Аймгийн Алдарт уяач Г.Жадамбаа: Хэнмэдэх Тод манлайн хар миний хээрийг бараагүй л юм даа

2016 оны 4-р сарын 08 -нд

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Мөнхийн хүлэгтэн” уяачдын холбооны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Готовын Жадамбаатай уулзаж ярилцлаа. Түүний хурдан хээр морь Цагаандэлгэр сумандаа долоон жил завсаргүй түрүүлсэн ажнай байдаг билээ.
-Таныг аварга хээр мориор чинь Дундговийнхон андахгүй юм билээ. Ямар амжилт үзүүлсэн хүлэг вэ?
-Хээр морь маань сумынхаа наадамд завсаргүй долоон жил түрүүлсэн. Хамгийн сүүлд 14 настай түрүүлсэн. Гаднаас ямар ч морь ирсэн өмнөө гишгүүлдэггүй хурдан буян байсан юм.
-Сайн морьд ирж хүч үзэж байсан биз?
-Олон сайн морьд ирсэн. МУ-ын Тод манлай уяач Хэнмэдэх гуайн улсад соёолонд түрүүлдэг хар морь ирж уралдаад бараагүй л юм даа.
-Та хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
-1993 оноос л хойш морь уясан. Манай аав морь уядаггүй хүн байсан болохоор би хожуу морь уясан юм. Бас аймгийн Алдарт Отгонгэрэл гээд дүү маань морь уядаг. 1997 онд Говь-Угтаалын 70 жилийн ойн наадамд хязаалан морь түрүүлгээд моринд эргэлт буцалтгүй орсон хүн дээ. Түүнээс хойш айраг түрүү тасраагүй байна.
-Таны хээр морь улс бүсийн наадамд яаж давхиж байв?
-2003 оны “Боржигон хурд” уралдаанд, 2005 онд Багануурын бүсийн наадамд айрагдсан. 2006 онд улсын наадамд хээр морьтойгоо ирж уралдаад зургаад давхисан. Улсын наадамд ганц очсон нь тэр.
-Аймгийн наадамд яаж уралдаж байсан бэ?
- За нэг их ирээгүй ээ. Ганц удаа айраг авсан. Хээр морьтойгоо сумаасаа гараад уралдахаар түрүүлж чаддаггүй юм. Гэхдээ айргаас мултарна гэж байхгүй. Уяачид миний хээр морийг хараад хурдан адуунд байх бүх шинж бүрдсэн хүлэг юм гэдэг.
-Аль зүгийн адуу вэ?
-Цагаандэлгэрийн унаган адуу. Дээд угшилд нь Даваанэрэн начны хурдан халзан азарганы цус орсон л гэж ярьдаг.
-Хамгийн сүүлд ямар наадамд уралдсан бэ?
-16 настайд нь Дорноговь аймгийн Айраг сумын 80 жилийн ойн баяр наадамд айрагдсан. Дараа жил нь хортой өвс идээд эндсэн дээ.
-Таны нэртэй өөр ямар ямар хурдан хүлгэд байв?
-Хонгор халзан азарга байсан. 2006 онд “Дүнжингаравын хурд” уралдаанд зургаад давхисан. Мөн Багануур Бага Хэнтийн бүсийн наадамд түрүүлсэн. Түүнээс гадна олон бооцоот уралдаанд түрүүлсэн дээ. Сүүлийн үед ах нь унаган бага адуугаар л голдуу наадаж байна даа.
-Уясан хүлэг тань хурдан байж тод магнай торгон жолоогоо өргүүлж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна