Сумын Алдарт уяач Д.Ганболд: Боржигоноор бор соёолонгоо гуравлууллаа
А.Тэлмэн
Завхан аймгийн Отгонтэнгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, сумын Алдарт уяач Дашзэвэгийн Ганболдын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Монголчуудын хувь заяагаа даатгадаг Отгонтэнгэрийн хүн юм байна. Хэдэн онд энд ирсэн юм бэ?
-Тиймээ, төрийн тахилгатай уулын хүн дээ, би. Аав ээж хоёр минь энэ нутгийн улс. Тэгээд Дорноговь аймгийн Даланжаргаланд илгээлтийн малчин болж ирж байсан юм билээ. Тухайн үедээ бага мал маллаж байсан гэсэн. Аав Завхандаа бол адуучин, тракторын жолооч явсан.
-Та хэдий үеэс морь уяж байна вэ?
-Ах бид хоёр багадаа Даланжаргаланд аймгийн Алдарт уяач Доржням гэж хүний уясан морийг унадаг байлаа. Түүний хоёр цагаан морь, цоохор хязааланг олон наадамд унаж уралдсан. Эндээс ах цоохор үрээг нь Бор-Өндөрт болон хэд хэдэн наадамд айрагдуулж байсан. Ингээд би удалгүй мориноос хасагдаж, уях сойх ажилд орсон гэж болно.
-Хаанахын адуугаар уяа эхлүүлж байв?
-Аав ээжийнхээ цуглуулсан адуунаас морь уяж эхэлсэн. Моринд дуртай хүүдээ тэд маань энд тэндээс олон адуу авч өгсөн. Доржням гуайн хүрэн азаргыг бэлгэнд өгч байлаа. Тэрний төлүүд багахан наадмуудад айраг, түрүүгээр хэд хэд давхисан. Мөн Хэнтийн Баянжаргалан, Завхан, Дундговиос адуу авч цус ч нэлээн сайн сэлбэсэн. 1997 онд анх удаа шүдлэн үрээгээ аймагт аман хүзүүдүүлээд моринд илүү их дурлах болсон. Аав ээж маань ч их баярласан. Яах аргагүй сэтгэлд үлдсэн сайхан наадмуудын нэг дээ. 200 гаруй үрээнээс аман хүзүүдэж байгаа тэр. Бас л өтгөн наадам байгаа биз. Гэхдээ түүнээс хойш бага адуунууд айхтар том наадамд оруулаагүй. Айлын хүүхдийн үсний найр, уул овооны наадмаар л давхиуллаа. Харин өнгөрдөг хавраас морьд сайхан эвлэж байна. Хэнтийн Дархан суманд болсон Хэнтийн баруун бүсийн уралдаанд соёолон айргийн таваар орлоо. Ноднин өвөл хоёр, гурван ч удаа зургаалаад байсан юм. Энэ зун нэг даага Хэнтийн Хэрлэнбаян-Улаанд очиж түрүүлж, аймгийн Түмэн адууны баяраар аман хүзүүдлээ. Дараа нь Боржигон наадамд бор соёолон айргийн гурваар орлоо.
-Хэзээ сумын Алдарт уяач цолоо авсан бэ?
-Аймгийн бүсийн нэг айраг, сумын наадмын нэг түрүү, 14 айргийн амжилтаараа өнгөрсөн хавар сумын Алдарт уяач болсон. Миний оролцсон чансаа өндөр уралдаан гэвэл Дархан суманд болсон аймгийн бүс, саяны Боржигон наадам байна. Энд миний бор морь, ягаан дааганы гаргасан амжилт илүүтэй. Бор морь манай халхын талд төрсөн Сүмбэрийн адуу. Эцэг тал нь Хялмааны Баяраагийн шаргаас гаралтай. Би нэг ах хүүгээсээ худалдаж авсан юм. Энэ жил хавчиг морь болж байгаа. Боржигоны наадамд айрагдаж, Дундговийн 90 жилд зургаалсан. Жижиг наадмуудад олонтаа орсон. Энэ жил хэд хэдэн айргаар амжилтаа нэмчихээд байгаадаа баяртай сууна.
-Адууныхаа удам угшлыг сайжруулахад хэр анхаарч байна вэ?
-Манайх Дорноговийн Даланжаргалангийн адуутай. Би Сүхбаатар, Завхан, Төв аймгийн Баянжаргалангаас хэдэн адуу авчирлаа. Манай хадам аав Дундговь аймгийн Хулд сумын Дашзэвэг гэж хүн бий. Надад хадмын адуунаас ч мөн байна.
-Адуунаасаа гаргаж, наймаа хийж байна уу?
-Архангайд нэг хар халзан даага гарсан. Ноднин 13 уралдаж 11 айрагдсан байна лээ. Энэ мэтээр энэ тэнд өгсөн адуу сайхан уралдаж байгааг сонсоод баярладаг.
-Танай Баянтал сумын дээд гурван насанд хэний хурдан хүлгүүд тэргүүлж байна вэ?
-Азарганд МУ-ын Алдарт уяач Цэлхээн Бямбасүрэнгийн хүрэн байна. Нямка гэж хүний хонгор азарга бас их хурдан байна. Энэ хонгор азарга Айрагийн хаврын бүсэд түрүүлж, Хэнтийн Дарханд айргийн таваар хурдлан, Дундговийн Цагаандэлгэрт бас айрагдсан. Их моринд манай найз Доржсүрэнгийн хонгор халзан морь сайн байна. Хонгорын овооны бэлгэдлээр ч тэр юмуу манай үүгээр хонгор зүсмийн адуу илүү давхидаг шиг байгаа юм.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна