"Хутагтын хурд-2016" уралдааны нэгдсэн цуваа

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 21 -нд

“Хутагтын хурд” МСУХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хутагтын хурд-2016” хаврын бүсийн уралдаан өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Дээд гурван насны ангилалаар зохион байгуулагдсан тус уралдааны үеэр Дорноговь аймгийн нийт сумдаас хамгийн олон айраг, түрүү авсан сумаар Дэлгэрэх сумын уяачдын холбоо шалгарч “Мөнгөн морь” шилжин явах  цомыг гардан авсан байна. Ингээд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Азарга-39

1. Улаанбаатар хотын харьяат, уяач Ш.Үнэнбатын хээр
2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Д.Энхтулгын хээр
3. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Гантулгын Адьяасүрэнгийн зээрд
4. Дорноговь аймгийн Иххэт  сумын уяач Л.Зоригтбаатар шарга
5. Төв аймгийн уяач Д.Ганзоригын хул
Их нас-78
1. Төв аймгийн Баянцогт сумын уяач Цэрэндоржийн Жамбалсүрэнгийн хээр
2. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Баатарын Ганболдын бор
3. Улаанбаатар хотын харьяат, уяач Ч.Батсайхайн хонгор
4. Төв аймгийн уяач Г.Ганбаяр халтар
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач н.Батбаярын саарал
Соёолон-58
1.Говь-Алтай аймгийн уяач С.Балдандоржийн хул
2.Төв аймгийн уяач Батсайханы Болдсайханы хул
3.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Д.Баярсайханы Гоё  хүрэн
4.Говьсүмбэр аймгийн уяач Ч.Баттогтохын хээр алаг
5.Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач А.Шижирбаатарын зээрд

"Хутагтын хурд" МСУХ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна