Уяач Б.Батмөнх: Аймгийн Алдартын хоёр даагаар уяа эхлүүлж байлаа
А.Тэлмэн 2016 оны 2-р сарын 23 -нд
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, уяач Б.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Залуу уяачийн хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье?
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул хүн байгаа юм. 1995 онд Хатанбулаг суманд цэргийн албанд ирж, жилийн дараа халагдаад эндээ хоёр, гурван жил ажиллаж, гэр бүлтэй болсон. Ажил амьдралынхаа гараагаа эхэлсэн ээлтэй сайхан нутаг даа.
Хүүхэд байхдаа би хурдан морины унаач явлаа. Тэгээд ч монгол эр хүний сэтгэлд адуу их ойрхон байдаг юм болов уу. Сонирхолдоо хөтлөгдөөд л моринд орсон юм. 2006 оноос хөдөө гарч аймгийн Алдарт уяач Алиахүүгээс хоёр даага авч, бие дааж уяад шаргыг нь овооны наадамд айргийн дөрвөөр хурдлуулсан. Эндээс их урам орсон л доо. Шүдлэндээ уягдалгүй, хязааландаа сумандаа дөрөвлөж, соёолондоо сумын өвлийн наадамд аман хүзүүдээд, зун нь түрүүлсэн. Дараа нь хавчиг азарга сумынхаа наадамд түрүүлж, зун нь Өмнөговийн мянгат малчин Цогийн нэрэмжит наадамд дахин түрүүлж байлаа. Түүнээс хойш шарга азаргаа бараг уяагүй ээ. Харин бор азаргаа Хөвсгөлд нэг аман хүзүүдүүлж, сумандаа нэг түрүүлгэж, гурван удаа аман хүзүүнд хурдлуулсан. Одоо шарга азарга 9-тэй, бор нь 13-тай. Гэхдээ энэ жил /2013/ бор азаргаа Өмнөговийн Ханбогд суманд амьдардаг найздаа өгчихсөн.
-Уяаны багштай юу?
-Аймгийн Алдарт уяач Алиахүү гуайг миний уяаны багш гэж болно. Манай хадам аав Чадраагийн Хонхор бас залуудаа морь уядаг байсан. Тийм болохоор эднийхээ заавар зөвлөгөөгөөр уяаны дөртэй болж байлаа.
-Уяа эхлүүлсэн бор, шарга азарганууд хаанахын угшилтай вэ?
-Алиахүү ахын том ногоон азарга гэж нутаг орондоо дээгүүр давхидаг хурдан хүлэг байлаа. Тэр том ногооны дүү нь миний шарга азарга байгаа юм.
-Одоо төлүүдээр нь наадаж байна уу?
-Шарга азарганы төл цөөхөн л дөө. Бор азарганыхаа төлөөр наадаж байна. Энэ зун Уушгийн 80 жилээр борын төл гурван хязаалангаа оруулж, нэг түрүү, хоёр айраг авсан. Бас нэг бор халзан үрээ, Хангийн 80 жилээр дөрөвлүүлсэн. Гэхдээ би ч сум орондоо л нааддаг юм. Яваандаа адууныхаа цусыг сэлбэж байгаад хол уралдана даа. Сүүлд Сүхбаатар, Хэнтий чигийн адуу авсан. Сүхбаатарын Халзан, Асгатын азаргануудтай болсон.
-Одоо хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Сумын болоод жижиг наадмууд нийлээд 40 шахуу айраг, түрүүтэй болсон. Сумын Алдартын болзол хангачихаад байгаа. Энэ жил /2013 он/ аймгийн Алдарт уяач Отгонбат найзынхаа өгсөн даагыг хоёр түрүүлгэж, хоёр аман хүзүүдүүлчихээд байна.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна