Сумын Алдарт уяач М.Гантөмөр: Морь уях эр хүн болсны бас нэг бахархал
А.Тэлмэн 2016 оны 2-р сарын 18 -нд
Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, сумын Алдарт уяач М.Гантөмөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Оройхон гараад ширүүхэн дарж байгаа хийморилог залуу уяачдын нэг хэмээн өөрийг тань тодорхойлсон. Хурдан морьтой холбогдсон түүхээс л яриагаа эхэлье дээ?
-Би 2007 оноос эхлэн айл саахалт явсан Төмөрбаатар ахтайгаа нийлэн хурдан морь уясан. Тэр намар Эрдэнэцогт хайрханы тахилга наадам болж, манай сумын залуучууд морь мал уяцгаагаад би хүрэн хязаалан үрээгээ аваад Төмөрбаатар ахтайгаа цуг явсан. Тэр наадамд хязаалан маань түрүүлж, маш их урам хайрласан. Тэгээд л ер нь моринд эргэлт буцалтгүй орсон доо. Тэр намраа хүрэн үрээ маань Хамрын хийдийн наадамд аман хүзүүдээд, Хөвсгөл сумын Жагдалын нэрэмжит сургуулийн ойд гуравт ороод, улсын начин Цацавширын мялаалга наадамд аман хүзүүнд ирээд, үзүүр дээрээ суугаад зургаалсан. Хүрэн үрээний эцэг нь манай Иххэт адуу. Пүрэв-Өвгөн гуайн их хүрний төл Модон гээд хүрэн азарга байсан юм. Харин эх тал нь манай сумын харьяат Эгүүнээ гээд аймгийн Алдарт уяачийн Махир зээрд гэдэг азарганы төл хар гүү байдаг юм. Шүдлэндээ сумын 80 жилд анх уягдаж байсан.
-Өөрөө хэдтэй адуу авч байсан юм бэ?
-Манайд ирээд гарсан адуу л даа. Тэгэхээр манай унаган адуу гэж ярих байх даа. 2006 оны намар манай энд газар муутай байгаад Галшарын хойд руу гарч нутагласан юм. Тэгэхэд манай сумын 80 жилийн ой болж хүрэн шүдлэнгээ уясан ч их тарган байгаад няцраад уралдаж чадаагүй.
-2007 оноос хурдалж эхэлсэн үү?
-Тэгсэн хязааландаа нэг түрүүлж, гурав айрагдчихаад 2008 онд соёолондоо хаврын сорилго бооцоот наадамд гурваар давхисан. Дараа нь Иххэт суманд болсон мотоциклийн байтай уралдаанд түрүүлсэн. Мөн 2008 оны гуравдугаар сарын 15-нд болсон Адилбиш гуайн нэрэмжит наадамд түрүүлсэн. Хаврын уралдаанууд ингээд дууссан.
-Хавар ямартаа ч хоёр түрүүлчихэж. Зун нь яаж давхисан бэ?
-Зун нь Өвөрхангайгаас ирсэн хүн авъя гээд байхаар нь зургаадугаар сард Гантөмөр гэдэг амьдаадаа зарсан. Тэгсэн цаашаа дамжигдчихсан юм шиг байна лээ. Налайхад болсон бооцоот уралдаанд айрагдаж байна гэсэн. Тэрнээс хойш дамжигдаад айхтар дуулдахаа байсан.
-Гантөмөрийн нэрийг гаргасан өөр ямар хурдан буян байна?
-Манай сумын Шатар гээд хурдан моринд орж байгаа ах байдаг юм. Тэр ах надад нэг зээрд даага бэлэглээд. Нөгөөхийг нь 2010 оноос /шүдлэнгээс нь / уяж эхэлсэн. Тэр маань надад бас их олон айраг түрүү авч өгсөөн. 2010 онд шүдлэн үрээ Нарангэрэл гуайн нэрэмжит наадамд түрүүлээд, дараа нь долдугаар сарын 11-нд сумынхаа наадамд мөн түрүүлсэн. Түүний дараа жил 2011 онд Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой зүүн бүсийн наадамд аравт давхисан. Ханиалгаагүй байсан бол илүү ч амжилт үзүүлэх байсан байх. 2012 онд соёолондоо эндээ хаврын сорилго уралдаанд түрүүлээд, Дэлгэрэхэд болдог “Тайжийн хурд”-д очиж бас түрүүлсэн. Зун нь долдугаар сарын зургаанд сумын наадамд түрүүлээд, дараа нь аймгийн наадамд очиж гурваар давхисан.
-Соёолондоо хурдан байжээ?
-Тэгсээн. Наймдугаар сарын 4-нд Я.Батсуурь гуай Тойгт ургийн наадам хийж, тэнд очиж гуравласан. 2013 онд хавчиг азарга Хутагтын хурд хаврын бүсийн наадамд дөрөвлөөд, манай энд болсон Дорноговийн хойд бүсийн уралдаанд дөрвөөр давхисан. Одоогоор зээрд азарга маань ийм амжилт үзүүлээд байна.
-Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн уясан болгон тань хурдалж байсан юм биш үү?
-/инээгээд/ Тэгсээн. Манай сумын Алдарт уяач Бямбацогт гэж хүн байсан. Тэдний хүрэн азарганы төл хээр азарга надад байдаг юм. Хээр азарганы маань төл халтар шүдлэн бас их хурдалж байгаа. Даагандаа миний сумын сайн малчин болсны мялаалга наадамд гуравлаад, дараа нь Галшарын овооны наадамд түрүүлсэн. Цаашид олон баярлуулах байхаа хэмээн найдаж байгаа.
-Цөөн адуугаар амжилттай наадаж яваа юм байна. Хэдэн онд сумын Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-2013 онд.
-Морь уяхын хамгийн сайхан нь юундаа байдаг юм бэ?
-Эр хүн болсны бас нэг бахархал юмуу даа. Морь уяна гэдэг уяачаас асар их хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл шаарддаг юм билээ. Энэ дашрамд хурдан адуу бэлэглэсэн Шатар ахдаа их баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-Таны үг хаягласан эзэндээ хүрэх бизээ. Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна