Сумын Алдарт уяач Д.Даваадорж: Найздаа өгсөн үрээ бага дөрвөн насаа онц төгссөн
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Даваадоржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон юм бэ?
-1993 оноос эхлэн найз нөхөдтэйгээ нийлээд морь уяж эхэлсэн. Тэр жилдээ ч айрагдуулж чадаагүй ээ. Харин дараа жил нь сумынхаа наадамд нэг үрээ аман хүзүүнд давхиулсан. Тэр үрээ манай унаган адуу. Эрхэл талын адуу байгаа юм. Манай Алаг-Эрдэнийн цөм хурд Эрхэл орчим байдаг.
-Ах дүү хоёрын Хэнтийгээс авчирсан Галшар угшлын адуунуудын үр төлүүд Алаг-Эрдэнээр тарсан гэж сонссон юм байна?
-Харин тэр чинь Эрхэл талын адуу байгаа юм. Одоо ч гэсэн ах дүү хоёрын авчирсан адуунууд хурдалсаар байгаа. Гэхдээ манай нутгийн адуу хурдан гээд л цусыг холдуулахгүй дотроо эргэлдүүлээд байвал чанар нь муудна шүү дээ. Тиймээс залуучууд маань сүүлийн үед Сүхбаатараас нэлээд хэдэн адуу авчирлаа. Би ч гэсэн 2006 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогтын гаралтай нэг азарга авсан. Талбулгийн уурхайд байдаг Гомбосүрэн гэдэг хүнээс ах маань авч надад бэлэглэсэн юм. Тэр үрээ ирээд соёолондоо манай сумын 80 жилийн ойд түрүүлж, түүнээс хойш аймгийн бүсийн уралдаануудад хэд хэд айрагдсан. Өнгөрсөн жил би Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаар явж хэдэн адуу авчирсан. Өөрийн унаган адуунуудтайгаа хольж сүлэхээр үр төлүүд нь хурдлах байх гэж бодож байгаа.
-Морь уяснаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Сумын наадмын түрүү, айргийг нарийн тоолж байгаагүй. Өөрийн адуунаас гадна найз нөхдийнхөө ганц нэг морийг уяж байсан. Сумын Алдарт уяач цолны болзлыг гурван удаа биелүүлжээ гэж ярьж байсан санагдана. Би 2007 онд сумын Алдарт уяач цолоо авсан.
-Хамгийн одтой наадсан нь хэзээ вэ?
-2009 онд байхаа, сумын наадмаас таван айраг авсан. “Хотгойдын хурд-2” уралдаан болдог жил Арбулаг суманд очиж бэсрэг наадамд азарга, хязаалан, шүдлэн насны морьдыг угсраагаар нь оруулж, соёолон аман хүзүүлж, даага түрүүлгэн нийт найман айраг түрүү авч байсан.
-Түмэнцогтоос авчирсан үрээгээр азарга тавьсан гэсэн. Үр төлүүд нь хэр давхиж байна вэ?
-Нэг даага найздаа бэлэглэсэн чинь бага дөрвөн насаа онц төгсчихлөө.
-Онц төгсчихлөө...
-/инээгээд/ Манайхан бага дөрвөн насандаа түрүүлэхээр ингэж хэлдэг юм. Найздаа өгсөн үрээ маань даага, шүдлэн, хязаалан, соёолондоо сумынхаа наадамд түрүүлсэн. Энэ жил хавчигт нь өнжөөж байгаа. Бас төлүүд нь давхихаар юм байна гэж байсан. Ер нь манай тэр зүүн талаас авчирсан азарганы үр төлүүд манай энүүгээр нэлээд тарж байгаа. Хүмүүс авъя гэхээр нь би харамлахгүй зарчихдаг юм.
-Танай нутагт хурдан морь ямархуу ханштай байдаг юм бэ?
-Цус сэлбэгдсэн, ганц нэг айрагдчихсан адуу бол 2 саяас дээш л яригдана шүү дээ. Зүүн талаас ирж байгаа даага сарвай гэхэд л 2, 3 сая төгрөгөөр зарагддаг. Манай энэ азарга надад ирэхээсээ өмнө 2006 оны 3 сард Батлан хамгаалах яамны 85 жилийн ойн уралдаанд дөрөвт давхиж байсан юм билээ. Хотын байнгын бэлтгэл сургуулилттай адуунуудтай уралдаад айрагдана гэдэг том амжилт. Магадгүй миний өөрийн авьяас дутаад сайн давхиулж чадахгүй байж мэдэх ч нутагтаа хурдны үр тарьж байгаадаа сэтгэл хангалуун байгаа.
-Нутгийн адууг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй таны цаашдын ажил үйлст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна