийн угшилтай хээр шүдлэн адуу түрүүлгэж байсан. Тэр хээр адуу сумандаа нэлээн хэд орж л байсан.
-Хэзээнээс Баян-Овоо суманд ирж суурьшсан юм бэ?
-1972 онд ирсэн. 1973 онд нэгдлийн адуу хариулаад 20 хэдэн жил болов уу даа. 1992 оны хувьчлал хүртэл адуу харсан.
-Нэгдлийн адуу хариулж байгаа хүн тэндээс аль хурдан хурц гэснийг нь барьж авч уяна биз дээ. Нэгдлийн адуунаас хэр олон хурд төрүүлэв?
-Зөндөө уяж байсан. Хоёр, хоёроор нь 12 адуу, заримдаа 17-18 адуу уяж л байсан. Айраг, түрүү ч олон авсан. Хамгийн олон айраг авсан Мөнххаан угшилтай миний хээр алаг морь Батноров, Баян-Овоо сумандаа байхгүй сайхан морь байсан. Том ч бие хаатай морь. Эх тал нь Мөнххааны Баадуу адууны угшилтай, эцэг тал нь аварга Дондовын шар хээр гэж хурдан азарга байсан юм. Хээр алаг морь 6-7 медальтай болоод улсад зарагдсан. Улсад очоод уг нь гайгүй давхиж байгаад алдагдчихсан байсан. Эзэн нь эрж манайхны үүгээр яваад ололгүй буцсаныг бодоход хулгайн замаар орсон шиг байгаа юм. Уул нь Батноров, Баян-Овоод гайхагдахаар том морь байсан.
-Хээр алаг морь нэгдлийн адуу биш, таны адуу байжээ?
-Миний өөрийн адуу байсан. Нэгдэлд олон хурдан адуу байсаан. Би бага адуунууд уяад сумын наадамд ганц нэг айраг түрүү авч байсан. Сум, аймгийн чанартай наадмын 4-5 түрүү, 30-аад айраг авсан амжилтаар 2006 онд Аймгийн Алдарт уяач болсон доо.
-Амжилтаа дэлгэрүүлж яриач?
-Миний цагаан азарга сумынхаа наадамд 3-4 айрагдчихсан адуу даа. Нэгдлийн 30 жилийн ойгоор гуравлаж, сумынхаа наадамд нэг аман хүзүүдэж байсан. Түүний төл цагаан азарга даагандаа дөрөвт орж, шүдлэндээ аман хүзүүдээд, хязааландаа гуравлаад, соёолондоо дөрөвлөсөн. Хээр соёолон сумынхаа наадамд аман хүзүүдэж, саарал шүдлэн бас аман хүзүүдсэн. Бор халзан соёолон азарга сумынхаа наадамд тавлаж байсан. Нэг жил гурван соёолон морь уралдаад аман хүзүү, дөрөв, таваар орж байсан юм байна. Миний өөрийн унаган хонгор морь бага дөрвөн насандаа айрагдаж, бүдүүн морь болоод сумынхаа наадамд хэд хэд орсон.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-Би ойр залгаа Батноров, Баян-Овоо, Түмэнцогтын сангийн аж ахуйд очиж уралддаг байсан. Адуу мал хараад олон газар явж уралдаж чаддаггүй байлаа. Манай сум цаашаа Түмэнцогтын сангийн аж ахуй, зүүн тийшээ Хөлөнбуйртай залгаа.
-Дорнод, Сүхбаатартай хил залгадаг юм байна?
-Авдаг, авдаг. Одоо ч ер нь морь уяхаа больчихоод байна. Адуу мал хардаг хүүхэд гуйж ганц хоёр юм хөлөргөдөг юм. Би ганц охинтой. Охин маань морь малаас хөндийрөөд сумандаа бичиг үсгийн ажил хийдэг. Манайх бол мал цөөтэй. Хоёр азарга адуу, 20-30-аад үхэртэй. Хүн ирээд үрээ, даага авъя л гэдэг юм. Архангайд байдаг эгчийн хүргэн хүү ирж адуу авдаг. Хар шүдлэн үрээ аваачаад Архангайн Өндөр-Улаан суманд гурав түрүүлгэсэн гэсэн. Ноднин ухаа даага аваачсан. Өнөө жил шүдлэн болоод Архангайн Чулуутад дөрөвт хурдалж байна гэсэн.
-Танай адуунууд хэдээр зарагдаж байна?
-Хоёр саяар л авдаг юм.
-Сүүлийн үед юм чөлөөтэй болсноос хойш энд тэндхийн наадамд очиж үзэж байна уу?
-Би хол явж чаддаггүй юм. Өнөө жил Бэрхийн наадамд очиж наадсан даа. Хязаалангийн уралдаанд 80 адуу мордсоноос хоёр тасраад будилаантаад үрээг маань хасчихсан. Соёолон маань 11-д орсон.
-Баян-Овоо сумын эрдэмтэй мэргэн ямар уяач буурлууд байв?
-Онин Намсрай гэж хурдан барга азаргатай, их сайн морь уядаг хүн байсан юм. Бид хоёр нэг айлын хүргэн. Нэг удаа Намсрай ах хөлөө бэртээчихээд, манай суманд хэд түрүүлгэчихсэн азаргаа Тогоон гэж дүүгээрээ уяулсан юм. Наадмын урьд өдрийн орой нь тарлачихаад орог азаргыг нь гэрийн үүдээр авчирч хаалга онгойлгож уяа нь таарч уу, та хар даа гээд үзүүлж. Тэгсэн “Гоё уяжээ, миний дүү. Гэхдээ ганцхан хөлс дутуу байна даа” гэсэн гэнэ. Тэр дүүтэй нь би шөнө морины гэдэс хийж унтаад, дүү нь гурван цагт хөлс аваад адуунд нь тавьчихаад, маргааш өглөө ирээд харуултал “за чи амжуулчихсан байна, өнөөдөр миний азарга айлтгүй болсоон” гэж. Үнэхээр ч орог буурал азарга нь тэгэхэд хол түрүүлж байсан юм даа.
-Өөр Баян-Овоо сумын нэрийг гаргасан ямар сайн уяач байв?
-Гүрцэдэн гэдэг өвгөн байж байгаад 80 гараад нас барлаа. Тэр өвгөн Жийгээ Дамбадаржаа гэж Баянхутагийн хүний хүргэн болоод хурдан цагаан адуутай Баян-Овоо суманд ирж, суманд олон жил түрүүлгэж байсан юм. Миний цагаан азарганы төл цагаан гүү аваад түүнээс цагаан орог ягаан азарга гараад, тэр нь манай суманд 4-5 жил түрүүлж байсан. Бас Магчүлтэм гэж их сайн морь уядаг, таньдаг өвгөн байлаа. Саарал алаг шинэ тутам соёолон морь сумынхаа наадамд түрүүлгэчихээд “Үүнээс хойш миний унаа энэ. Одоо уяад энэ морь явахгүй ээ” гээд түүнээс хойш уралдаж байгаагүй. Морийг тийм сайн таньдаг хүн байсан юм.
-Одооны залуучууд морь таних нь хэр юм бэ. Тэр үеийн хөгшчүүдтэй харьцуулахуйц байж чадаж байна уу?
-Байхгүй ээ. Сонирхолтой л болохоос залуучууд мориноосоо ч хөндийдүү байх юм даа. Мотоцикль, машин унаад морио эдэлгээ суулгахгүй, эдэлж чадахгүй байна.
-Та нэгдлийн адуу олон жил малласан хүн. Адуу мал эдлэх, эмнэг сургах гээд ажил ундардаг байсан байлгүй?
-Би хөөврийн аварга, төлийн аварга болж л байсан. Бас 1973 онд 45 эмнэг морь сургаад Хэнтий аймгийн эмнэг сургалтын аварга болж байсан. Сүүлийн үед Адуучин тэмцээн болж байгаа нь их л сайхан санагдаж байна. Миний үед ч бас сайхан л уургалдаг, сайн сайн улс олон байлаа. Одоо ч дээр үеийн морьтой адилхан морь ч ховордож. Морь унаад явдаг хүн ч ховордож. Би Баян-Овоогоос гараад наашаа давхиад Батноровт ирж унтчихаад өглөө цаашаа адуугаа татдаг л байсан.
-Ер нь олон жил морь унаснаар саар болсон зүйл байхгүй биз дээ?
-Морь унахгүй л бол хамаг бие хөшөөд ядраад байх шиг байдаг юм. Морь унаад л байвал бие хөнгөн байдаг. Би орой болгон морио тавина, өглөө болгон морио өөрөө бариад эмээллээд мордоно. Номхон морио адуун дээр очоод юүлчихээд ирнэ. Одоо болтол морьтойгоо харьцаж явдаг хүн дээ.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна