Аймгийн Алдарт уяач Ц.Үнэнбаяр: Манай залуу уяачид нэгдээд "Зүүнтурууны унаган хурд" галтай боллоо


Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэвийн Үнэнбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын амжилтын товчооноор ярилцлагаа эхэлье?
- Би аймгийн болон улсын чанартай тэгш ойн наадмуудаас авсан 17,18 айраг түрүүн амжилтаараа өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. Анх 2008 онд аймгийн наадамд өөрийн хар азаргаа уралдуулж байлаа. Аймагт есөөр ирсэн хар азарга залгаад өөр нэг томхон наадамд 10-аар ирсэн. Анхны уралдаандаа ийнхүү наадчихаад их л баяртай ирж байлаа. Харин дараа жилийн хавар нь манай энд болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлгэсэн. Дараа нь аймгийн наадамд аман хүзүүдүүлж томоохон наадмын өм нээгдэж байлаа. Тэр зундаа гурав, дөрвөн ч сумын тэгш ойн наадамд уралдуулж түрүүлгэж байсан. Харин хязаалан жилийн хавар нь Завханд болсон бүсийн уралдаанд түрүү магнай болгож, аймгийнхаа бүсийн уралдаанд аман хүзүүдүүлсэн. Тэгээд 2011 оны зун манай аймагт болсон баруун бүсийн даншгаар түрүүлж яваад тойрог дээр хадуурчихсан. Тэрнээс хоёр, гурав хоногийн дараа аймагт Мөнхбат аваргын наадам болсон юм. Энд томоохон даншигт тоосоо өргөсөн 100 гаруй хязаалан уралдсанаас түрүүлж байв. Тэгэхэд бас суманд болсон хилийн цэргийн ангийн 10 жилийн ойн наадамд соёолон айрагдуулсан. 2012 онд хар соёолон, ахиад нэг хээр даага хоёроо Завханы бүсэд авч очоод хоёуланг нь аман хүзүүдүүлсэн. Завханы бүс гэдэг нь энэ тойргийн арын бүс буюу аймгийн бүс байгаа юм. Тэр хавраа Увс аймгийн төвийн бүсийн уралдаанд хээр даагаа түрүүлгэсэн. Хээр даага тэгэхэд 6,7 баярт түрүүлж сайхан хурдалсан. Энэ ондоо Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн даншигт соёолон хар үрээ, хээр даагаа мордуулж, нэг нь 13-т, хээр даага 20 гаргаад ирсэн. Залгаад 2013 онд аймгийнхаа зүүн бүсэд хээр даагаа түрүүлгэж, шүдлэн үрээ айрагдуулсан. Тэр зундаа аймгийнхаа наадамд хээр даагаа гуравлуулсан юм. Үргэлжлүүлээд сумынхаа ойгоор 4,5 морь уяж оролцоод, хоёр даага айрагдуулан, шүдлэн үрээ айргийн гурваар ирсэн. Бас хэд хэдэн бага наадмаас 10,20-оод шахуу айраг авсан байхаа, их л сайхан наадсан юмдаг. 2014 онд Завханы бүсэд очиж нэг түрүү, хоёр айраг авч, аймгийнхаа төвийн бүсэд шүдлэн, хязаалан мордуулаад нэгийг нь аман хүзүүдүүлж, нөгөө нь гурваар орсон. Ноднин болохоор Завханы Сантмаргац сумын 90 жилийн ойгоор даага, шүдлэн хээр үрээгээ тус тус айрагдууллаа. 2015 он гарсаар Завханд наадаад хоёр айраг авлаа. Мөн Увсынхаа төвийн бүсэд соёолон үрээ уралдуулаад 10-аар давхиулаад, Зүүнговьд болсон зүүн бүсийн уралдаанд соёолон наймаар орлоо.
-Таны удамд уяачид олон байв уу?
-Би удамт уяач хүн. Миний аав, авга ах Сундуй, авга ах Баярзолбоо, төрсөн ах нар бүгд аймгийн Алдарт уяачид. Манай бүлээс нийт 6,7 аймгийн Алдарт уяач бий. Би 2010 онд гэрлэсэн. Манайх хоёр хүүхэдтэй. Хүү маань өнгөрсөн морин жилд төрсөн. Ирээдүйд удам залган, морины төлөө хүн болж аймгийн Алдартуудын тоог нэмэх хүн дээ.
-Аав тань ямар ямар адуугаар наадаж, ямар амжилт гаргасан бэ?
-Аав маань адуучин хүн. Морь их сайхан унадагсан. Намайг ухаан орохын л Сангийн адуу маллаж байлаа.
Миний мэдэхээр 2000 онд Баянтэс суманд анх удаа баруун бүсийн даншиг болсон юм. Энд 200 морь уралдсанаас хар морь хязаалан насанд түрүүлж байсан. Шүдлэнгээсээ уягдсан хар үрээ тэр жилээ сумынхаа ойд аман хүзүүдээд, хязааландаа ийнхүү түрүүлж, соёолондоо сумандаа түрүүлсэн. Дараа нь Увс аймгийнхаа ойд очиж түрүүлж байлаа. Дараа жил нь Увс аймгийн 70 жилийн ойгоор соёолон түрүүлгэсэн. 2004 онд бүдүүрсэн хойноо найман настай Зүүнхангай сумын 80 жилд аман хүзүүдсэн. Сүүлдээ хөл нь жоохон муудсан л даа. Одоо 18 хүрч байна.
-Аав тань хэдэн оны Алдарт вэ?
- 2003 онд аймгийн Алдарт уяач болж байлаа. Гэхдээ томоохон наадмын айраг түрүүн амжилтыг би сайн мэдэхгүй юм.
-Таны хувьд бие даан морь уяад хэдэн жил болж байна вэ?
-Би 2003 оноос хойш морь уяж байна. Анх 13-тайдаа хар морьтойгоо чацуу хүрэн морийг уяж байлаа. Тэгэхэд ааваараа заалгаад уяа тааруулж байсан юм. Өнөөхөө сумын наадамд есөөр давхиулсан. Түүнээс хоёр жилийн дараа сумынхаа багахан наадмаас анхны айргаа авч уяачийн гараагаа эхлүүлсэн.
-Хаана хаанахын адуутай вэ?
-Би ч адуу л сонирхдог хүн. Энд тэндэхийн гайгүй гэсэн азаргыг авч адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад хувь нэмрээ оруулаад л явна. Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай нэг азарга байна. Хэнтийн Баянмөнх угшлын азарга тавилаа. Залуу уяачдаа ч адууныхаа удам угшлыг сайжруулж, нутаг орныхоо нэрийг гаргацгаая гэж хэлдэг юм. Манайхан 2013 оноос гал холбоотой болсон. Би анхны гишүүдийн нэг байгаа юм.
-Ямар нэртэй холбоо билээ?
-Манай багийн төв дээр морь уядаг хэсэг залуучууд гал байгуулахаар нэгдсэн юм билээ. Дээд тал нь морь уяад хоёр жил болж байгаа залуучууд л даа. Би Увс аймгийн хэмжээнд бариа өндөртэй нь болохоор над дээр ирцгээж, саналаа хэлсэн. Би ч дэмжиж, ингээд 40 гаруй уяач хуралдаад галаа байгуулж, нэрээ сонгосон. Зургаа, долоон нэр яригдаж байгаад “Зүүнтүрүүний унаган хурд” нэрэн дээр тогтож байлаа.Галын тэргүүлэгч гишүүд улирал тутам 100 мянган төгрөгийн хандив өргөдөг. Харин уяачид нэг улиралд 10000 төгрөг, жилийн 40000 төгрөг хандивладаг журамтай.
-Галаараа хаагуур хаагуур наадав?
-Байгуулагдсанаас хойш аймагт очиж уралдлаа. Ноднин 90 жил нь болсон бүх сумуудаар хуваагдаж яваад айраг, түрүүтэй наадаад ирлээ. Энэ он гарсаар нэгдсэн журмаар 10-аад морьтой явж, бага насанд гурван айраг авлаа. Зүүн бүсэд болсон уралдаанд очоод хоёр айрагтай ирлээ. Энд тодорхой амжилт үзүүлсэн уяачдадаа галынхаа хорооноос урамшуулал өгдөг юм. Бас тухайн жилийнхээ шилдгийг тодруулдаг болоод байгаа.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцлагаа таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөмөөр байна.
-Олон сайхан наадам байна. Тэр дундаас 2010 онд анх удаа Зүүнговьд болсон зүүн бүсийн уралдаанд шүдлэн үрээ түрүүлгэж байсан. Энд газар газрын гайгүй морьд уралдсанаас авга ах маань шүдлэн, хязаалан, соёолон насны гурван түрүүг авч, үнэхээр сайхан наадсансан.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна