Аймгийн Алдарт уяач С.Пүрэвсамба: Говийн гурван хүрэн азарганы цусыг адуундаа нийлүүлсэн


Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Содномын Пүрэвсамбатай уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрбээр сумын наадмаас 20 гаруй түрүү, 60 гаруй айраг хүртсэн одтой уяач билээ.
-Та удам дамжсан уяач хүн. Анхны наадмын айраг, түрүүг хэдэн онд авч байв?
-Аав маань морь сайн уядаг хүн байлаа. Удмыг залгаж уяачийн эрдмийг нь өвлөж авсан. Сумандаа морь уяж байна даа. 1981 онд цэргээс ирсэн жилээ сумынхаа наадамд шүдлэн бор үрээ аман хүзүүдүүлж, шарга азарга айрагдуулж анхныхаа айраг түрүүг авч байлаа.
-Хамгийн одтой байсан наадам санаанд чинь байгаа байх. Тэрхүү наадмынхаа талаар хуучлаач?
-2004 онд сумынхаа наадамд таван морь хөтөлж ирээд хоёр аман хүзүү гурван айраг авч байсан. Мөн 1984 онд Дэлгэрхангай сумын сургуулийн 60 жилийн ойд их нас, даага хоёр түрүүлгэж анхныхаа түрүүг авч байлаа. Ер нь морь уясан цагаасаа хойш сумын наадмаасаа айраг түрүү тасраагүй дээ.
-Тэгвэл түрүү айргийн тоо нэлээд олон болсон юм байна?
-Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Хулд гэх сумдаас нийтдээ 20 гаруй түрүү, 60 орчим айраг авсан байдаг. Аймаг бүсийн наадамд нэг их явдаггүй. Нэг очихдоо айрагтай л ирсэн.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд авч байв. Нэг жил хамгийн ихдээ хэдэн морь айрагдуулж байв?
-2010 онд аймгийн Алдарт уяач гэсэн цолыг авсан. 2005 онд гурван түрүү, 10 гаруй айраг авсан байдаг.
-Овооны наадмыг оруулаад уу?
-Үгүй ээ. Овоо, толгодын жижиг наадмыг оролцуулбал түүнээс ч олон. Хурдан адуу ихтэй байсан болохоор наадамд ч их явдаг байсан. Буурал аавынхаа адууны цусанд би говийн гурван хүрэн буюу Содномпилийн хүрэн, Говь-Угтаалын Шаравжамцын хүрэн, Эрдэндалайн малчин Самдангийн хүрэн гэх цуутай хурдан азарганы цусыг нийлүүлсэн. Нэг үеэ бодвол адуу маань чанартай болсон шүү.
-Ямар морины уяаг илүүтэй тааруулаад байх шиг санагддаг вэ?
- Би дээд гурван насыг арай илүү уяад байх юм шиг санагддаг. Гэхдээ бага нас олон оруулж байсан.
-Улсад уралдаж байв уу?
-Морь сайн байхад улсад явмаар л санагдаж байлаа. Тэр үед улсад битгий хэл аймаг руу явуулдаггүй байсан юм. Явсан бол юмыг яаж мэдэхэв айрагт морь оруулчих ч байсан юм билүү. Гэхдээ адууны хийморь ивээж сайхан л наадаж явна.
"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна