Хан Хэнтийн “Өмнөд бүсийн хурд-2016” хурдан морьдын уралдаан Галшар суманд боллоо

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 23 -нд

Хэнтий аймгийн Галшар сумын “Хардэл бэйсийн унага” уяачдын холбооноос өчигдөр “Хан Хэнтийн Өмнөд бүсийн хурд-2016" дээд гурван насны хурдан морьдын уралдаан зохион байгууллаа.
Уралдаанд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудын 10 гаруй сумын уяачид оролцож 140-өөд шандаст хурдан хүлгүүд хурд хүчээ сорьлоо.
Азарга- 47
1. Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Б.Мөнхдаваагийн хүрэн
2. Хэнтий аймгийн Галшар сумын уяач Ц.Болор-Эрдэнийн зээрд
3. Хэнтий аймгийн Галшар сумын уяач М.Гэсэржавын хонгор
4. Хэнтий аймгийн Галшар сумын уяач Н.Батжаргалын хонгор будан
5. Хэнтий аймгийн Галшар сумын уяач М.Мижиддоржийн хонгор
Их нас - 49 
1. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Ж.Баатарын хүрэн морь
2. Хэнтий аймгийн Галшар сумын уяач Т.Баярмөнхийн будан морь
3. Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Т.Ууганбаатарын буурал
4. Хэнтий аймгийн Дархан сумын уяач Ц.Пүрэвдоржийн хүрэн
5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Ч.Туяагийн буган халтар
Соёолон - 41
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уяач С.Ганхүүгийн шарга
2. Хэнтий аймгийн Галшар сумын уяач  Ю.Батмөнхийн хонгор
3. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уяач Б.Ганзоригийн хээр
4. Говь сүмбэр аймгийн уяач Э.Уранзаяагийн бор
5. Дорногоь аймгийн Иххэт сумын уяач Н.Ононгийн цавьдар тус тус айрагдаж хамгийн холоос ирсэн Дорнод аймгийн Баян-Уул сумын азарга наймд хурдаллаа. Уралдааны үеэр нэг ч хүүхэд мориноос унаагүй бөгөөд ямар нэгэн будлиан гараагүй сайхан монгол наадам боллоо.
"Хардэл бэйсийн унага" МСУХ


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна