Уяач Г.Ганбаатар: Хадагт хээр минь хурдан буян даа


Дорноговь аймгийн Айраг сумын уугуул, залуу уяач Г.Ганбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дорноговийн шинэ залуу уяачдын төлөөлөл гэж өөрийг чинь тодорхойлсон. Хэзээнээс хурдан морь сонирхон уях болсон юм бэ?
- 2007 оноос эхлэн морь сонирхсон, одоо ч гэсэн сонирхож л байна. Би өөрийгөө сонирхогчийн хэмжээний уяач л гэж боддог./инээв/ Морь сонирхоход нөлөөлсөн хүн бол манай хүргэн, миний багын найз Баярмөнх юм. Тэдний ах нар нь мундаг уяачид, адуу нь ч хурдтай л даа. Тиймээс манай найз “морь мал сонирхож бай эр хүний хийморьт хэрэгтэй” гэдэг байсан юм. Түүнээс гадна би 2008 оноос эхлэн аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа. Ажил хэргийн шугамаар наадам үзнэ морь дагана. Дээрээс нь УИХ-ын гишүүн байсан Я.Батсуурь бид ойрхон найз нөхөд. Манай хүн бас морь уяна. Морьд нь ч сайн давхина. Энэ мэтчилэнгийн хүчин зүйлүүд морь сонирхоход хүргэсэн дээ.
-Тэгвэл өөрийн нэртэй адуу хурдалж эхэлсэн нь хэзээ вэ?
-2009 оноос. 2009 онд миний хамгийн бага дүүгийн нөхөр надад нэг хээр үрээ бэлэглэсэн юм. Тэр хээр үрээ нь их хурдан буян байсан. Манай нутгийнхан Хадагт хээр гэхээр андахгүй. Ирсэн жилээ их хурдан байсан. Тэр үед миний морийг Цогоо Арслан уядаг байсан юм. Бүрхэг Намжилваанчиг гэж манай аймгийн алдартай бөхийн хүү. Цогоо Арслан сайхан барилдана, сайхан дуулна, морь мал сайн уяна. Ер нь нутаг орондоо их нэр хүндтэй хүн л дээ. Хээр үрээ аймгийн наадмын өмнөх сунгаанд км гаруй тасарч түрүүлсэн. Ер нь айрагдах нь баараггүй гэгдэж байсан юм. Би морь мал гэж мэдэхгүй хүн уралдахынх нь урьд орой хотоос ирэнгүүтээ шууд яваад очлоо. Цог гуай “Хээр үрээ сайхан байна. Ямар ч байсан айраг алдахгүй байхаа” гэж байна. Тэгэхээр нь би хөөрөөд “түрүүлээд ирэхээр нь Соёмбо хээр гэх үү, Сүлд хээр гэх үү” гээд баахан дэмий юм ярьчихлаа. Тэгсэн Цог гуай “за даргын үрээг хоол ундыг нь ихдүүлчих вий” гээд биеэ бариад эхэлсэн юм шиг байгаа юм. Маргааш нь арай нарийхан тавьж, үрээ маань өнгөлж байгаад зургаалсан. Түүнээс хойш моринд би улам дуртай болсон. Өмнө нь адуу малан дээрээ нэг их очдоггүй байсан хүн чинь байсхийгээд очдог болж, уралдаан сунгааныг дагаж үздэг болсон.
-2009 онд айрагдаж чадсангүй. 2010 онд яасан бэ?
-2010 онд хязааландаа азаргасаад, бүдүүн азарганд бариулаад уралдаж чадаагүй. 2011 онд соёолондоо их хурдан байсан. Тэр жил манай аймгийн 80 жилийн ой тохиож, манайх Засгийн газрын тогтоолт ой зүүн бүсийн уралдааныг нутагтаа хийхээр болсон юм. 212 соёолон мордсон тэр том уралдаанд хээр азарга маань гараад л тасарчихсан. Гэхдээ удаагүй хүүхэд нь унаад, тэгээд барианд орохын өмнө олон хүний шуугих чимээнээр хулжчихсан. Тэр том наадмын айргаас мултрахад ёстой л нөгөө “горойно” гэдэг нь болдог юм билээ. Ер нь морь түрүүлж, айрагдана гэдэг морь, эзэн, унаач гурвын хийморь цогцолж байж сая бүрддэг гэдэг настайчуудын үг үнэн юм гэдгийг тэгэхэд мэдэрсэн. Унах хүүхэд олдохгүй байсаар нэг хүүхэд гуйгаад унуулсан юм л даа.
-Өргөний хээр азарга түрүүлсэн биз дээ?
-Тэр түрүүлдэг хээр үрээ хаврын уралдаанд манай хээрийг дийлэхгүй байсан юм. Юмны тохироо бүрдэнэ гэдэг тэр л байх даа.
-Хээр азаргаа тэр жил дахиж уралдуулаагүй юу?
-Үгүй ээ. Харин 2012 он гараад Даланжаргалан суманд хаврын томоохон уралдаанд эрлийз азаргатай уралдаад аман хүзүүдсэн байсан. Дараа нь Бор-Өндөр суманд жил бүр болдог “Боржигон ажнай”-д дахиад аман хүзүүдсэн. Тэр жил хээр азарга хурдан байгаад хоёр ч удаа аман хүзүүдээд, Айраг суманд болсон аймгийн хойд бүсийн уралдаанд түрүүлж байгаад мөсөн дээр халтирч шөрмөсөө цохичихсон. Ингээд зун нь уралдаж чадаагүй. Азарганыхаа хөлийг эмчлэх гэж хаа байсан Америкаас хүртэл эм тан авчруулж, хатгаж ханаж байгаад гайгүй болгосон. Тэгээд 2013 оны “Хутагтын хурд” аймгийн хаврын бүсийн уралдаанд 14-өөр давхиулсан. Зун нь Равжаа хутагтын мэлмий гийсний 210 жилийн ой болж өнгөлж явж байгаад үзүүр дээрээ суугаад, 13-аар орчихсон байх. Тэгэхэд аргагүй уяа дутуу байсан юм.
-Уяаг нь Цог Арслан тааруулж байгаа юу?
-Үгүй ээ. Одоо манай хүргэн Баярмөнх тааруулж байгаа. Ер нь манай адуу тэднийд байдаг юм. Одоо уяач маань хээр азарганыхаа уяаны онцлогийг мэддэг болчихсон унаач хүүхэд нь ч гэсэн уралдааны арга барилаа мэддэг болчихсон. Азарга маань залуу байна. Цаашид олон сайхан уралдааныг үзүүлэх байхаа.
-Өөр ямар хурдан хүлэг байна?
-2012 онд хээр азарга шөрмөсөө цохиод аман хүзүүнд хурдалсан Бор-Өндөрийн “Боржигон ажнай” наадамд дүү зээрд халзан морь нь мөн айргийн дөрвөөр давхисан. Хүүхэд нь ташуургүй мордоод дөрөвт давхисан. Тэр жил халзан морь тав айрагдсан байдаг. Одоо манай уяачийн нэр дээр уралдаж байгаа. Манай өөрийн адууны хонгор үрээ бий. Энэ жил соёолон. 2012 онд шүдлэндээ хойд талын наадмуудаас гурван түрүү, хоёр аман хүзүү, нэг айраг авсан. Шүдлэнд нь шүт гэдэг айхтар ортой үг юм билээ. Тэр жил олон уралдуулаад нэлээд тамирдуулсан байх. 2013 онд овооны наадамд мордуулсан наймаар давхисан. Хориглож байгаад уралдуулсан болоод ч тэр үү, 180-аад хязаалан мордож, хонгор үрээ наймаар давхисан. Уг нь наймаар давхихааргүй адуу. Тэгээд өнжөөж амраасан. Энэ жил харин Дүнжингаравт авч явна гэсэн бодолтой байгаа.
-Шинэхэн уяач энд тэндээс хурд бишгүй цуглуулж байгаа байлгүй. Хаа хаанаас адуу авав?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, “Талын агуй” баазын дарга, аймгийн Алдарт уяач Амгалангаас шүдлэн байдас авсан. Манай аймгийн 80 жилээр шарга даага нь түрүүлэхдээ “Танай нутагт сайхан наадлаа” гээд надад шүдлэн үрээ бэлгэнд өгсөн юм. Авч амжихгүй явсаар байгаад ноднин очихдоо “таны санал болгосон үнээр нэг гүү авъя” гэсэн санал тавьсан. Алдарт надад өвгөн хүрэн азарганыхаа төл шүдлэн байдсыг санал болгож, би түүнийг авсан. Тэгсэн тэр нь ирээд унагалчихсан. Манайхан шүдлэн байдас унагалахыг бэлгэшээдэг. Би бас битүүхэн горьдоод л байгаа /инээв/. Мөн аймгийнхаа 70 жилийн ойгоор саарал азаргаа түрүүлгэсэн Дарьганга сумын Засаг дарга Батжаргал нэг адуу бэлэглэсэн. Үндэсний үнэт цаасны хороон дарга Доржзодовын Түмэнжаргалын адуунаас Бенз цавьдарыг нь авсан. Нутгаасаа гэвэл аймгийн Алдарт уяач Намжилсүрэн агсны адуунаас бий. Мөн Цагаандалай гуай надад хурдан бор үрээ өгсөн.
-Хэдэн жилийн дараагаас унаган адуугаараа уралдах юм байна. Таныг морь уяхаас гадна үндэсний спортын бусад төрлийг дэмждэг хэмээн дуулсан юм байна. Тэр талаараа сонирхуулаач?
-Шагайн харваа, бөхийг өөрийнхөө хэмжээнд дэмжиж явдаг юм. Уржнан Луугарын тойрмын харвааг ивээн тэтгэсэн. Бөх, шагайнхантай ер нь ойрхон шүү. Шагайн уухай сонсоход эр хүний бага сага гундаа арилдаг гэдэг юм билээ.
-Өөрөө харвах уу?
-За бараг үгүй дээ. Огт сум, хашлага барьж үзээгүй хүний хажууд аятайхан зоогоод, аятайхан суучих байх. Тэрнээс хэтрэхгүй. Харин манай аав сайхан ёнгойддог байсан гэдэг юм. Манай хүргэн Сугар улсын мэргэн цолтой. Сугар ах маань намайг шагайнд оруулах гэж их оролдсон л доо. /инээв/ Үндэсний спортоо дэмждэг тухай өмнөх асуултанд нэмж хариулахад VII хутагтынхаа бичсэн “Манлай морин эрдэнийн судар оршвой” хэмээх морь уях, засах тухай том судрыг морь жилийн босгон дээр нутгийн хоёр залуутай хамтран олны хүртээл болголоо. Манай нутгийн есөн хутагт есүүлээ эрдэм чадалтай. Өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хүмүүс байсан. VII ноён хутагт минь хурдан моринд их дуртай. Морь сайн таньдаг, уяа заслын эмгэгийг домнож эмчилдэг морины зүтгэлтэн хүн байсан юм билээ. Тэр агуу хүний бүтээлийг олны хүртээл болгосондоо ихэд бэлгэшээж байгаа.
-Чихэнд чимэгтэй сайхан мэдээллээр ярилцлагаа өндөрлөж байгаадаа баяртай байна. Сэтгүүлийн хуудсаар дамжуулаад нутгийн олондоо мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгоё.
-Монголчуудын хамгийн ээлтэй, хамгийн дуртай, хийморьтой амьтан бол морь. Морь жилийн босгон дээр моринд хайртай манай Дорноговьчуудын тухай тусгай дугаарын сэтгүүл гаргаж цаг заваа гаргаж байгаа танай хамт олонд юун түрүүнд талархлаа илэрхийлэх нь зүйтэй байх. Энэ бол маш том бүтээл. Тэгээд ирж байгаа морин жил дэлгэр сайхан байж, хүн зоны маань сэтгэл тэнүүн, амьдрал ахуй нь тэгш байхыг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна