Сайн хүлэг эзнээ гурав сорьдог
А.Тэлмэн 2016 оны 1-р сарын 18 -нд
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батмөнхийн дээдчүүл дунд уургач Эрэндоо, Хангал Аюуш, Аюушийн Батмөнх, Батчулуун нарын хурд ирлэсэн уяачид байлаа. Мөн олондоо Дойдоо хэмээн нэрлэгдсэн өсгөсөн аав Цэвэлийн Чойсүрэнг нь сумын залуусыг ажил амьдралын замд хөтөлсөн буянтай нэгэн гэж нутгийн олон ярьдаг юм билээ. Орчин цагийн хэллэгээр бизнес сэтгэлгээтэй Дойдоо адуу малын наймаа хийчихнэ. Бас залуусыг зохион байгуулж байгаад нэгдэл нийгмийн тэр цагт хашаа хороогоо барьж, өвс хадлангаа бэлтгэчихнэ гээд чамбай нэгэн байжээ.
Батмөнх Алдарт олны нэрлэдгээр Бүүвэй буюу Өөдлөхийн Пүрэв гэж нутаг орондоо нэртэй уяачийн сойсон хүлгэдийг таван жил унаж, аймаг, сумын наадмаас айраг түрүүг түүж явсан аатай унаач. Тэртээ 1969 оны Өмнөговь аймгийн наадамд Дойдоогийнх нь хүрэн азарга аман хүзүүдэж, түүний унасан Бүүвэйн Ганжин ухаа соёолон түрүүлэн, хар хязаалан нь айргийн дөрвөөр орж наадамчин олон төдийгүй, унаач хүүг дээлэнд нь багтахгүй шахам хөөргөж байлаа. Түүнийг хязаалан унаад уралдаж байхад, хонгор үрээ эргэн дээгүүр харайж хүүхэд нь унаж орхижээ. Нэг голын улс биесээ юу эс андахав. Ангийн багшийнх хүү Мөнхбат унаж явсан байж. Ингээд Батмөнх хүү үрээгээ ороолгож туусаар барианд орохдоо орхисон нь тавд оржээ. Түүний хариуд Гангаа Чулуун гуайгаар 10 төгрөгтэй урмын үгс сонсчихоод баяр хөөр дүүрэн явсан нь саяхан мэт санагдах энүүхэнд. Тэр жилийнхээ намар нь Баян-Овоогийн наадамд Баваа Содномын домогт хурдан хулгар хонгор азарганы төл хул хязаалан, хул даагыг нь унаж түрүүлгэж явсан гээд хүүхэд насны сайхан дурдатгал хөвөрнө. Ийнхүү салхи татуулан, цамцаа дэрвүүлж явсан жаалхүү хожмоо уяа эвлүүлж, уяан зэлэн дээр нь Шанхайн унаган адуунууд тогтож ядан сортолзоно. Алдартын адуунд ааваас нь ирсэн Бага хүрэн, Дундговь аймгийн Луус сумын Д.Баатарсүрэн найзынх нь өгсөн бор гээд азаргануудаас гадна Дундговь аймгийн Хулд сумын Содномбаатараас авсан хүрэн гүү ч багтана. Харин сүүлийн үед олны жишгийг дагаж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баттөрөөс хээр даага, Халзан сумаас нэлээдгүй үрээ, байдас авч адууныхаа цусыг сэлбээд буйгаа сонирхуулсан билээ.
АМЖИЛТЫН ЦУВАА:
-1993 онд аав нь хар хязаалан үрээгээ сумын наадамд уралдуулж байгаад далыг гэмтээчихээд хүүдээ орхисныг тордож арчлаад азарга тавьж, гарсан төлүүд нь бүгд л хурдалжээ. Мөн аавынх нь аймгийн наадмын хэд хэдэн айрагтай бага Босоо хүрэн азарга түүнд ирж, аймгийн наадамд гурав айрагдаж, Булган сумын 50 жилээр гуравлан, Цогтцэций сумын 80 жилд айргийн дөрвөөр хурдалж, сумын наадамд хоёронтоо айрагдсан нь амжилтын цуваанд тодхон дурайна.
-Хурд даллах хүрэн азарганы төл хүрэн даага Хүрмэн сумын наадамд дөрөвлөж, шүдлэндээ Цогтцэций сумын 80 жилээр тасархай түрүүлэн, хязаалан, соёлондоо аймгийнхаа наадамд гурван жил дараалан түрүү магнай болжээ. Даанч соёолондоо хөл нь бэртээд уяхаа больсон аж.
-Бага дүү Ганбатдаа өгсөн хул унага хожмоо олон жил сайн давхиж, Ганбатын хул азарга хэмээн алдраа дуурсгах нь тэр. Эцэг тал нь Босоо хүрэнгийн, эх тал нь жар, далаад оны үед ид хурдалж байсан Баваа Содномын домогт хулгар хонгорын угшилтай гэдэг.
-2000 онд Дундговь аймгийн Луус сумын Баатарсүрэн найз нь шүдлэн бор үрээ бэлэглэсэн нь Батмөнхийн бор хэмээх хурдан азарга болжээ. 1999 онд зуднаас болоод найз нь Баян-Овоо сумын Бунхантад өвөлжөөд, зун нь Гучингийн голоос нутаг буцахдаа “Найз нь чамд адуу өгнөө. Хоёр бор үрээ бий. Чи дуртайгаа ав” гэсэн урилга илгээж, адуун дундаас нь бор үрээг сонгоход хүүхэд ч тэр дор нь эмээллэж өгсөн. тухайн үед бор үрээ цагийн хатуугаас болоод турж эцээд, нүд нь өвдчихсан ядруухан амьтан байсан гэдэг.
-2002 онд бор үрээ соёлондоо Өмнөговь аймгийн наадамд гуравлаж, намар нь Манлай суманд болсон Нанзадбаатарын 110 жил, Занданбал агсны 120 жилийн ойгоор тавлажээ.
-Энэ онд аймгийнхаа наадмаас анхны түрүүгээ хүрэн даагаараа хүртэх нь тэр. Уг дааганы эхийг Дундговь аймгийн Хулд сумын, аймгийн Алдарт уяач Содномбаатар найзаасаа авч байжээ. Хүрэн даага Манлай суманд болсон Нанзадбаатарын 110 жил, Зандалбал агсны 120 жилийн ойгоор аман хүзүүдэж. Харин дүү Ганбатынх хул даага Булганы 60 жилийн ойд түрүүлчихээд дахин энэ түүхэн ойгоор түрүүлжээ.
-2003 онд хул даага шүдлэндээ Өмнөговь аймгийн наадамд түрүүлээд, хүрэн нь гуравлажээ. Үргэлжлүүлээд Мандал-Овоо сумын 80 жилээр хүрэн нь түрүүлж, хул нь аман хүзүүдсэн бол хэд хоногийн дараа болсон Хүрмэн сумын 80 жилээр хул нь түрүүлж, хүрэн нь аман хүзүүдсэн байдаг юм.
-2004 оны хавар Баатарсүрэн найзын өгсөн бор азарга Булган сумын Нүцгэний наадамд айргийн таваар орж, залгаад Цогтцэцийн 80 жилээр түрүүлжээ.
-2005 онд дахин Өмнөговь аймгийнхаа наадамд мордож, аман хүзүүдэв.
-2006 онд Баян-Овоо сумын Дэндэв агсны нэрэмжит өвлийн уралдаанд түрүүлж, хоёр хоногийн дараа “Таван толгой транс” ХХК-наас зохион байгуулсан анхны өвлийн уралдаанд дахин тод магнай торгон жолоогоо өргүүлэв. Харин зун нь аймгийнхаа наадамд түрүүлснээр тэр жилийн уралдаан “отголжээ”. Тэр жил Батмөнх Өмнөговь аймгийнхаа наадамд азарга, соёолон, даага түрүүлгэж, нэг наадмаас гурван түрүү, нэг айраг авсан байдаг. Энэ тухайгаа “олон тохиолдоод байдаггүй амжилт гэж бахархаж явдаг “ хэмээн ярьсан удаатай.
-Найзын сэтгэл шингэсэн бэлэг болох бор азарганы төлүүдээс 2010 оны Өмнөговь аймгийн “Шигшмэл хурд” уралдаанд бор даага түрүүлсэн бол бор халзан морь, хар шүдлэн, хээр даага ч түүний нэрийг гаргаж, айраг түрүүнд хурдалсан нь бий.
Одоо Батмөнх Алдартыг залгамжлан дүү Ганбат, Энхбаяр, хүү Тогтох, хүргэн Мөнхтөр нар одтой наадацгааж явна. 2002, 2003, 2006 оны аймгийн шилдэг уяачийн талаар товчхон сийрүүлэхэд ийм байх ажээ.
Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэх болтугай.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна