Сумын Алдарт уяач Д.Чулуунбаатар: Миний аав аймгийн Аварга уяач байсан
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Чулуунбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Чулуунбаатар Алдартын нэрийг гарсан хурдан хүлгүүдийнхээ тухай ярьж өгөөч?
-Эрийн цээнд хүрч айл гэр болсноосоо хойш өөрийнхөө нэр дээр адуугаа уралдуулж байна. Миний хурдан хар, хээр морьд олон удаа айраг түрүүнд хурдлан намайг баярлуулж байлаа. Хар морь зургаа, долоотойдоо Улаан-Уул сумын баяр наадамд дараалан түрүүлж байсан бол хээр нь шүдлэндээ түрүүлсэн юм. Бас энэ жил хавчиг хар үрээ даагандаа хоёроор, шүдлэндээ хоёроор давхиад, соёолондоо дөрвөөр давхисан. Хязааландаа л шөвгөрч чадаагүй. Нэг хязаалан үрээгээ шүдлэнд нь айргийн гурваар хурдлуулж байлаа. Эд бүгд аавын минь уяж хурдлуулж байсан хурдан адуунууд, түүний үр төлүүд байгаа юм. Одоо харин урд зүгийн нэг азаргатай болчихвол хурд улам дэлгэрэх юм болов уу гэж бодож байна. Манай суманд чинь гадны адуу нэг их ирэхгүй юм даа. Даваасүрэн гишүүн нэг азарга авчирч өгсөн. Ноднин төл нь болох шүдлэн үрээ сумандаа түрүүлсэн байгаа. Манайхны хувьд даанч гүү тавьж амжихгүй л юм.
-Аав тань хурд ирлэсэн уяач байсан байх нь ээ?
-Тиймээ, миний аав чинь аймгийн Аварга уяач, улсын Аварга малчин хүн. Насаараа л хэдэн малын төлөө сэтгэл зориулсан нэгэн явлаа. Бас их олон жил морь уяж сумандаа тогтмол амжилттай нааддаг байсан. Тиймдээ ч сумынхаа амжилтаараа 1993 онд аймгийн Аварга уяач болсон. Би өсөх насандаа аавынхаа уясан морьдыг унаж, мориноос хасагдаад ирэхийн үест аавыгаа дагаж уяж байгаад л морины хорхойтон болчихсон юм. Аавтайгаа үзсэн олон сайхан наадмын дурсамж хэзээ ч хуучрашгүйгээр сэтгэлд тод үлдэж дээ. Аав минь 2000 онд бурхан болсон. Аав хар, хээр, алаг, бор зүсмийн хурдан адуунуудтай байлаа. Бүр нэг жилийн Улаан-Уул сумын наадмаар дөрвөн үрээтэй очоод дөрвүүлэнг нь шөвгөрүүлж явсан сайхан түүх бий.
-Эцэг эхээсээ хэдүүлээ вэ? Ах дүү нараас чинь аавынхаа удмыг залган морь уяж байна уу?
-Бид эцэг эхээсээ наймуулаа. Эднээс нэг дүү маань морь уяж байгаа. Бусад нь сумын төв дээр ажиллаж амьдардаг юм.
-Холдоо хаа хүрч наадаж байв?
-Зэргэлдээх сумдаасаа нэг их хэтрээгүй ээ. Баянзүрхэд нэг соёолонгоо түрүүлгээд Ренчинлхүмбэд Хаан банкнаас ивээн тэтгээд “Чанар бидний амьдрал” гэж нэг том баярт амжилтаа бататгасан. Гучаад соёолон мордож, хар соёолон маань түрүүлж байлаа. Тэр жил Баянзүрхийн баяраар нь түрүүлээд, Улаан-Уулд удаалж, Баянзүрхэд түрүүлж байсан юм. Одоогоор иймэрхүү л амжилттай байна.
-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг болгон тань айраг, түрүүнд хурдалж байг.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна