Сумын Алдарт уяач Н.Дашжамц: Манайхан өвөг дээдсийнхээ Гүр угшлын адуугаар нааддаг


Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Дашжамцтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа нийт уяачдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.
-Могой жил гарсаар сайхан наадаж байна уу?
-Би өвлийн уралдаануудад оролцдоггүй юм. Урь орохоор л уралдана даа.
-Өнгөрсөн жилийнхээ хэрхэн наадав даа?
-Луу жил одтой сайхан наадсан шүү. Өндөршил сумынхаа наадамд хээр азаргаа түрүүлгэж, хүрэн халзан соёолонгоо гуравлуулан, хонгор халзангаа таваар давхиулсан. Бас “Ардчилал 2012” уралдаанд хүрэн соёолонгоо айрагдууллаа. Газар газрын хурдан үрээ мордож, миний унаган адуу айрагдаад ирэхэд үнэхээр их баярласан. Миний хүрэн халзан соёолон чинь ойр зуурын наадмаас 11 удаа айраг, түрүүг надаа авчирсан буянтай амьтан. Харин хонгор халзан нь сум орондоо 4 айрагдсан бол хээр азаргаа гурав уралдуулж, нэг аман хүзүү, нэг айрагдуулж байлаа.
-Та унаган адуугаараа наадаж байна уу?
-Тийм ээ. Манайхан Гүр угшлын адуугаараа нааддаг улс. Дээд өвөг дээдсээс маань уламжлан ирсэн хурдан буянгууд байгаа юм.
-Тэгвэл таны өвөг дээдэс уяачид байсан байх нь ээ?
-Би чинь удам дагасан уяач хүн. Манайхан хурдан тууртынхаа хийморьт сүслэн өөдрөг сайхан амьдарч яваа улс даа. Миний аав Ёндон Өндөршилийн уугуул, аймгийн Алдарт уяач хүн. Манай аавын ээжийн ах Шарын Гүр гэж байлаа. Нутаг орныхон бол Шилийн Гүр л гэдэг юм. Бага залуудаа Боржигон хошууны Борной Жамьянгийн адууг маллаж байхдаа үрээ байдас цуглуулан адуутай болсон нь өнөө бидний үед өвлөгдөн ирээд байгаа юм. Аав маань багадаа Гүр ахынхаа даагыг унаж уралддаг байсан юм билээ. Тэгээд аавд хүрэн даага бэлэглэснийг хожмоо азарга тавьж, үр төл нь их хурдан байгаа.
-Та Гүр гуайн талаар сайн мэдэх үү?
- Намайг багад бурхан болсон болохоор мэдэхгүй. Нутгийнхны яриагаар эмнэг хангал сургахдаа гаргуун, овоо тахилга, отог хошууны наадамдаа зодоглочихдог байсныг мэднэ. 1932 онд Даланжаргалан сумын нутагт Боржигоны наадам болж 128 бөх барилдахад шөвгийн дөрөвт үлдэж байсан аж. Тэр цагаас бөхийнхөн начин Гүр ч гэх болсон гэсэн. Түүний нутаг орныхоо нэрийг гарган хурдалж байсан хурдан хүлгүүдийг морины хорхойтнууд анддаггүй юм билээ. Өдгөө Шилийн Гүрийн хурдан морь таних, уяж хурдлуулах эрдмийг миний аав Ш.Ёндон, түүний ах аймгийн Алдарт уяач Т.Гунгаа, дүү аймгийн Алдарт уяач Су.Төмөрбаатар, Су.Баярсайхан нар нь өвлөн үргэлжлүүлж явна даа.
-Таны уяаны багш аав, ах нар чинь байх нь ээ?
-Тийм шүү. Удам дагасан лут уяачдын дэргэд өссөн болохоор энэ тал дээр санаа зовох зүйлгүй байдаг юм.
-Хэзээнээс эхлэн бие даан морь уяж байгаа вэ?
-1999 онд айл болж өрх тусгаарлан, жилийн дараагаас нь бие даан уях болсон. Түүнээс өмнө морь уядаг байсан л даа. Гэхдээ аавынхаа нэр дээр цоллуулдаг байлаа.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
-2001 онд Өндөршилийнхээ наадамд тун ч одтой наадсан. Өнөө аавын бэлэгний хүрэн азарганы төлүүдийн нэг зээрд даагаа гуравлуулсан. Дараа нь давхар уяагаар Гурвансайханд мордуулаад түрүүлгэн сайхан наадаж билээ. Залуу хүний хувьд үнэхээр урам зориг нэмсэн дээ. Зээрд морь маань 2007 онд Өмнөговь аймгийн 76 жилээр аман хүзүүдэж, 2009 онд Дундговьд дөрөвлөсөн. Нийтдээ ойролцоох сум орон нутгийнхаа наадмуудаас 19 айраг түрүү авчихаад байгаа хурдан буян. Түрүү жилийн “Ардчилал 2012”-т айрагдсан хүрэн халзан соёолонгийн төрсөн ах нь байгаа юм. Сүүлийн жилүүдэд би ах дүү 4 хурдан адуугаараа сайхан наадаж байна. Зээрд морь, хүрэн халзан соёолонгийн ах хүрэн адуу Дундговь аймгийн Цагдаагийн 60 жилээр аман хүзүүнд хурдалж байлаа. 2007 онд гурав дахь нь Өмнөговийн ойд айргийн тавд орж байв. Ер нь манайханд хүрэн зүсмийн адуу их ээлтэй санагддаг болохоор наадах ч дуртай.
-Арай том довонд хүч үзэх тухай бодож байв уу?
-Тэгэлгүй яахав, улсынхаа наадамд очно доо. Гэхдээ хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг арай болоогүй байна. Сэтгэлийн хөөрлөөр хөдөлж болохгүй шүү дээ.
-Адууныхаа цусыг хэр сэлбэж байна вэ?
- Хийж байна. Дорнод, Хэнтий, Дундговийн Дэлгэрэх, Төв аймгийн Баянцагаанаас нэлээд адуу авчраад байна.
-Мэдээж танайхнаас Гүр угшлын адуу сонирхох хүмүүс олон байна биз?
-Тэгэлгүй яахав. Өмнөговийн 80 жилд түрүүлсэн Нэхийтийн хонгор азарга манай Гүрийн адуу байгаа юм. Бас Дундговийн Адаацагийн Бүрдсүрэнгийн хонгор манай хүргэн ах Мөнхсайханы адуу байгаа. Нэлээд гүү гадагшаа гарсан. Сураг сонсож байхнээ Өмнөговийн Цогтцэцийд очсон гүүнүүд их сайн байгаа дуулдана лээ.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №40, 2013 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна