Хүрмэн сумын уяачдын холбооны тэргүүн Ц.Зоригт: Баруун бүсийн уралдаан манай уяачдыг их зүйлд сургадаг

2016 оны 2-р сарын 18 -нд

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяачдын холбооны тэргүүн Ц.Зоригттой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
- Хүрмэн сумын холбоо саяхан байгуулагдсан юм байна. Гэсэн хэдий ч аймгийн баруун бүсийн уралдааныг зохион байгуулдаг юмаа даа?
- Тиймээ, манай сумын холбоо хожуу буюу 2009 онд байгуулагдсан.Сумын моринд дуртай залуус цуглан уулзаж зөвлөлдөөд 2009 онд уяачдынхаа холбоог байгуулан, намайг тэргүүнээр нь сонгосон юм. Манайх 30 гаруй гишүүнтэй. Холбоо байгуулсан даруйд 4 сарын 20-диор дааганы уралдаан зохион байгуулсан. Сүүлийн гурван жил аймгийнхаа баруун бүсийн уралдааныг зохион байгуулж байна. Энэ уралдаанд Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс, Булган, Хүрмэн зэрэг манай аймгийн сумдаас гадна ойролцоо зэргэлдээх сумдын морьд ирдэг. Зохион байгуулалт сайтай, бай шагнал өндөртэй болохоор жил ирэх тусам өргөжиж байгаа л даа.
- Уралдаан өргөжихийн хэрээр зохион байгуулагчдын хүлээх үүрэг өндөрсөж байгаа байх?
- Өө тэгэлгүй яахав. Манай сумын уяачид нийлээд “Тэргүүн хүлэг” гээд гал байгуулсан. Улсын начин Шоовдор гуайн хүү Баянбат гээд аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч залуу байдаг юм. Баянбат маань нутагтаа зохиогддог баруун бүсийн уралдааныг ивээн тэтгэхийн зэрэгцээ “Тэргүүн хүлэг” галынхаа тэргүүнээр ажиллан нутгийнхаа адууг сайжруулах тал дээр ихээхэн анхаардаг нутаг амьтай хүн байгаа юм. Нутгийн адууг сайжруулах зорилгоор зүүн талаас олон адуу авчирсан. Түүнээс гадна 2-3 эрлийз адуу авчирч энэ жилээс төлүүд нь гараад байна.
- Тэгвэл Хүрмэн сумын адуу нэлээд сайжирч байгаа юмаа даа?
- Манай сумын уяачдын ихэнх нь залуучууд. Тэд маань ийш тийшээ явж адуу авчирч байна. Эхний үед Хэнтийгээс авдаг байсан бол сүүлийн үед Сүхбаатар, Дорнодоос нэлээд авч байна. 2009 онд аймгийн наадамд манай сумын залуучууд их идэвхитэй оролцсон Шүдлэн насны айргийн таван морины дөрөв нь манай сумын уяачдын үрээнүүд байсан. Тэрэндээ урамшаад залуучууд маань морио сайхан уяж байгаа.
- Баруун бүсийн уралдаан нэлээд түлхэц болно биз?
-Тэгэлгүй яахав. Энд тэндэхийн уяачдын арга туршлагаас хуваалцахын сацуу өөрсдийнхөө адууны барагцааг ямар нэг зардал чирэгдэлгүй мэдчихэж байгаа юм.
- Хүрмэн суманд цолтой уяачид олон бий юу?
- Аймгийн цолтой амьд сэрүүн байгаа гурван хүн байгаа. Сумъяа Алдартынх дээр үеэсээ их хурдтай айл. Онгой Адилбишийн адууны угшлын адуутай гэдэг юм. Мөн Сүхбаатар, Төмөрбаатар гэсэн хоёр аймгийн Алдарт уяачид бий. Түүнчлэн аймгийн цолонд дөхөж яваа 6-7 айрагтай Адарсүрэн гээд залуу бий. Араас нь залгаад Ганжаргал, Данзанбазар, Баянбат нарын залуус сайн уяж байна. Манай холбоо 2009 онд шинээр байгуулагдаад сумын наадмаас 10 түрүү буюу 20 айраг авсан бол сумын Алдарт уяач цол олгоно гэсэн болзолтой. Хуучин сайн уяж байсан хүмүүсээс гадна 2009 оноос хойш сайн уяж байгаа залуучуудадаа амжилтаар нь цолыг олгож байгаа. Жилд 1-3 хүн сумын Алдартын болзол хангадаг юм.
- Тэргүүн хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
- Монгол хүн бүрийн цусанд адуугаа гэсэн сэтгэл нэвт шингээстэй байдаг гэдэгтэй би санал нэг байдаг. Хүүхэд байхын л адуунд дуртай нөхөр байлаа. Нэг хэсэг сургууль соёл гэж хөндийрч байгаад 1996 оны аймгийн наадамд даага аман хүзүүдүүлсэн юм. Аймгийн наадмаас айраг авчихаад их урам ордог юм билээ. Адуу цуглуулан 70-80 хүрээд ид сайхан болж байтал 2000 оны зуд тохиож бүгдийг нь алдсан даа. Гэсэн хэдий ч дуртай юм болохоороо дахиад л цуглуулж эхэлсэн. 2001 онд Дундговь аймгийн Хулд сумаас охин даагатай, хоёр гүү авчраад, дараа нь 2003 онд нэг найзтайгаа Хэнтий аймгийн Баянхутаг сум явж гурван шүдлэн үрээ, нэг эр даагатай гүү, нэг зассан хязаалан үрээ, нэг охин даага нийт долоон адуу авчирсан. Ноднин Дорнод аймгийн Халхгол сумаас дөрвөн адуу авчирсан.
- Адуу сэтгэлээ өгсөн эзнээ заавал баярлуулдаг тэнгэртэй амьтан. Зоригт тэргүүн тэрхүү баяр бахдалыг цөөнгүй мэдэрч буй биз?
- Мэдрэлгүй яахав ээ. Энэ жил гэхэд л сумын наадамд хязаалан айрагдаж, даага аман хүзүүдсэн.
-Хурдан тууртын босоо цагаан хийморь ивээж явах болтугай. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна.
- Та бүхнийг манай нутагт ирж уяачдын маань сэтгэгдлийг хуваалцаж байгаад маш их баяртай байна. Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн маань хамт олондоо ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна